Нийгмийн
ЭМЯ: 441 тохиолдол бүртгэгдэж, ГУРВАН хүн эндлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 441 тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ мэдээллээ. Шинээр батлагдсан халдваруудын:
- 274 нь орон нутагт
- 167 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас 5300 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол, 10,087 хүн гэрийн тусгаарлалтад байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-2073
- Хүндэвтэр-2543
- Хүнд-573
- Нэн хүнд-111 байна.
Мөн хугацаанд халдварын улмаас ГУРВАН хүн нас барсан байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвараас шалтгаалсан нас баралт 1,935 болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.