Нийгмийн

ТҮК-ийн ажилтан Н.Батмөнхийн “Алтан гадас” одонгийн найр болж байна

Тохижилт үйлчлгээний газарт 12 жил ажилласан Н.Батмөнх “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгасан билээ. Харин түүний хөдөлмөрч, хамт олондоо хүндлэгдсэн байдлыг Монголын ард түмэн уйхайлан тосож, одонгийн найрыг нь хийж өгнө хэмээн амлацгаасан. Харин түүний одонгийн найрыг өнөөдөр “Буган халиун” ресторан 100 хувь даан, амласан ёсоороо үнэгүй хийж өгч байна.

Ховд аймгийн Булган сумын харьяат тэрбээр өнгөрсөн хугацаанд Барилгын техникум, гутлын үйлдвэр зэрэг хэд хэдэн газарт ажиллан, Хөдөлмөрийн аваргаар цөөнгүй удаа шалгарчээ. Н.Батмөнх өдгөө 64 настай. Өдий насандаа хот тохижилтод ажиллан, хүйтэнд нь хөрч, халуунд нь халан ажиллаж буй. Тэрбээр эл байгууллагадаа 70 нас хүртлээ ажиллах хүсэлтэйгээ дурдаж байсан удаатай.

Түүний "Алтан гадас” оногийн найрыг жүжигчин О.Тэмүүжин, X-Tuts продакшны жүжигчин С.Батзориг, Б.Билэгдэмбэрэл /Ивээл/ нар хөтөлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 2, 2021 14:16

Ямар гоё юм бээ

Зочин
Зочин
12 сар 2, 2021 14:18

з�##�уучууд бид нарын хаядаг хогийг өдий 64 гарсан хүн х�##�уун хүйтэнг ялг�##�гүй цэвэрлэж явдаг юм шүү. бид нар ядаж хогоо ил задгай хаяхгүй, шүлсээ гудамжинд хаяахаа больчихвол ажил нь нэлээд хөнгөрөх байхдаа.

Зочин
Зочин
12 сар 2, 2021 14:19

Монголчууд бид ийм хүмүүсээ хайрлах хэрэгтэй. Тэр уих, худлаа одонцоруудыг хайрлаад яваад байлгүй энэ хүмүүсийн ачаар л хот хот шиг байдаг юм шүү дээ

Зочин
Зочин
12 сар 2, 2021 21:12

Сувдаа мэтийн долоогчдыг яахав

Иргэн
Иргэн
12 сар 3, 2021 10:34

За одоо зүв зүгээр ажилаа хийж байсан хүнийг шагн�##� магн�##�, одоо бүүр найр майр, хэвлэл мэвлэл гээд өөрсдийн шоунд ашиглаад замыг нь �##�дуулах нь дээ. Зүв зүгээр норм�##�ьный ажилаа хийж байсан хүн шүү дээ. Одоо өөрсдийнхөө араас оруулах нь байна...

Баяр хүргье,. Мартсанннс дуучин Нара
Баяр хүргье,. Мартсанннс дуучин Нара
12 сар 4, 2021 06:21

Тухайн хэдэн өдрийн хугацаанд уг дансандаа орсон болон гарсан мөнгөний тайлангаа тхвина гэсэн тавьсан болүү

Холбоотой мэдээ

Back to top button