ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМСПОРТ

Теннисчин Пэн Шуайн хэргээс болж Хятад дахь теннисний тэмцээнийг хойшлуулав

“WTA” буюу Олон Улсын Теннисний Холбооны тэргүүн Стив Саймон мэдэгдэл хийж, Хятад, Хонконг дахь теннисний тэмцээнийг түр хойшлуулах шийдвэр гаргалаа. Үүний шалтгаан нь Хятадын тамирчин Пэн Шуайн хэрэгтэй холбоотой аж.

“Төрийн албан тушаалтнууд эмэгтэйчүүдийн дуу хоолойг нухчин дарж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж, гэмт үйлдлээ “хивсний цаана” нуух гэж оролдож байгааг эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангах уриатай манай байгууллагад ихээхэн хор нөлөөтэй. Манай байгууллага болон түүний гишүүдэд ийм зүйл тохиолдохыг бид зөвшөөрч чадахгүй. Үүний үр дүнд би “WTA”-ийн Удирдах Зөвлөлийн бүрэн дэмжлэгтэйгээр Хонконг зэрэг Хятадад зохион байгуулагдах бүх тэмцээнийг нэн даруй зогсоож байгаагаа зарлаж байна.

“Алдарт теннисчин Пэн Шуай өөрийн үзэл бодлоо чөлөөтэй дамжуулах боломжгүйн улмаас өөрийн гомдлоосоо татгалзахад хүрсэн. Тиймээс тэмцээнд оролцохыг бид тамирчдаас гуйж зүрхлэхгүй байна. Өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан, ирэх жил Хятадад тэмцээн зохион байгуулбал манай тамирчид болон ажилтнуудад учирч болзошгүй эрсдэлд би маш их санаа зовж байна. Ийм байдалд хүрсэнд харамсаж байна. Хятад, Хонконгийн  теннисний нийгэмлэгт бидний олон жил хамтран ажилласан олон сайхан хүмүүс бий. Тэд өөрсдийн амжилт, зочломтгой байдал, амжилтаараа бахархах ёстой. Гэсэн хэдий ч, Хятад улс ямар ч алхам хийхгүй байна. Тиймээс бид теннисчид болон ажилчдаа эрсдэлд оруулж болохгүй. Хятадын эрх баригчид “WTA”-д ямар ч сонголт үлдээгээгүй. Гэсэн хэдий ч, бидний уриалгыг хүлээн авч, Хятадын удирдлагууд арга хэмжээ авна гэдэгт найдаж байна” гэж мэдэгдэлд дурьджээ.

(Эх сурвалж: ВВС)

Эх сурвалж:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button