АМЬДРАЛЫН НОМ

АМЬДРАЛЫН НОМ| Я.Баяраа: Роман бичнэ гэдэг өөрийн гэсэн хот, хороолол, янхны газартай ертөнц үүсгэхийн нэр

Ном хэмээгч зүйл амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон хүмүүс бий. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс – номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг ч түүнийгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Eguur.mn сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрдэг билээ.


ЗОЧИН: Д.Энхболдын урилгаар ЯДАМСҮРЭНГИЙН БАЯРАА

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар ном нэрлэх вэ?

-Намайг энэ буланд урьсан зохиолч Д.Энхболдод баярлалаа. Миний хайртай зохиолч. Энэ цаг үед амьдарч буй хамгийн нөлөө бүхий зохиолч гэж би Д.Энхболд ахыг боддог.

Уригдсанаа дуулаад гурван ном авчирлаа.

Т.Мандирын “Хорин нэгэн хөрөг” гэж ном. 1990 онд, ардчилсан хувьсгалын үеэр хэвлэгдсэн. Баримтат уран сайхны эсээнүүдээс бүтдэг, заримыг нь өгүүллэг ч гэж хэлж болохоор. Т.Мандир ах өөрөө Монголын нөлөө бүхий түүхчдийг дагаж, түүх их сонссон хүн. Дээр нь түүний бичлэг, найруулга гайхалтай.

Хоёрдугаарт, Нобелийн шагналт зохиолч Хэрман Хэссэгийн “Сиддхарта”-г нэрлэж байна. Сиддхартагийн нэрээр нэрлэсэн боловч энэ Буддагийн амьдрал биш. Хүн гэгээрч болох уу, амьдралын гэгээтэй тал нь юу вэ гэдэг талаар бичсэн, их сонирхолтой зохиомжтой ном. Монгол хэл дээр гурван хөрвүүлэг бий. Франц, герман, англи хэлнээс. Гурвуулаа дажгүй сайхан хөрвүүлэгтэй. Би ч гэсэн энэ зохиолыг хөрвүүлэх юм сан гэж мөрөөддөг.

Гурав дахь нь, Ф.М.Достоевскийн “Гэм зэм”. Орчуулагч Ц.Гомбосүрэн “Гэм зэм” гэж, Ч.Баатар “Гэмт хэрэг ба ял шийтгэл” гэж буулгасан. За, ийм гурван номыг нэрлэж байна.

-Эдгээр номтой та анх хэзээ, хэрхэн учирч байв?

-“Хорин нэгэн хөрөг”-ийг манай түүхийн багш, түүхийн олимпиадад бэлдэж байхад “Унш” гээд өгч байсан. Намайг уран зохиол руу хөтөлсөн л дөө. Уран зохиолд баримтат төрөл гэж байдгийг анх ойлгуулсан. Долоо юм уу наймдугаар ангийн сурагч байсан.

Харин “Сиддхарта”-тай намайг судлаач Х.Чойдогжамц танилцуулсан. Тэр нэг өдөр англи хэлнээс хөрвүүлсэн хувилбарыг нь уншаад, шагширчихсан орж ирсэн. Ингэж анх танилцсан. Одоогоос 10-аад жилийн өмнө юм уу даа.

За, “Гэмт хэрэг ба ял шийтгэл”-ийг 2006 онд, “Гэм зэм” нэрээр нь, яг хэвлэгдсэн долоо хоногт нь уншсан санагдаж байна. Манай нэг яруу найрагч найз худалдаж аваад, бид дамжуулан уншицгааж байсан.

–Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Би юм бичиж болох юм байна, тэр дотроо яруу найргаас өөр төрлөөр бичиж болох юм байна гэсэн урам зоригийг “Хорин нэгэн хөрөг” өгсөн. Найруулга нь маш энгийн мөртлөө гайхалтай эрхэмсэг. Яагаад ийм байгааг нь сүүлд бодоод байхад, Монголын Нууц Товчооны найруулга юм уу даа. Нууц товчоо тийм ш дээ, их эрхэмсэг хэрнээ энгийн. Т.Мандир ах яг тэр найруулгаар бичсэн. Энэ надад их сайхан таалагдсан. Би нэг их уран чамин үгээр угалзруулж бичих дадалд багаасаа сураагүй. Илүү, дутуу юмгүй найруулж сурахад энэ ном надад их нөлөөлсөн.

“Сиддхарта”-г уншаагүй хүмүүс Буддагийн тухай ном гэж ойлгоод байдаг юм. Гэтэл энэ Буддагийн тухай биш. Брахманы хүү язгуур угсаат гэрээ орхиод, Буддатай уулздаг. Түүнтэй мэтгэлцэж, арай илүү энгийн өнцөг олж харангуутаа урт холын аян замд гардаг. Энэ зохиолын зохиомж нь надад их сайхан санагдсан. Юу гэхээр, энэ хүн хэдхэн цэг дээр л амьдралыг өнгөрөөчихөж байгаа юм. Нэг голын хөвөөнд, нэгэн биеэ үнэлэгч бүсгүйн цэцэрлэгт, төрсөн гэртээ, дахиад л голын хөвөөнд гээд. Амьдралаа хэдхэн цэг дээр өнгөрөөдөг мөртлөө маш их юм туулдаг. Тэр нь гайхалтай.

Гэгээрэлд хүрнэ гэдэг чинь ер гайхамшиг биш юм аа. Эгэл жирийн хүмүүсийн зүрхэнд байдаг хайр, амьдралыг хайрлах хайр, энэ бүхэн өөрөө гэгээрэл юм гэсэн санаа юм уу. Тэгээд маш яруу. Шүлэглэсэн роман ч юм шиг санагддаг. Тэгээд Хэссэд дуртай болсон. Ийм яруу зохиол бичих юм сан. Ийм яруу ертөнц бүтээх юм сан гэж би одоо ч мөрөөдөж байна.

За, “Гэм зэм”-ийн хувьд урьд нь Ц.Гомбосүрэн гуайн хөрвүүлгээр хоёр удаа уншсан юм. Мэдээж хүнд их сонин сэрэл мэдрэмжийг төрүүлдэг, өргөн цар агуулгыг хамардаг роман шүү дээ. Тухайн үедээ гүн бодолд  орж, ганц нэг сэтгэгдэл бичээд өнгөрсөн. Харин 2021 он гарахаас өмнөхөн найруулагч М.Батболд над дээр ирээд, “Гэм зэм”-ийг жүжиг болгоё гэдэг санал тавьсан. Миний зориг зүрх хүрээгүй л дээ. М.Батболд найруулагч Ф.Достоевскийн 200 жилийн ой тохиож буй тул алдаж болохгүй тохиол гэж тайлбарлан, ятгасан л даа. Тэгээд би зүрхэлж ороод, “Гэм зэм-ийг гурван удаа уншсан. Үндсэндээ нийт тав уншсан болж байгаа юм.  

Ингээд бид Ц.Гомбосүрэн, Ч.Баатар нарын хоёр хөрвүүлгийг зэрэгцүүлж тавьж байгаад жүжгийн зохиол болгосон. Дотроос нь драм болох боломжтой гол өнцгүүдийг хайж уншсан. Хоёрдугаарт, найруулагчтайгаа хамт уншсан. Найруулагч намайг хөтлөх маягтай, заримдаа би найруулагчаа хөтлөх маягтай, харилцан бие биенээ нөхөж, “Гэм зэм”-ийн ард нэг удаа гарсан. Тэр их сонирхолтой уншлага болсон.

Энэ романд хэлээр өгүүлэгдээгүй, үйлдлийнх нь цаана буй драматургууд юу байж болох вэ гэдгийг хайсан. Тэгж хайж уншсан учраас энэ зузаан роман хамтдаа уншаад дууссаны дараа их тийм “нимгэрч”, сэтгэлд багтаад ирсэн. Маш олон зүйлийг надад ойлгуулсан.

Нэгдүгээрт, хүүрнэл зохиол, жүжгийн зохиол хоёр юугаараа ялгаатайг ойлгуулсан. Урьд нь оюутнуудад төрөл зүйлийн онолын талаар лекц ордог байсан ч яагаад ер нь төрөл зүйл, жанр болгож хуваадгийг мөн чанараар нь ойлгодоггүй байж. Жүжгийн зохиол яагаад өвөг төрөл юм, хүүрнэл зохиол яагаад сүүлд ингэж хөгжсөн юм. Ойлгосон.

Нөгөөтээгүүр, М.Батболд бид хоёр ажиллаж эхлэхийн өмнө би нэг романы төлөвлөгөө гаргачихсан байсан. Роман бичихээр шийдчихсэн. Одоо ч байна л даа, тэр төлөвлөгөө маань. Гэвч дүр байна, бүлэглэл байна, сонирхол татахуйц үйл явдал байна, билгэдэл, философи нь байна, тэр бүхэн нь угсраатай боловч миний сэтгэлд роман цогцоороо босож өгөхгүй байсан. Харин “Гэм зэм”-ийг уншсаны дараа тэр роман маань зэрэгцээд, дотор босоод ирсэн. Тэр надад их урам зориг болсон. Энэ бол Ф.Достоевскийгоос авсан мастеркласс, албан бус сургалт.

Роман бол ертөнц юм билээ. Ертөнц үүсгэх юм билээ. Түүнээс роман бол ашиг орлого олох хэрэгсэл биш. Ашиг орлого олох зорилгоор роман бичих юм бол жүжгийн зохиолын үндсэн араг ясан дээр нөмөргөж байгаад, эвтэйхэн биччихэж болох юм билээ. Тэр нь хүмүүст их хурдан уншигддаг, бас их зарагддаг юм байна.

Тусдаа ертөнц үүсгэхийн нэр. Өөрийн гэсэн орон зайтай, өөрийн гэсэн хоттой, хороололтой, өөрийн гэсэн янхны газартай. Одоо харахад энэ нь л надад үнэ цэнтэй байж. Тэгэхээр одоо би мөнөөх романаа арай илүү ул суурьтай бичье гэж бодож байгаа юм.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-“Хорин нэгэн хөрөг”-өөс би хоёр хэсэгт нь дуртай. Нэгийг нь уншиж өгье. Сүбээдэй баатар Адриатын тэнгисийн хөвөөнд очиж буй тухай хэсэг.

"...Тэнгисийн хөвөөнд Сүбээдэй түрүүлж хүрэв. Нутгийн ихсээс хоёр нь мориноосоо бууж баатрын хүлгийн зуузайнаас атган тэнгисийн ус руу орлоо. Нар үүлсийн цаагуур нуугдахад тэнгэр, тэнгис хоёрын зах мандал ууссан мэт, давалгааны хяр дээрх цав цагаан хөөс л энэ бүдэг саарал орчныг сүлнэ.

"Хорин нэгэн хөрөг” номон дахь Сүбээдэй баатрын хөрөг.

“Төрөлх хөх бууцанд минь хүрэх газар үгүй” гэсэн Бужиг аравтны үгийг Сүбээдэй эргэн дурслаа. Мориных нь хөлийг үл таних далайн ус угаана. Элсэн хаялгаар цэрэг морьд дүүрсэн ч эх захгүй шуугиан болсонгүй, өвгөн байцсыг уйгагүй өдөн оролдох айлгүй долгисын чимээ л нам гүмийг эвдэнэ. Сүбээдэй дуулгаа авлаа. Далайн орог буурал мандал түүнд хаврын хавсарганд нүдүүлсэн нутгийнх нь нүцгэн бор толгодыг санагдуулжээ.

-Атираатай байна гэж Сүбээдэй санаандгүй чанга хэлжээ.
Царайд нь санаашралын сүүдэр буугаад холхийг ширтэн хөшсөн цуут жанжныг нүд салгахгүй харж байсан харийн хоёр хүн тэр үгийг бие биендээ шивнэн лавлав. Сүбээдэй дуулгаа өмсөөд:
-Аяа, Атираат тэнгис гэж давтан өгүүлэхэд цэргүүд ам дамжуулан авч дор бүрнээ цээжлэх адил “Атираат тэнгис, Атираат тэнгис” гэлцжээ
...”

“Сиддхарта”-гийн төгсгөл дэх Говиндагийн бөхийдөг хэсэг бий.

“...Говинда гүнээ мэхийн ёслов. Зүрх сэтгэлдээ хамгийн дүрэлзсэн агаад хүлцэнгүйгээр шүтэх хайрын мэдрэмж  төрөхөд, нүднээс нь нулимс өөрийн эрхгүй дусална. Говинда өмнөө хөдөлгөөнгүй суугаад, инээмсэглэлээрээ амьдралыг хайрласан бүгдийг нь санагдуулж, үнэ цэнтэй ариун бүхнийг нь төлөөлсөн хүний өмнө газар хүртэл мэхийн ёсоллоо...”

За, “Гэм зэм”-ээс маш олон хэсэгт дуртай. Жүжигт би таалагдсан хэсгүүдээ л авч тавьсан. Гэхдээ надад энэ совинлог хэсэг нь их таалагдсан. Раскольников цөллөгт очоод, тэнд нэг зүүд зүүдэлдэг. Түүнийг зүүдлэхээсээ өмнө Раскольников хуулийн эсрэг тэрсэн бодсоор л байсан. “Цаасан дээр бичигдсэн үг үсэг зөрчигдсөн юм бол намайг цаазаар авахгүй яасан юм. Яах гэж цөлсөн юм” гээд л, адраад л. Гэтэл энэ зүүдийг зүүдэлсний дараа зүрх сэтгэл нь их өөр болчихсон.

“...Азийн гүнээс европ руу тархах урьд хожид үзэгдэж, сонсогдож байгаагүй, аймшигтай үхлийн тахалд хорвоо ертөнц тэр аяараа нэрвэгдэж, золиос нь болох ёстой мэт зүүдлэгдээд байж. Зөвхөн сонгогдож шигшигдсэн цөөхөн хүмүүсээс бусад нь бүгд сөнөх ёстой байв. Хүний биед нэвтрэн ордог өчүүхэн жижиг нэгэн төрлийн бичил биетнүүд гарч ирэх нь тэр. Гэхдээ тэдгээр нь оюун ухаан, хүсэл зориг бүхий амьд оршихуй бөгөөд тэднийг биедээ оруулчихсан хүмүүс тэр дороо галзуу, солиотой мэт болж байжээ. Хүмүүс эдгээр халдвар авагсад шиг өөрсдийгөө тийм ухаантай, үнэн мөнийг хэлбэрэлтгүй баримтлагчид гэж урьд өмнө нь хэзээ ч, бүр хэзээ ч тооцож байсангүй. Тэд өөрсдийнх нь ноогдуулсан ял, өөрсдийнх нь дэвшүүлсэн шинжлэх ухааны дүгнэлтүүд, өөрсдийнх нь зан суртахууны итгэл үнэмшил, сүсэг бишрэлээс илүү хэлбэрэлтгүй, туйлбартай юм байдаг гэж хэзээ ч бодож, тооцохгүй. Бүхэл бүтэн тосгон суурин, бүхэл бүтэн хот балгад, ард олон халдвар авч, ухаан санаагаа алдан солиорцгоож байв...”

Бараг энэ үеийг зөгнөчихсөн ч юм шиг. Үүнээс цааш ч утга санаа бий л дээ.

-“Амьдралын ном” булан маань цаашид өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу?

-Чехийн Ерөнхийлөгч байсан, тус улсын ардчилсан хувьсгалын гол зүтгэлтэн Вацлав Клаусын үзэл санаанд их дурлаад байгаа. Түүний “Супермаркетаас ч илүү зүйл хүссэн юм сан” номыг Монголд хэвлэгдэхэд их хичээл зүтгэл гаргасан, Чех улсаас Монгол Улсад суух Бүрэн эрхт элчин сайд Иржи Бродский гэж хүн бий.  Хэрэв тэр та бүхний хүсэлтийг хүлээн авч, “Амьдралын ном” буланд орвол их баярлана.

Өөр гэвэл, төрийн эрх барьж буй хүмүүсээсээ илүү  анхаарлын төвд байгаад байна гэхээр түүнийг хүчирхэг улс төрч гэхээс аргагүй, С.Баяр. Тэр хүний намтар ном маш сонирхолтой байсан. Тэгэхээр С.Баяр хэмээх эрхэм хүнийг урьж чадвал оруулаач гэж хүсэх гэсэн юм.

Өөр бас нэг хүн санал болгоход, “Хорин нэгэн хөрөг”-ийг бичсэн, маш даруухан, эгэл жирийн амьдардаг, асар оюунлаг амьдардаг зохиолч Т.Мандир гэж ах бий. Бас та бүхэн энэ хүнийг зөвшөөрүүлж чадвал оруулаарай. Гурвуулаа их хүнд, хэрийн урилгад зөвшөөрсөн хариулт өгчихөөргүй хүмүүс.


ӨМНӨХ КОНТЕНТ| Д.Энхболд: Нийгэмд гарах өөрчлөлтийн дохио зохиолчдын сэрэхүйд түрүүлж ирдэг бололтой

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-04 23:01

Гэм зэм үзсэн. Сайхан байсан

Зочин
Зочин
2021-12-05 14:48

ГЭМ ЗЭМ БА КАРМАЗОВЫН ХӨВГҮҮД НОМУУДЫГ АЛЬ ЭРТ ХЭДЭН АРВАН ЖИЛИЙН ӨМНӨ МОНГОЛ ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛСЭН БАЙДАГ. ТҮҮНИЙГ ОЛЖ УНШААГҮЙ ОДОО ГОМБОСҮРЭНГИЙН ДАХИН ХӨРВҮҮЛСЭНИЙГ Л ДӨНГӨЖ САЯ УНШИЖ БУЙ НЬ ХӨӨРХИЙДӨӨ. Ч. БААТАР БАС ДАЖГҮЙ ОЧУУЛСАН БАЙГАА.

Irgen
Irgen
2021-12-05 15:53

Baatar bol uneheer sain orchuulagch.

Зочин
Зочин
2021-12-05 19:16

Bitgii solior

хмм
хмм
2021-12-05 20:36

Үхсэн баас. энийг хэн зохиолч гэдий

Амжилт
Амжилт
2021-12-06 02:09

Маш сайхан санагдлаа мундаг з�##�уу шүү

klkm
klkm
2021-12-06 10:58

МОНГОЛЫН АРД ТҮМЭН МИНИЙ ӨДРИЙН МЭНД

SCOTIA банкны зээлийн фирм ГЭДЭГ БОДИТ, ЖИНХЭНЭ ЗЭЭЛИЙН КОМПАНИАС БАЙР АВАХАД ХЭРХЭН 75,000 долларын зээл авснаа МЭДЭЭЛЭЛ . ӨНӨӨДӨР БИ МАШ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЖ, SCOTIA Bank-ыг бурхан ивээг

Намайг Абдулла гэдэг би Улаанбаатар хотын хүн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компани хайж байсан, байшин худ�##�даж авахын тулд надад итгэсэн луйварууд л байсан бөгөөд эцэст нь тэд юу ч өгөлгүйгээр миний мөнгийг авсан. Миний бүх итгэл найдвар �##�дагдаж, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч интернетийн зээлийн компаниудтай ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй, тиймээс би найзаасаа мөнгө зээлэхээр очсон, би түүнд болсон бүх зүйлийг хэлж, тэр тус�##�ж чадна гэж хэлсэн. надад маш бага 2 хувийн хүүтэй зээл авахад туслах ямар ч зээлийн компанийг мэддэг, тэднээс дөнгөж зээл авсан, яаж зээл авахыг зааж өгсөн, Би түүний хэлснээр би тэдэнтэй цахим шуудангаар өргөдөл гаргасан:([email protected]) би хэзээ ч итгэж байгаагүй, гэхдээ би хичээж, 24 цагийн дотор зээл авсанд хамгийн их гайхсан, би итгэж чадаагүй, баяртай байна. Дахин баяжиж, ийм зээлийн компаниуд хаа сайгүй луйврын хэргээр байсаар байгаад би Бурханд т�##�архаж байна, би зөвлөгөө өгнө үү. Зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүс ([email protected]) тэд чамайг хэзээ ч �##�дахгүй бөгөөд таны амьдр�##� минийх шиг өөрчлөгдөх болно. Өнөөдөр ([email protected]) хурдан холбогдож, зээлээ аваарай. Тэдний жинхэнэ зээлийн сан�##� болгож буй SCOTIA банкийг Бурхан ивээг.
Зээл авахын тулд зээлийн SCOTIA банкны фирмтэй холбоо бариарай, учир нь би энэ компаниас зээлээ ямар ч стрессгүйгээр амжилттай авсан.

Зочин
Зочин
2021-12-07 21:15

Мундаг з�##�уу шүү. Баяраадаа амжилт

Dagii
Dagii
2022-10-04 20:19

Баярл�##�аа. Их сайхан уншууртай.Хэрэгтэй ярилцлага байна

Иргэн
Иргэн
2022-10-06 07:36

Амжилт

Холбоотой мэдээ

Back to top button