ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

2021.12.07-нд ОХУ, АНУ-ын Төрийн тэргүүнүүд онлайнаар уулзана

2021.12.07-ны мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хооронд видео уулзалт хийхээр төлөвлөж байгааг Цагаан ордон батлав. Төрийн тэргүүнүүдийн уулзалтыг аюулгүй онлайн холбооны сувгаар явуулна гэж мэдээлэв.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдлээ.

Псаки мэдэгдэлдээ “Удирдагчид АНУ-ОХУ-ын харилцааны стратегийн тогтвортой байдал, кибер болон бүс нутгийн асуудлууд зэрэг олон сэдвийг хэлэлцэнэ гэлээ.

Түүний хэлснээр, Жо Байден бусад сэдвээс гадна Украйны хил дээрх байдлын талаар ч хөндөнө гээд АНУ-ыг түгшээж буй гол зүйл бол Оросын цэргийн ажиллагаа байна гэж таамаглаж байгаа гэдгийг онцлов.

Өмнө нь, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй “урт удаан яриа өрнүүлнэ” гэж найдаж байна гэж мэдээлсэн. Төрийн тэргүүнүүд ялангуяа Украйнд үүссэн хурцадмал нөхцөл байдлын хүрээнд “улаан шугам”-ын талаар хэлэлцэх бодолтой байгаа аж.

(Эх сурвалж: Kp News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button