Сурталчилгаа

Ч.Гантулга: Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Баян-Өлгий, Увс, Ховдын газар нутагт барих болсон нь шалтгаантай

"Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станц төсөл” -ийн зохицуулагч Ч.Гантулга мэдээлж байна.

"Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станц төсөл хэрэгжснээр Баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангана

Монгол улсын эрчим хүчний салбарын түүхийн хөгжил нь 1916 онд 20 кВт орчим цахилгаан үүсгүүр, 1931 онд бага оврын анхны дулааны станц баригдсанаар эхэлсэн байдаг. Хэдийгээр XVIII дугаар зууны 2 дугаар хагасаас Итали, Голланд, Оросын болон бусад улсын хими физикчид цахилгаан эх үүсвэрүүдийг өрсөлдөн судалж байсан ч 1800 онд италийн Вольта гэх физикч анх байнгын цахилгаан үүсгүүр буюу тог гарган авчээ. Ер нь бол анхны статик эрчим хүчийг М.Э.Ө олон зуун жилийн тэртээ хувыг амьтны үс болон өдөнд үрж нээсэн байдаг. Тэгэхээр хүн төрөлхтөн зохион бүтээх, аливаа салбарт анхдагч байх хүсэл тэмүүлэлдээ автан шинэ нээлтүүдийг хийж өнөөдөр бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгдэж буй бүхий л эд зүйлсийг хөгжүүлэн боловсронгуй болгож хэрэглээнд нэвтрүүлсээр байна. Харин ХХI дүгээр зуунд Монголчууд бид уул уурхайн түүхий бүтээгдэхүүнээс гадна манай улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх юуг олон улсад нийлүүлж чадах вэ? Маш тодорхой хэдэн зүйл байдаг ба оновчтой шийдэл, төлөвлөлт, хамтын ажиллагааг хангаж байж хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Үүний нэг Монгол улсад хэрэгжиж эхэлж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар та бүхэнтэйгээ саналаа хуваалцъя.

Ховд голын Шижигтийн хавцалд байрлах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар тэртээ 1960-аад онд ОХУ, МУ-ын хамтын ажиллагааны хүрээнд судалгааны ажлуудыг эхлүүлэх талаар шийдвэрлэж ТЭЗҮ-ийг 1964 онд хийсэн байдаг. Дан ганц Ховд гол дээр ч биш Сэлэнгэ, Орхон голууд дээр бас судалгаануудыг хийж үндсэндээ аж үйлдвэржилтийн он жилүүдэд найдвартай тогтвортой цахилгаан эрчим хүчээр хангах бодлогын ажлууд хэрэгжиж байсан нь тэр юм.

Монгол улсын эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээ. /Хүснэгт/

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц маань олон улсын бүх шаардлагуудыг хангасан суурилагдах хүчин чадал нь 90 МВт ба жилд 366 сая кВт*цаг эрчим хүч үйлдвэрлэх Монгол улсын анхны дунд оврын усан цахилгаан станц юм. Яагаад Баян-Өлгий, Увс, Ховдын газар нутаг дээр хийх ёстой вэ? гэх асуулт нийгэмд ч бас гарч байгаа.

Нэгд. Баруун бүсийн аймгуудын цахилгаан эрчим хүчний 74%-ийг импортоор авдаг байдлыг халж 100% дотоодын эх үүсвэрээр хангах.

Хоёрт. Тогтмол хэрэглээний гэрээ хийж илүү хэрэглээнд өндөр тариф тооцуулах, дутуу хэрэглэсэн үед нөхөж төлдөг эдийн засгийн хувьд ашиггүй байдлыг арилгах.

Гуравт. Ховд голын хувьд манай улсын ус ихтэй бөгөөд жилийн урсацын дундаж хэмжээ нь 64 м.куб/сек байх дотооддоо урсацтай гол юм.

Дөрөвт. Байгаль орчинд болон нөлөөлөлд өртөх байдал нь бага, орон нутгийн иргэдийн нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх боломжтой газар нутаг юм. Энэ бүх зүйлүүдийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар шат дарааллын дагуу хуулийн хүрээнд шийдвэрээ гарган ажиллаж байна. Улсын тусгай хэрэгцээнд 28.000 га газрыг авч БНХАУ-аас хөнгөлөлттэй зээлийн хүрээнд санхүүжилтийг шийдвэрлэж, Эрчим хүчний яам, төсөл хэрэгжүүлэх нэгжийн хүрээнд холбогдох ажлуудыг зохион байгуулж ажиллаж байгаа. /Нуур үүсэх талбай 9800 га орчим/. Саяхан ОХУ эрчим хүчний асуудлаар байр сууриа тодорхойлж Монгол Улстай хамтран ажиллах саналуудаа хэлсэн. Манай улсын хувьд усан цахилгаан станцын болон нар салхины төслүүд хэрэгжиж байгаа ба зарим төслүүд нь нэмэлт судалгаа, олон улсын байгууллагуудын холбогдох саналуудыг хүлээж хэрэгжих хугацаа нь тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон нь үнэн.    

Дэлхий нийтийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ. /Хүснэгт/

Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг олон улсад уламжлалт нүүрс, салхи, нар, усан цахилгаан станц болон цөмийн энергээс гарган авч байгаа ч дэлхийн дулаарал байгаль орчны баланс, тогтвортой байдалд нөлөөлөх сөрөг өөрчлөлтүүд аж үйлдвэржилтийн эрин үеээс эхэлсэн ба өнөөдөр хүлэмжийн хий агаар мандлын давхаргад байх ёстой хэмжээнээсээ ихсэж олон сая жилийн явцад бүрэлдэн үүссэн экологийн тэнцвэртэй байдал алдагдаж байна. Үүний эсрэг 196 улс Парисын зөвшилцөлд 2015 онд нэгдсэн нь эрх зүйн хувьд заавал биелүүлэх хэлэлцээр мөн бөгөөд гол зорилго нь дэлхийн дулаарлын өсөлтийг 2050 онд 1,5 градусаас дээш гаргахгүй байх нөхцөлийг хамтын ажиллагаагаар зохион байгуулах цогц арга хэмжээ болж чадсан юм. Зарчим нь маш энгийн. Хөрөнгө хөгжил сайтай улсууд бусад улс орнуудад хүлэмжийн хийн ялгарлын түвшинг бууруулахад эдийн засгийн болон технологийн туслалцаа үзүүлэх мөн өөрсдийн үйлдвэр, техникийн шинэчлэлийг хийх гэсэн зарчимтай. 

Нэгэнт олон улсад эрчим хүчний хомсдол бий болсон хойно мөн хоёр хөршийн хувьд ч эрчим хүчний талаар барьж байгаа бодлогууд нь илэрхий болж байгаа энэ эгзэгтэй үед Монголчууд бид баруун бүсдээ улс орны нэн чухал бүтээн байгуулалтыг хийж өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо хангах тэр дотроо сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох ажлуудаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлаар үргэлжлүүлж байна.                                     

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-12-07 17:07

Маш зөв. Яар�##�тай барьж ашигл�##�танд оруул даа. Монгол - бие даасан тусгаар улс.

Мөнхзул нь байна өө
Мөнхзул нь байна өө
2021-12-08 17:06

Асуултанд хариулж өгнө үү.

Хасах хэмтэй улир�##�д урсац цахилгаан үүсгэхүйц ханг�##�ттай байж чадах уу?
Чадах бол зуны улирлын урсацын цахилгаан үүсгэх чадлыг хэр хангах вэ?!

Энэ тооцоог нао с�##�хины үүсгүүрийнхтэй харьцуулж эдийн засгийн тооцоо дүгнэлт гаргасан болов уу?!

Зард�##� эвдрэл багыг нь бодолцвол нар с�##�хины үүсгүүрээ эхлэмээр юм шиг.

Цахилгааны хэрэглээг хангах нөгөөтэйгүүр станц өндөр өртөгтэй цахилгаан гаргав�##� хэмнэлттэй өргөн хэрэглээ байж чадах уу?

Холбоотой мэдээ

Back to top button