Нийгмийн
"Дэлхийн мисс”-д оролцогч А.Бөртэ-Үжинд ингэж саналаа өгнө

Дэлхийн мисс 2021 тэмцээнд Монгол улсаа төлөөлөн А.Бөртэ-Үжин оролцож байгаа. Тэрбээр авьяасын үзүүлбэрт шүүгчдийн шүүлтээр 27 улсын миссээс тэргүүлж байгаа ч цахим санал хураалтаар 12-т жагсаж байна. Тиймээс Монгол Улсаас оролцогч уран нугараач, мисс А.Бөртэ-Үжинд цахимаар хэрхэн саналаа өгөхийг танилцуулъя.
- Эхлээд та доорх постыг лайк дарж, шэйр хийх
- Гар утсандаа Mobstar app татаж, суулгах
- Gmail, эсвэл фэйсбүүк хаягаараа нэвтэрч орох
- Search- people хэсгээс Burte-Ujin Anu гэж хайх
- Оруулсан зураг бүрт од дарах
Арваннэгдүгээр сарын сүүлээр "Miss World Mongolia” хуудсанд цахим халдлага орж, А.Бөртэ-Үжингийн оруулсан бүх постууд устаж, дагагчдын маань тоо 16500-аар буурсан. "Head to head challenge” шалгаруулалтын санал өгөх гол хэсэг бол дээрх санал хураалт юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.