Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлгээ 330 сум, нийслэлийн хороодоос шалгарсан тус бүр нэг сурагчид олгож байгаа билээ. Тус тэтгэлгийг авах болзол хангасан 428 сурагчийн нэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсоор зарлаад буй. Гадаад хэл, математикийн хичээлийн ЭЕШ-ын дундаж оноогоороо сум, хороондоо тэргүүлсэн төгсөгчид “Илгээлт-2100” тэтгэлгийг олгожээ. Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн сангаас гаргасан шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэл, аймгийн Боловсролын газраар хянуулан баталгаажуулсны үндсэн дээр тэтгэлгийн эздийг тодруулснаа албаныхан онцолсон.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал нар тэтгэлэг авсан зарим сурагчид тэтгэлгийг нь гардуулан, хамт гэрт нь зорьж очсон. Үүгээрээ видео сурвалжилга бэлтгэсэн нь араасаа магтаал, шүүмжлэлийг зэрэг дагуулсан.
“Сурагчтай дээрэнгүй харилцлаа. Бүлтэлзүүлсээр байгаад ядуу, зүдүү, амьдралын боломжгүйг нь хэлүүллээ. Хүний эрхэнд бүдүүлгээр халдлаа. Ерөнхийлөгч тэтгэлгээ рекламдалгүй олгосонгүй” гэх мэтээр шүүмжлүүлсэн.
Тэгвэл “Илгээлт-2100” тэтгэлэг бас нэгэн шүүмжлэлийг дагуулж буй нь Увс аймгийн Баруунтуруун суманд ЭЕШ-ын оноогоороо тэргүүлсэн Болдбаатарын Өнөржаргалд бус хоёрдугаарт орсон Алтанжингийн Ариунзаяад олгосон явдал. Журмаараа ЭЕШ-д гадаад хэл, математикаар хамгийн өндөр оноо авсан сурагчид Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг олгох учиртай. Энэ журмын дагуу Б.Өнөржаргал тэтгэлэг авах байсан. Гэтэл яагаад түүнд бус хоёрдугаар байрт орсон сурагчид олгов. Энэ удаа бид эл асуудлыг сурвалжиллаа.
Б.ӨНӨРЖАРГАЛ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГ ЭЗНЭЭ ОЛЖ, ОЧИХ ЁСТОЙ ХҮНДЭЭ Л ОЧИЖ БАЙГААСАЙ

Эхлээд бид ЭЕШ-ын оноогоороо Баруунтуруун суманд тэргүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг авах болзол хангаад байсан, МУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан Б.Өнөржаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХҮҮХДҮҮДИЙН НЭРИЙГ ЗАРЛАХАД Л ХАСАГДСАНАА МЭДЛЭЭ
-Харьяаллын улмаас Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсанаа хэзээ мэдсэн бэ?
-Ерөнхийлөгчийн Тамгын газраас тэтгэлэг авахаар болсон хүүхдүүдийн нэрсийг өнгөрсөн даваа гарагт зарласан. Тэгэхэд л мэдлээ.
Би Баруунтуруун суманд төрж, өссөн. Төрсөн нутагтаа ерөнхий боловсролын сургууль төгсөн, энэ жил Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Англи хэл, математикийн оноогоороо Баруунтуруун сумандаа тэргүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг авах болзол хангасан байсан юм. Тэтгэлэг авна гэдэгтээ итгэлтэй, сэтгэл догдлон хүлээж байлаа. Гэтэл ийм зүйл болсныг мэдээд үнэхээр хүнд цохилтод орсон. Ядаж байхад миний оронд тэтгэлэг авсан хүүхэд нь миний найз. “Яагаад ийм юм болчихов” гээд асуучихаж болохгүй, эвгүй л байна.
Би сагсан бөмбөг, волейболоор хичээллэдэг. Увс аймгаа, Баруунтуруун сумаа төлөөлж олон, олон тэмцээнд оролцсоор ирсэн. ЭЕШ-ын оноогоороо сумандаа тэргүүлсэн, нутгийнхаа нэрийг гаргаж явдгийг минь манай сумынхан сайн мэднэ. Гэтэл “Хотын харьяалалтай” гээд намайг Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хассанд гомдолтой байна.
-Ерөнхийлөгчийн тэтгэлгээр сурахаа төлөвлөөд МУИС-ийн шигшээд тоглохоос татгалзчихсан байсан гэж дуулсан. Үнэн үү?
-Үнээн. Нэгэнт оноогоороо сумандаа тэргүүлсэн, өөр ямар нэгэн асуудалгүй байсан тул Ерөнхийлөгчийн тэтгэлэг авах нь тодорхой гэж бодож байлаа. Би тэтгэлгээрээ АНУ-д сурах төлөвлөгөөтэй байсан юм. Тиймээс МУИС-ийн сагсан бөмбөгийн шигшээд тоглох саналаас татгалзсан. Гэтэл ийм юм болчихлоо.
ТӨРСНӨӨСӨӨ ХОЙШ СУМАНДАА АМЬДАРЧ БУЙ НАМАЙГ “БАРУУНТУРУУНЫХ БИШ” ГЭЭД ХАССАНД ГОМДОЛТОЙ БАЙНА
-Баруунтуруунд төрж, өссөн мөртлөө хотын харьяалал яагаад авсан юм бэ?
-Иргэний үнэмлэх захиалах үеэр би хотод байж таарсан юм. Тухайн үед ээжийн бие муудаад, би ээжийгээ асрах гээд хотод ирчихсэн байсан юм л даа. Би гурван жил байтугай төрснөөсөө хойш Баруунтуруун сумандаа амьдарч байгаа. Гэтэл “Чи Баруунтурууны хүүхэд биш” гээд хасчихсаныг үнэхээр гайхаж байна.
-Энэ асуудлаар харьяа байгууллагуудад гомдол гаргах уу?
-Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн санд өргөдөл гаргасан. Ямар нэгэн хариу ирээгүй байна. Ер нь энэ асуудлаар холбогдох байгууллагуудад хандахаар “Энэ асуудлыг шийдэх боломжгүй” гээд байгаа.
Ийм хаягны зөрчлөөс болж Ерөнхийлөгчийн тэтгэлэг авах боломжоо алдан, ирээдүйгээрээ хохирч буйдаа гомдолтой байна. Ерөнхийлөгчийн тэтгэлгийн дүрэм, журмыг хүндлэлгүй яах вэ. Нэг сумаас нэг хүүхдийг шалгаруулна гэсэн. Би зөвхөн Баруунтурууны бус Монгол Улсын хүүхэд шүү, уг нь.
-Би сая БҮТ-өөс энэ асуудлыг тодрууллаа. Таныг тус төвд ямар нэгэн өргөдөл гаргаагүй гэсэн.
-Би өргөдлөө тэднийд ч мөн өгсөн, өгсөн. Би энэ асуудлаар хөөцөлдөөд явахад харьяа байгууллагууд ойшоохгүй, тоохгүй байгаа. Би ингэж хохирсон олон хүүхдийг төлөөлж, зоригтой дуугарч явна.
-Харьяаллын асуудлаас болж Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсан өөр хэдэн хүүхэд байгаа бол?
-Нэлээд хэд бий. “Хаягны зөрчлөөс болж хасагдлаа” гэсэн гомдолтой хүүхэд хэд, хэд байгаа. Цөөнгүй нь цахим хуудсандаа гомдолтой яваагаа илэрхийлсэн байна лээ. Хэнд, хаана хандах учраа олохгүй л байх шиг байна.
-Ерөнхийлөгчийн тэтгэлгийг зарлангуут болзол, шалгуурыг нь нарийн судалсан байх. Харьяаллаас болж хасагдах эрсдэлтэйг мэдээгүй байсан юм уу?
-Огт мэдээгүй. Тэтгэлэг авахаар болсон хүүхдүүдийн нэрийг зарлаж, хасагдсаныхаа дараа л мэдлээ. Ерөнхийлөгчийн тэтгэлэгт олгох шалгуурт “Харьяалал бус байвал хасна” гэсэн заалт огт байгаагүй. “Математик, англи хэлний оноог чухалчилна. Сүүлийн гурван жил харьяалалдаа амьдарсан байна” гэж заасан байсан. “Тийм тохиолдолд хасна” гэсэн зүйл байгаагүй.
-Харьяа байгууллагуудаас тантай холбогдож, учир байдлыг тайлбарлаж, зөвлөгөө өгсөн хүн бий юү?
-Ёстой тийм хүн байхгүй. Би өөрөө л хөөцөлдөж явна. Өргөдөл өгөх, яах, ийхээ асуух гээд очихоор, хандахаар юман чинээ тоодоггүй.
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг зарлагдангуут би Баруунтуруун сумынхаа сургууль руу холбогдоод “Би оноогоороо сумандаа тэргүүлсэн юм чинь тэтгэлэх авах уу. Надад бичиг, баримтын ч юм уу ямар нэгэн асуудалтай зүйл байна уу” гэж асуусан. Тэгэхэд “Дээрээс ямар ч тийм мэдээлэл ирээгүй. Мэдэхгүй байна” гэсэн. Би бүр гурван удаа асуусан. Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хасагдсаныхаа дараа асуухад “Манайхаас огт нэр аваагүй. БҮТ-ийн сайтнаас сурагчдын нэрийг шууд аваад, түүгээр үндэслээд тэтгэлэг олгосон байна лээ. Бидэнд хамаагүй” гэсэн.
ЕТГ, БШУЯ, БҮТ, БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН ТӨВД ӨРГӨДӨЛ ГАРГАСАН

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн Тамгын газар, харьяа байгууллагуудад хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?
-Дараа жил энэ тэтгэлгийг олгохдоо аймаг, сумын сургуулийн удирдлагатай нягт уялдаатай ажиллаасай. Тэгэхгүй шууд л ингээд нэрийг нь хасаад, оронд нь өөр хүүхэд оруулаад явбал олон хүүхэд над шиг хохироод л үлдэнэ.
Ийм тэтгэлэг, шагнал, урамшуулал эзнээ олж байгаасай. Нүдээ олсон, очих ёстой хүндээ л Ерөнхийлөгчийн тэтгэлэг очоосой. ЭЕШ-д өндөр оноо авсан, сурлагатай, чадвартай хүүхдүүдийг л энэ тэтгэлгээр сургаасай гэж бодож байна. Би энэ асуудлаар өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, БҮТ-д гаргаад байгаа гэж түрүүн хэлсэн. Энэ асуудлыг шийдвэрлэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсье.
-Ярилцлаган дээр нь таны зургийг нийтлэж болох уу?
-Манай сум жижигхэн. Энэ асуудал сум даяар тархан, маргаан үүсээд байгаа. Тиймээс зургаа нийтлүүлмээргүй байна. Энэ асуудлыг хөндөн, надаас ярилцлага авсан танай сайтын хамт олонд баярлалаа.
И.ГАНБОЛД: БҮТ-ӨӨС ТЭТГЭЛЭГ АВАХ ХҮҮХДИЙН НЭРСИЙГ МАНАЙХ РУУ ИЛГЭЭХЭД Б.ӨНӨРЖАРГАЛЫН НЭР БАЙГААГҮЙ

/Увс аймгийн Боловсролын газрын Бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн /
Энэ асуудалд албан ёсны тайлбар өгч болно оо. Нэгдүгээрт, “Илгээлт-2001” тэтгэлэг авах сурагчдыг шалгаруулахдаа Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан жагсаалтыг үндэслэсэн. Тус жагсаалтаар сум, хороондоо тэргүүлж буй сурагчид тэтгэлэг олгосон. Тэгэхээр “Энэ сурагчийг оруулъя. Тэр сурагчийг хасъя” гэх, нөлөөлөх ямар ч боломжгүй.
БҮТ 2021 оны ЭЕШ-ын бүх хүүхдийн оноог жагсаагаад, над дээр 30 хүүхдийн нэрийг хүргүүлсэн. “Энэ суманд энэ хүүхэд оноогоороо тэргүүлэн, тэтгэлэг авах болзол хангаж. Хянаж өгнө үү” гээд. Үүний дагуу бид хянаад явуулсан. Одоо энэ маргаан дагуулж буй сурагчийн нэр БҮТ-өөс анхнаасаа манайд ирээгүй. Учир нь, тухайн сурагч Баруунтуруун сумын сургуулийг төгсөн, Увсад ЭЕШ өгсөн мөртлөө Улаанбаатар хотын харьяалалтай байсан юм билээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох журам, Засгийн газрын тогтоолын дагуу Баруунтуруун сумыг төлөөлж тэтгэлэг авах боломж түүнд бүрдээгүй. Журмандаа “Заавал тухайн орон, нутгийн харьяат байх” гэж заасан. Тэгэхээр хэдийгээр Баруунтуруунд төрж, өссөн, оноогоороо тэргүүлсэн ч харьяалал нь хотынх тул тэтгэлэг авах боломжгүй болсон гэсэн үг.
Бид Баруунтуруун сумын сургуулийн захиралтай холбогдож, энэ асуудлыг тодруулсан. Тэтгэлгээс хасагдсан сурагч манайхтай холбогдоогүй. Бид тус сурагчтай холбоо бариагүй. Гомдол гаргалаа гэхэд энэ асуудлыг шийдэх эрх мэдэл манайд байхгүй. Ямар ч байгууллагын эрх мэдэл хязгаарлагдмал. Иймэрхүү асуудал гарахад зарим хүн шууд төрийн албан хаагч руу дайрдаг, шүүмжилдэг. Гэтэл бид ажлаа л хийж яваа хүмүүс.
Н.АРИУНАА: Б.ӨНӨРЖАРГАЛ БАРУУНТУРУУНД ТӨРЖ ӨСӨН, ОНООГООРОО СУМАНДАА ТЭРГҮҮЛСЭН НЬ ҮНЭН

/Баруунтуруун сумын сургуулийн сургалтын менежер/
Өнөржаргал гэдэг сурагч Баруунтуруун суманд төрж, өсөн, манай сургуулийг төгссөн нь үнэн. ЭЕШ-д англи хэл, математикийн оноогоор тэргүүлсэн нь ч мөн үнэн. Улаанбаатар хотын харьяалалтай гэх шалтгаанаар түүнд Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгоогүй гэж ойлгосон. Улмаар оронд нь элсэлтийн оноогоороо хоёрдугаарт бичигдсэн, Баруунтурууны харьяалалтай хүүхдэд тэтгэлэг олгосон гэсэн ойлголттой явна.
Өнөржаргалын аав “Баруунтурууны сургуулийг төгсөн, ЭЕШ өгсөн нь үнэн” гэсэн бичиг манайхаас авсан. Ямар нэгэн гомдол гаргаагүй. “Манай охин оноогоороо тэргүүлсэн атал яагаад тэтгэлэг олгоогүй юм бэ” гэж яваа юм шиг байна лээ.
Тухайн сурагч Улаанбаатарт байгаа, МУИС-д сурдаг. Бид уулзах боломжгүй. Энэ асуудлаар бид түүнтэй холбоо бариагүй. “Ийм шалтгаанаар өөр сурагчид тэтгэлэг олгож” гэж тайлбарлаж хэлээгүй.
Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн ЖУРАМД:

Гурав.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтын үе шат, шаардлага
3.1.Тэтгэлэгт хамрагдах иргэний сонгон шалгаруулалтыг тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт сонгон шалгаруулах болон тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгаруулах гэсэн хоёр үе шаттай зохион байгуулна.
3.2.Монгол Улсын сум, нийслэлийн хороо бүрээс дараахь шалгуур хангасан нэг иргэнийг сонгон шалгаруулж дотоодын төрийн өмчийн их, дээд сургууль болон өндөр хөгжилтэй орны их, дээд сургууль эсхүл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хөтөлбөрт багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авахад бэлтгэх бэлтгэл хөтөлбөрт элсүүлнэ:
3.2.1.сүүлийн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалах сум, хороондоо суралцан төгссөн;
3.2.2.тухайн жилийн математик болон гадаад хэлний хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноогоороо харьяалагдах сум, хороондоо хамгийн өндөр оноо авсан байх;
3.2.3.элсэлтийн ерөнхий шалгалтад гадаад хэл (англи, эсвэл орос хэл) болон математикийн хичээлээр авсан онооны дунджаар сум, хороондоо тэргүүлэн хамгийн өндөр оноо авсан байх” гэж заажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ed nar neg iim l uom hdg .Olimpod MAN iin huuhdiig yvuulj l bsan.Unen shudarga uom ogt bhgui.Tarhiig chin ugaaj eersdee daaj davahgui hurenge munge bodson humuus shde
Хаягийн зөрчлөөс ш�##�тга�##�ан хасагдсан бол гомдох шаардлагагүй, яагаад орон нутгийн харъяат байх, яагаад иргэний бүртгэл гэж маш нарийн байдгийг монголчууд мэдэх хэрэгтэй. Дур дураараа, хотын харъя�##��##�тай байж хөдөө очиж сурч төгсөх, хөдөөний харъя�##��##�тай байж хотод ирж төгсөх эд бүгд чинь иргэний бүртгэл шилжилт хөдөлгөөний зөрчил шүү дээ. М�##�ынхаа бэлчээрт дураараа амьдарч ирсэн нүүдэлчин өвөг дээдсийн араншин бидний цуснаас ер с�##�ахгүй юм аа. Иргэний бүртгэл гэдэг чинь хуулиар зохицуулагддаг асууд�##� шүү. Хүүхэд гэлтгүй багаасаа дүрэм журмыг мөрдөж хэвших хэрэгтэй дээ. Тэтгэлэг олгосон хүмүүсийн бус, иргэний бүртгэлийг нь хийж өгөөгүй танай гэр бүлийн буруу байна. Хар нялхаасаа бусдыг буруутгаж шүүмжилдэг хүн байж болохгүй. Мундаг сурлагатай хүүхэд байна. Тэр т�##� дээрээ бол үнэхээр сумын лидер охин бололтой.
bvh bolzliig n khangasan huwiin surguuld surdag hvvhdiig tetgelegt hamtuulahgvi ym bol huwiin surguul baigaad yadag ym be hvvhdiig ingej ylgawarlaj hohirooj boloh uu
Hvvkee hvvhdeer ter tusmaa surlaga saitai hodoonii hvvhdvvdeer bitgii toglood bai! Uraldaant shalgaltiig vnencheer shalgaruulhgvi yum bol eronhiilogch ooriigoo bitgii reklamdaad bai!? Hvvhdvvd l bol hvvhed shv de erhem eronhiilogch guai min? Nam chin urt nastai ch uls torchid ta nar ichmeer jaahan setgelgeetei n haragdaad bh yuma?
Дүрэм журмаа бариагүй намын харья�##��##�аар сонгож хөөрхий охиныг хохироосон байна даа .ялгаварлан гадуурхах гэдэг энэ болж дээ Ерөнхийлөгчийн тамгийн газар Болвсролын яам хариуцлага �##�дсан хүмүүстэй арга хэмжээ авч хариуцлага тооцох хэрэгтэй байгаа юм биш үү.Энхамг�##�ан сайд лав дуугүй өнгөрөхгүй гэж итгэж байна даа шудрага эсэхээ харуулах хэрэгтэй
Яах гэж хотын харья�##� авч д�##�им гаргаж өгсөн байна битгий гоншигноод бай
Хуулийн дагуу шийдсэн бол зөв зөв
Зөв л байна ш дээ харъя�##��##� заасан нь зөв ш дээ шударга бай гэчихээд шударга байхаар намчирхаад гэнэ бүх юмыг улс төржүүлэхээ больчих Би зөв л гэнэ үүнд нам ямар хамаа байна.
Дунд сургууль төгсөөгүй, хотод амьдраагүй байхад нь нутгаа голж, хотын хаяг авсан өөрсдийнх нь буруу,зарглдах эрх байхгүй.
MAnai muisiin surguulid surdag ugaasaa mundag ohin bdgimoo
orshin suuh haygaar ugsun l bn yu ni buruu bh be
Журмандаа тухайн амьдарч буй сум хороо дүүрэг гээгүй, харъя�##��##�ын дагуу хамран сур�##�цах сургуульдаа 3.аас багагүй жил сур�##�цсан сурагчийн ЭШ мат, англи хэлний дундаж оноогоор ш�##�гаруулна гэж тусгасан байсан. Ингэж �##�бан ёсны байхгүй бол утгаа �##�дана. Нам огт хамаагүй ээ.
ЭШ ш�##�г�##�т болсны дараа энэ ерөнхийлөгчийн шийдвэр гарсан.
Дараа дараагийн хүүхдүүд л харин энэ хаягийн асууд�##� дээрээ анхаарах хэрэгтэй.
Аав охин 2 журмаа сайн уншаарай.
Журмын 3.2.1.сүүлийн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харья�##�ах сум, хороондоо сур�##�цан төгссөн; байх гэж мөш тодорхой заасан байна. Цэвэр хувь хүний өөрийн хариуцлагын асууд�##� байна. Тийм учраас гомдол үндэслэлгүй. Яг журмын дагуу шийдэгджээ.
АН ын дуракууд хаа явсан газраа гай тарьж хэл ам татлаж явах юм. Хамгийн гол нь харъя�##��##� гэж юм байдгыг сан. Хэн дуртайн энд тэндээс ирээд хөдөө суманд амьдарч байгаа ирэгдийн боломжийг булаах нь боломжгүй??? Мэдээж төгссөний дараа Баруунтуруунд ажиллан гэж байхгүй!!!! Энэ журам �##�с хязгаар нутгийг чадвартай боловсон хүчнээр хангах төрийн маш оновчтой шийдвэр!!!!!! Битгий улс төржүүл!! Сайн бүхэнд садаа мундахгүй!!!!
Харья�##�лын улмаас тэтгэлэгт орж чадаагүй гэж ойлголоо. Яах гэж хотын харьяат болсон юм Дараагийй хүүхэд авсан нь зөв шударга бна
Харья�##�лын улмаас тэтгэлэгт орж чадаагүй гэж ойлголоо. Яах гэж хотын харьяат болсон юм Дараагийй хүүхэд авсан нь зөв шударга бна
Харамс�##�тай. Гэхдээ ямар ч хрга �##�га. Өөрсдөө л �##�даа гаргажээ. Сумаас ш�##�гаруулах бол бүх юм сумынх байх ёстой. Ялангуяа иргэний бүртгэл. Өдийгөөсөө бусдыг буруутгасан хүн болж болохгүй. Өөрийн �##�даагаа ухамсарлаж сур тэгээд чи амжилтанд хүрнээ. Амжилт хүсье.
Харамс�##�тай. Гэхдээ ямар ч хрга �##�га. Өөрсдөө л �##�даа гаргажээ. Сумаас ш�##�гаруулах бол бүх юм сумынх байх ёстой. Ялангуяа иргэний бүртгэл. Өдийгөөсөө бусдыг буруутгасан хүн болж болохгүй. Өөрийн �##�даагаа ухамсарлаж сур тэгээд чи амжилтанд хүрнээ. Амжилт хүсье.
Нэгэнт л журмандаа харьяа сум хороо гэсэн болохоор харья�##��##�тай хүн нь л авнашдээ
Анхнаасаа хаягын зөрчилтэй гэдгээ мэдэж байж хар багаасаа өөрийн бурууг бу�####�д тохдог авир сууж болохгүй эртхэн зөв хандлага зөв харьцааг эрхэмлэж сурах хэрэгтэй дээ
shudraga gehed hetsuu l yum orondn yawj bga huuhed icheesei
NUTAGAA GOLON CH GJ YU BHUU COMMENT BICHEJ BGA HUMUUUS ERUUL UUUUU YAHAWDEE DARAA DARAAGIIHN ANHAARARAI MUNDAG OHIN BNOOOO
ALTANJINGIIN ARIUNZAYA ичиг ичиг
Энэ эргүү Хүрэлсүх ийм л тэнэг м�##� шүү дээ. Үнэхээр тэргүүний сурагчид олгох ёстойг туслах м�##�нууд нь ядуу зүдүүг шах�##�таар хэлүүлж м�##�наас доор болохоо харуулсан. Монголчууд тэмцэхээс өөр зам �##�га даа
Нутаг усаараа овоглодог хүүхдийг уул, ус нь тэтгэж дээ. Ийм л байгаа юм даа. Яах гэж хотын харья�##��##� авсан юм бэ. Жижиг ч гэсэн төрийн ажилд садаатай байдаг юм. Хууль журмаараа бол тухайн орон нутагтаа түр оршин суугчаар бүртгүүлсэн байх ёстой. Бүртгүүлээгүй л байж таараа. Хууль, журам, дүрмээ биелүүлдэггүй хүмүүсийн байж байгаа үнэн төрх. Гоншигоноод хэрэггүй. Ийм байж яаж гадаадад сур�##�цах вэ дээ.
ХҮҮК ӨӨРӨӨСӨӨ ЭНЭ ХҮҮХДҮҮДЭД МӨНГӨ ӨГМӨӨР
Журмаа л барьсан юм байна шт, нээх гомдоллоод байх юм �##�га. Дараа дараагийн хүүхдүүдэд сургамжтай хэрэг байна.
Za unurjargal gantsaaraa mundag baigaad baisan ym bhgui 2d orson huuhed ch adilhan mundag ohin bdag , adilhan muisiin huuli zuid surdag niigem deer undur onoo avsaniig ni mash sn medej bn bi law buh turliin aviyastai mundag huuhed bdg shuu ene 2d bgad songogdson huuhdiin buruu gej bhgui shuu unendeee !!!
araichdeee jurmaa l dagasan bnshd yagaad ym bolgond ingeed uls turjuuleed bdin
2т орсон хүүхэд ч гэсэн мундагшдээ энд тэр хүүхдийн буруу юу байгаа юм өол?
ХАРИН Ч ЯГ ДЭЭРЭЭС НЬ ШУУД ШАЛГАЖ МАШ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА. ХАРЬЯАЛАЛ НЬ УЛААНБААТАР ЮМ БОЛ ХАСАГДАХ НЬ АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЯГ ТЭР СУМЫН ХҮҮХДИЙГ СОНГОСОН БАЙНА. СУМ АЙМАГ ОРОН НУТГААС НЬ АСУУЖ СУРВАЛ ЖИНХЭНЭ ЗАВААРНА ШҮҮ ДЭЭ. СУМЫНХАА ХАРЪЯАТАЙ БАЙСАН БОЛ ШУУД СОНГОГДОХ БАЙЖ.
Яш бүх сумаас гэсэн юм чинь тэр сумын харъяат хүүхэд СОНГОГДОХ нь зөв байна. Ёстой шудрага болсон байна шүү. Яах гэж хаяръяагаа өөрчилсөн юм бэ. Хотын хүүхэд хөдөө очоод конкурсдэж байгаатай ялгаагүй юм болжээ. Өөрсдийн чинь ???? % буруу даа.
Ийм з�##�ьтай нөхдүүд зөндөө бдаг штэ.Хуулийн дагуу зөв л шийдсэн бна штэ.Нам гишүүн бна уу үгүй үүнд ямарч хамаагүй.Дээр үед хотоос шилжиж ирээд хамаг хуваарь урдуур дайраад аваад явчихдаг бж билээ.
Тухайн үедээ харья�##�лын дагуу нэгдүгээр ангид орсон сургуульдаа одоог хүртэл сурч, дараа жил төгсөх гэж байна. Гэтэл хамран сурах тойрог нь сүүлд өөрчлөгдөөд одоо гэрийн хаяг нь Чингэлтэй дүүрэг, сургууль нь Сүхбаатар дүүрэг байдаг. Журмаараа бол хамран сурах тойргийн иргэний харья�##��##�тай хүүхэд гэж заасан байдаг. Энэ тохиолдолд яаж шийдэх юм бол???
Зүгээр л новшийн цоорхойтой журам гаргаж дээ.Дараа жилээс хотын англи матдаа гайгүй сурлагатай хүүхэд суманд шилжиж ирээд/харья�##��##�аа солиод/ЭЕШ- д өндөр оноо аваад сумын унаган сурагчийг хохироож болох нь.
3.2.1 iin shaardlaga iig biyluuleegui bn shuudee huuhdee chi uuruu sn bodoocheee ygad songogdoogui chini ene juram deer tod bn end ymar ch huuli bus shudraga bus zuil alga , daraagiin huuhded harin ch shudraga zuil boljdee. Aaw eejn huuheddeee sain oilgulasai har bagaasn hel am tatalsan hun buruutgasan ym bolgoj humuujuuleh gj .
Ийм журам шаардлага ойлгодоггүй муис ийн оюутан байх гэж , шударга зүйл болжээ
хүүхдээ зөв хүмүүжүүлээсэй мат гадаад хэлээ хамгийн сайн өгсөн гээд нийслэлийн харьяа хүүхэд хаа байсан увсаас тэтгэлэг авах нь харин ч шударга бус
Хэнтийх бсн бол шууд чимээгүй л орууллана увсын хүн гдгээр н хавчж бга п юм
Зөв зүйлийг харлуулах хэрэггүй хууль дүрмээ даг�##�даа анхнаасаа сумндаа амьдарсан юм бол яах гэж хотын харья�##��##�тай болоов ш�##� худлаа маягнаасаа болж хоцорчдээ өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг юм
Zuv l ym boljdee huuli durem juram shaardalganda l ajilsan bn shvde odo en ym blgnd ingej tenegthee boliosoi
Хүүхэд хохироогоод .худлаа л юм байна намын харья�##��##� танилаараа юм байна даа.Үнэн �##�гаа
Хамгийн өндөр оноотой хүүхдэд өгнө гэсэн бол түүндээ л өгнө биздээ. Элдэв заваан юмыг боловсрлынхон шун�##�ай.Мөн ядуу баян.хот хөдөө гэж ялгөад байгаа нь буруу.Хүүхдийн ар гэрийг харж ялгаварлан гадуурхаж байгаа ажилтангуудад хариуцлага тооцох хэрэгтэй.БҮТөийнхөн яасан их шун�##�тай юм.Дандаа ман-намын долдойнууд байгаа ойлгомжтой.Оноогоороо жагаагаад л боллоо шүү дээ.Зөав�##� сумандаа хамгийн өндөр оноо авсан гэж болохгүй !өөр аймаг сумын өндөр оноотой хүүхдүүд хамрагдаж чадахгүй мөн хотод амьдардаг хүүхэд өндөр оноотой хүүхдүүд яах юм бэ.Хотын хүүхдүүд үүхэд бишүү Дандаа эргүү б�##�иар юм хийж байдаг ман-намын тэнэгүүд өөрсдийнхээ дэбэль хүүхдүүдээ явуулах нь
Za neg tiin teneg yum oilgoson sh de. Chi yaduu, chi alslagdm#l chi yadarsan bish bol hamragdahgui. Yag helmevduuleltiin uyed unuu ugsaa garal muutai yaduu harts ardin 7-r huvguun gej bichvel amjilt oldog shig. Amia teegeed ajillaad amidral ni arai deerdeed hotod neg uruu bair avaad huuhdee bairluulval chi ireeduin ardin namin unench erguu tsunh barigch nohoi bolj chadahgui bhaa biye daaj setgen bodoh chadvar chin hugjchih bh geed hasagdaaaaa????????????eniig l oilgo chinii surlaga padgui chi gandangoin tagtaa shig haragdahguid l uchir bgaan
Sumandaa l 1-12hurtelee sursan huuhed bn sh dee hotiin harialal yamar hamaatai yum suuliin gurvan jil sumandaa amidarsan bol bolno yun iregnii burtreliin huuli yariad bgaan huulia sain unshij sudalchihaad huuli yari muu astka mini.Unen hezee neg tsagt yalah bolno amijilt husiy
2т орсон хүүхдийн буруу гэж юу байхав
haygiin zorchilooosoo bolj hasagdjeee uursdiin buruug hend nylzaih geed bgaa ym odoonii huuhduud
ХУУЛИЙН ЦООРХОЙ ЖУРМЫН ЗОХИЦУУЛАЛТ ХАНГАЛЛТГҮЙ ТЭТГЭЛЭГ АВСАН ХҮҮХЭД НЬ АРДЫЫН НАМЫНХ ГЭЛҮҮҮ ТЭГЭЭД ОЛИГТОЙ СУРЖ ЧАДАХ УУ ШУДРАГА ЮМ БАЙХАА БАЙЖ ДЭЭ ХӨӨРХИЙ ХҮҮХЭД ХОХИРООГООД ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ЗӨВ ДУУГАР ЧЭЭЭ
тэгээд танай аав ээжий чинь бурцц байна штэ болдбаатар өнөр
хар багаасаө улс төржөөд хүн буруутгаад сурцан нутг нугаасаа ичдэг гар бнда яаг