УЛС ТӨР

Б.Солонгоо: Цаашид Дубайн гэрээг хэрхэн цуцлах, 2009 оны гэрээнд ямар өөрчлөлт оруулахаа ярилцана

Өнөөдөр /2021.12.13/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюу толгойн хэлэлцээний хүрээнд үүссэн шинэ нөхцөл байдлын талаар мэдээлсэн. Үүгээр хөрөнгө оруулагч талаас өнөөдрийн огноогоор ирүүлсэн захидал, түүнд дурдагдсан шинэ саналуудыг танилцуулсан юм.

Уг мэдээллийг энд дарж уншина уу.

Мэдээллийн дараа ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хэлэлцээн дэх монгол талын анхны амбиц нь 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахад чиглэж байсан. Энэ саналууд тавигдсанаар үүндээ хүрэх боломж нь хэрхэн хангагдах юм бэ?

-Яриа, хэлэлцээ үргэлжилж буйг тодотгомоор байна.

Өмнө нь хөрөнгө оруулагч талаас Монголын Засгийн газарт ноогдох өрийн 70 хувийг тэглэх санал ирүүлсэн. Харин бид уг дүнг 100 хувь болгож нэмэгдүүлэх хүсэлтэй буйгаа уламжилсан. Үүнийг хүлээн авсан нь шинэ нөхцөл байдал боллоо.

Ерөнхий сайдын хэлсэнчлэн, уг саналууд тавигдсанаар хэлэлцээн дэх бүхий л асуудал өргөс авсан мэт шийдэгдэж буй хэрэг биш. Цаашлаад Дубайн гэрээг ямар нөхцөлөөр цуцлах, 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар өөрчлөлт оруулж байж урт хугацаандаа үл ойлголцолгүй хамтран ажиллах вэ гэдгээ ярилцана.

Ямартай ч хөрөнгө оруулагч талаас манай саналыг хүлээн авч, 34 хувь ноогддог өрийг 100 хувь тэглэхээр болсон байна.

Гүний уурхай 2023 оны эхний хагаст ашиглалтад орно. Энэ хүртэлх бүх зардлыг хариуцахаа мөн тэд илэрхийлээд байна.

Б.Солонгоог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ яаралтай дуудсан тул тэр сэтгүүлчдийн бүх асуултад хариулж амжилгүй индрээс буулаа.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
РИО гийн тэжээвэр, авгай ОТ гэрээг 2 жил гацаасан.
РИО гийн тэжээвэр, авгай ОТ гэрээг 2 жил гацаасан.

РИО гийн тэжээвэр Солонго авгай хумсаа нуусан муур шүү дээ. Рио Тинто өөрийн тэжээвэр Солонго гэх авгайг ЗГ-т оруулж тавиад ОТ-гэрээг бүтэн 2.5 жил гацаасан ч эцэстээ БУУЖ өглөө. Солонгоор тогтохгүй тэр Болд гэх хаа газрын олз хайсан зальтай луухааныг чирч авчираад Риогийн зэсийн гурппын захирлаар тавиаад Монгол дахь РИОгийн захирал Амаржаргал гэх авгайн нөхөрийг УИХ-т реферэнтаар оруулаад бүхэл бүтэн РИОГИЙН БАГ Монголын төрд шургалан ажиллаад амжилтанд хүрсэнгүй ээээ. Яахав гэрээг 2 жил гацаалаа. Гэхдээ төрд шургалсан эдгээр луйварчдыг манайхан дарж чадлаа. Гол нь Даваасүрэн гишүүн Батэрдэнэ гишүүн нарын 10 гаруй жилийн тэмцэлийн үр дүн.

Зочин
Зочин

Гол ажлыг энэ эмэгтэй хийжбайгаа шүү.Содонгоосбусад нь хэлч үгүй улсууд яаж маргалдах вэ дээ

Холбоотой мэдээ

Back to top button