НИЙГЭМСошиал трэнд

“Домог IZ” Б.Түшигт “ялагдлаа”

“Ноён IZ”, “Домог IZ” нэрээр нь хүмүүс илүү сайн мэдэх Гантогтохын Ирээдүй нэрийн койноо гаргахаар төлөвлөж байсан билээ.

Нийт 25 тэрбум төгрөг төвлөрүүлж, үндэсний хэмжээний дотоодын сүлжээ байгуулан, Монгол Улсаа төлбөрийн нэгдсэн системтэй болгох том амбицтай байсан тэрбээр урьдчилсан захиалгаа эхлүүлж, иргэдийн мөнгийг хувийн дансандаа байрлуулж байсан юм. Г  эвч “Домог IZ” төслөө цуцлажээ.

Үүнд нөлөөлсөн хэд хэдэн шалтгааны нэг нь Youtuber Б.Түшиг.

521.000 дагагчтай цахим хуудастай Б.Түшиг “Домог IZ”-ийн талаар баримт дэлгэн, хэдэн хэдэн цуврал бичлэг хийсэн юм. Тэгэхдээ “Гадаадад нэг том компанид ажилладаг, их хэмжээний цалин авдаг” гэж IZ хүмүүст итгүүлдэг. Гэхдээ түүний орлогын гол эх үүсвэр нь мөрийтэй тоглоом. Хууль бус мөрийтэй тоглоом ажиллуулж, “мөнгө хүүлдэг” гэсэн юм.

Б.Ирээдүй “Улаан бал”-д ярилцлага өгөн, үүнд нь хариулт өгсөн билээ.

Гэвч энэ бүхний эцэст “Домог IZ” Б.Түшигт “ялагдчих” шиг боллоо. Б.Ирээдүй энэ талаар цахим хуудсандаа “IZC ICO дүн бидний Soft сap буюу төсөл хэрэгжих боломжтой хамгийн доод дүн 25 тэрбум төгрөгт хүрээгүй тул бид амласан ёсоор цугласан мөнгийг анх орж ирсэн данснуудад буцаан илгээх болно.

Биднийг эхнээс нь эхлээд дэмжиж итгэж байсан хэрэглэгчид маш их байгаа бөгөөд тэдгээр хэрэглэгчдийг хохироохгүй байх үүднээс бид одоогийн байдлаар үндсэн вебсайтаар дамжуулан хэрэглэгчдээс “IZC токеноо мөнгө болгон татах уу”, эсвэл “токеноо HODL хийх үү” гэсэн санал асуулга явуулж байна.

Хэрэв төслийг дэмжих мөнгөн дүн хангалттай хэмжээнд хүрвэл бид тухайн хэрэглэгчдийн токеныг хэвээр нь үлдээж 2 дахь зах зээлд гаргах тал дээр ажиллаж эхлэн үлдсэн хэрэглэгчдийн мөнгийг буцаан шилжүүлэх ажлыг гүйцэлдүүлэх юм” гэжээ.

Мөнгө таталт нээгдсэнээс хойш нийт 594,535,706 төгрөгийн шилжүүлэг буцаан оруулжээ. Хэрэв төсөл үргэлжлэхийг дэмжих хэрэглэгчдийн мөнгөний хэмжээ хангалттай дүнд хүрэхгүй байвал бид үлдсэн баланстай хэрэглэгчдийн мөнгө болон IZC худалдан авсан 13393 хэрэглэгчийн нийт 19,465,812,951 төгрөгийг буцаан оруулах болно.

Ирэх долоо хоногийн Даваа гаригт буюу 12 сарын 13 өдрөөс бид Хаан Банктай хамтран ажиллаж хэрэглэгчдийн мөнгийг алдалгүй хариуцлагатай оруулж эхлэх болно.

Энэ хугацаанд бид нийт цугласан 20,431,263,292 төгрөгөөс огт зарлага гаргаагүй гэдгийг нүүр бардам хэлэхэд таатай байна. Мөн мэдээж шимтгэлийн зардлыг бид өөрсдөө гаргах болно. Баярлалаа” гэжээ.

“Домог IZ”-тай хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-13 19:34

Ene zugeer z##lchihaj boldoggui yum bh daa.

Зочин
Зочин
2021-12-14 08:22

яасанч хаширдаггүй хүмүүс вэ. ямарч бат�##�гаагүй ... ямарч гэрээ хэлцэл байхгүй шууд л мөнгөө..

Zoochin
Zoochin
2021-12-14 16:22

Hogiin hud gar. Moriitei togluulagch. Mong saagch

Зочин
Зочин
2021-12-15 20:05

IZ жинхэнэ эр хүн!

Зочин
Зочин
2021-12-16 14:27

Луйварчин!

Back to top button