УЛС ТӨР

15 жил ярьж, арваад сайдын нүүр үзсэн төсөл авлигачдын ҮҮР, Д.Хаянхярваагийн баяжих хэрэгсэл болсон ТҮҮХ

УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал асан Д.Хаянхярваа 500 мянган ам.доллар буюу 1.4 тэрбумын авлига авсан хэрэгтээ 40 саяар торгуулаад, нийтийн албан томилогдох эрхээ найман жилээр хасуулаад салсан.

Өмнөх удаа бид түүнийн хэнээс, ямар учиртай хахууль авсан талаар мэдээлсэн. Тодруулбал Д.Хаянхярваа өөрийн зөвлөх Ш.Уртнасан, нарийн бичгийн дарга нартайгаа үгсэн хуйвалдаж, маш олон жилийн өмнөөс хэрэгжүүлнэ гэсэн ч одоог хүртэл эхлээгүй байгаа “Шивээ энержи” төслийн удирдагч, "Эрдэнэс Шивээ Энержи ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Доржрагчаа, Эйкүсора ХХК-ийн захирал Ц.Отгонбаатар нараас хахууль авсан талаар мэдээлсэн.

-Д.ХАЯНХЯРВААД ХАХУУЛЬ ӨГӨГЧ Ш.ДОРЖРАГЧАА НАРЫН ТӨСЛИЙН БАГИЙНХАН АЖЛАА ӨГӨӨД ЯВЦГААЖЭЭ-

Тэгвэл энэ удаа Д.Хаянхярваад их хэмжээний хахууль өгөх болсон “Шивээ энержи” гэх төслийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Д.Хаянхярваагийн авлига авсан хэргээс үүдэлтэйгээр түүнтэй хамт ажиллаж байсан болон “Шивээ энержи” төслийн хамааралтай хүмүүсийг “Эрдэнэс монгол”-оос явуулж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.Түүнчлэн хахууль өгөгч "Эрдэнэс Шивээ Энержи" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Доржрагчаа шүүхийн шийдвэрээр төрийн албан томилогдох эрхээ хасуулж, торгуулснаар ажлаа өгөөд “алга болжээ”.

Тиймээс төслийн багийнхан авлигын хэрэгт холбогдож, ажил төрлөө өгсөн ороо бусгай энэ цаг үед төслийн ирээдүй цаашид хэрхэх, ТЭЗҮ-г нь баталж, ажлыг нь эхлүүлэх нь тодорхойгүй нөхцөл байдалд орсон байна.  

-“ШИВЭЭ ЭНЕРЖИ” ТӨСЛИЙН ТАЛААР АЛБАНЫ ЭХ СУРВАЛЖУУД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАЖ, ЗАЙЛСХИЙВ-

Д.Хаянхярваагийн ажлыг авч, “Эрдэнэс монгол” компанийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэж буй О.Хулантай холбогдож, эл төслийн ажил ямар шатандаа яваа, цаашид хэрхэх талаар тодруулахыг хүссэн ч “Энэ асуудлаар тодорхой шийдвэр, шийдэлд хүрээгүй. Тухайн үедээ ярилцлага өгнө. Одоо боломжгүй” гэх хариултыг хэвлэлийн албаараа дамжуулан өгөв.

Эрчим хүчний яамны зүгээс ч арав гаруй жил ярьж буй ч эхлэх нь бүү хэл ТЭЗҮ нь батлагдахгүй байгаа уг төслийн ажил яагаад өдий хүртэл гацсан, ямар асуудал байгаа талаар тодорхой мэдээлэл авахыг хүсэхэд мөн л “Эргээд холбогдоно” хэмээгээд таг чиг болов.

-2005 ОНЫ ҮЕД ЭХЛҮҮЛЭХЭЭР ЯРЬСАН УГ ТӨСЛИЙГ 2015 ОНД Ц.ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХДАА ҮЗЭГЛЭЖЭЭ-

“Шивээ энержи” гэх өндөр хүчин чадалтай цахилгаан станц барьж, БНХАУ руу эрчим хүч экспортлох төслийг хэрэгжүүлэх яриа хэлэлцээ бүр 2005-2006 оны үед яригдаж эхэлсэн гэх. Гэвч Хятадын талын өндөр албан тушаалтныг орчуулагч нь Төрийн ордонд тамхи татлаа гээд өшиглөж, согтуу нөхөр зочид буудлын цахилгаан шатанд цохиж унагасан гэх асуудал тухайн үед үүссэнээс хэлэлцээ зогсож байсан талаар хэвлэлүүд мэдэлэж байсан нь цагаан дээр хараар бичигдэж үлджээ.

Ингээд зогсонги байдалд орсон төслийг Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа буюу 2015 оны нэгдүгээр сард БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар төрийн айлчлал хийх үеэрээ Шивээ-Овоогийн ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор барих ТЭЗҮ-ийг хамтран гүйцэтгэх гэрээ үзэглэж байжээ. Уг гэрээг манай талаас Эрчим хүчний яам, БНХАУ-ын талаас “State grid corporation of China” гарын үсэг зурснаар хэсэг завсарлаад байсан яриа хэлэлцээ дахин эрчимжсэн байна.

Улмаар 50 хувийг Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК, үлдсэн 50 хувийг хувийн хэвшлийн Шинэ Шивээ ХХК-ийн хувьцааг эзэмшдэг Эйкүора ХХК тус тус эзэмшдэг “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК-ийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 64-р хуралдааны тэмдэглэлийг үндэслэн байгуулсан юм

Тус компани стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн байгуулах Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг нүүрсээр хангахаар болж, төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий төслийн нэгжийг “Эрчим хүчний яам” болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэд байгуулсан байдаг.

-20 ИХ НАЯДЫН ӨРТӨГТЭЙ ЭЛ ТӨСӨЛ ХЭРЭГЖИХ ГЭЖ 20 ОРЧИМ ЖИЛ БОЛЖ, ЭЦЭСТЭЭ Д.ХАЯНХЯРВААГИЙН АВЛИГЫН ХЭРЭГСЭЛ БОЛЖ ДУУСАВ-

 “Шивээ энержи” нь Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн өндөр хүчин чадалтай цахилгаан станц барьж, БНХАУ-ын хойд бүс нутгийн хэрэглэгчдэд эрчим хүч борлуулах төсөл юм. Төсөл нь цахилгаан станц, нүүрсний уурхай, усан хангамж, дамжуулах шугам гэсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Шивээ-Овоод 5280 МВт хүчин чадалтай цахилгаан станц барихаар төлөвлөж буй. Станц нь найман зуухнаас бүрдэх агаад нэг нь 660 МВт-ын хүчин чадалтай байхаар тооцжээ. Монголын нутаг дээгүүр 360 км зайтай 660 кВ-ын агаарын шугам татна.

Цахилгаан станцыг барихад 3.83, дамжуулах шугам татахад 1.59, нүүрсний уурхайд 1.4 тэрбум, усан хангамжийн төсөлд 237.4 сая ам.долларын санхүүжилт хийхээр тооцжээ. Тэгэхээр төслийн нийт хөрөнгө оруулалт 7.1 тэрбум ам.долларт хүрэх нь. Монгол мөнгөөр бодвол 20 ин наяд гаруй гэсэн үг. Энэ бол  “Оюутолгой” төслийн эхний шатны хөрөнгө оруулалт болох 7.2 тэрбум ам.доллартой дүйх дүн.

Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг хэрэгжүүлснээр Монгол Улс нь анх удаа эрчим хүчний экспортлогч орон болох зорилготой. Монгол Улсад нүүрсэд суурилсан эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчтэй хослуулан хөгжүүлэх нь Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчний салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах нь дамжиггүй.

Гэвч  олон жилийн турш, хоёр, гурван Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд, арваад тооны Эрчим хүчний сайдын нүүр үзэж, гар дамжсан эл төсөл эцэстээ авлигачдын үүр уурхай болж, Д.Хаянхярваагийн баяжих хэрэгсэл болсон байсан нь тун харамсалтай.

Өмнөх нийтлэлийг эндээс уншина уу

ТАНИЛЦ: Д.Хаянхярваа ба түүний зөвлөхөд хахууль өгсөн 20 их наядын өртөгтэй “Шивээ энержи” ТӨСЛИЙНХӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Оз
Оз
12 сар 15, 2021 09:54

энэ хэд гэхдээ бүр ядаргаатай хоорондоо муу юмаараа дандаа холбоо сүлбээтэй. нэг удаа ч гэсэн сайн хүн байя гэж боддоггүй юм бхдааа

Зочин
Зочин
12 сар 15, 2021 21:21
Reply to  Оз

5үү

Раш
Раш
12 сар 15, 2021 09:55

баяжих гэж 15 жил их сайн төлөвлөгөө гаргаж их удаан хүлээждээ хаянхярваа.

Зочин
Зочин
12 сар 15, 2021 10:02

энэ Хаянхярваа чинь 2017 онд өөртөө зориулж хуулийн төсөл бат�##�ж байсан факт байдаг энэ нэг юмыг төрөөс �######�уулчих чансаатай аавын хүү байдаггүй юм байхдаа

Зочин
Зочин
12 сар 15, 2021 10:02

2016 онд 62 сууд�##� авбуу үгүй юу л хулгай луйвараа хийцгээе гэсэн санаа агуулаастай өөрсдөдөө зориулж ийм хууль батлаад одоо ЖДҮ-ийн Батзориг Хаянхярвас нар Ял завшиж амжилаа.
МАН-ыг дахиж сонгоод бай хө..

Уншигч
Уншигч
12 сар 15, 2021 10:02

Энэ төслөө ил тод, бас шуурхай хэрэгжүүлж эхлээч ээ, дарга нар хөгжлийн тушаа чөдөр юм байна. Дарга төвтэй улс хөгжихгүй юм байна, шууд хувийн хэвшилдээ хариуцуулчихаач, тэгвэл нэг сонгуулийн хугацаанд л барьчихна, тэд ашгаа олно биз, улс татвараа л авч байхад болно шд. Яагаад өдий болтол шийдэхгүй байгаа юм бол.

Зочин
Зочин
12 сар 15, 2021 10:06

Новшнууд юмаа нээрээ. Үр хойчоо яаж амьдар гээд байгаа юм болоо.

Зочин
Зочин
12 сар 15, 2021 10:06

Ер нь манай улсын одоогын ниигэм удирдлага хуулийн тогтолцоо ийм шүүдээ энгийн иргэддээ х�##�тай хулгайч нартаа зөөлөн бид л сонгосон бас удирдуулж байгаа өрөмдмөөр ч бас уур�##�маар ч хэцүү ч юм даа одоо бидэнд бүтэн сууриар нь өөрчлөх сонголт л бий өөр гарц үгүй

Зочин
Зочин
12 сар 15, 2021 10:07

Аргагүй �##�сын хараатай цуснууд юм. УИХ-ын эрхэм гишүүд өөрсдөө авилга аваад баригдв�##� ямар шийтгэл авахаа хүртэл давхар тооцож шүү. Тэгээд авилга авдаг газар захи�##�гаар томилогдон очно. Авилга авна. Нэг бус удаа. Олон хавар нэгэндээ гэж баригдаад олон түмэн мэдвэл баригдсан ганцынхаа бурууг сайн дураар хүлээж торгуулна. Яах ч үгүй. Энэ торгууль авсан авилгын өчүүхэн хэсэг нь. Дахиад дарга болно. Дахиад шархаа нөхнө. Гоё байгаа биз. Хуруугаа ч хөдөлгөхгүй баяжина. Ингэхээр хэн ч гэсэн УИХ, ЗГ-ын гишүүн болох гэж үхэлдэхгүй яахав.

Зочин
Зочин
12 сар 15, 2021 10:07

баяжих гэж 15 жил их сайн төлөвлөгөө гаргаж их удаан хүлээждээ хаянхярваа.

Х
Х
12 сар 15, 2021 10:08

Аххриитомм

Зочин
Зочин
12 сар 15, 2021 10:09

энэ хэд гэхдээ бүр ядаргаатай хоорондоо муу юмаараа дандаа холбоо сүлбээтэй. нэг удаа ч гэсэн сайн хүн байя гэж боддоггүй юм бхдааа

Зочин
Зочин
12 сар 15, 2021 12:19

нөгөө л нэг элбэгдорж муу юм болгонд явж байх юмаа

Б. Ганбаатар
Б. Ганбаатар
12 сар 15, 2021 13:04

Ард түмэн болон төрийн хайрыг даагаад явж чаддагүй намын нэр хүндийг унагасан бузрын новш

Зочин
Зочин
12 сар 15, 2021 18:44

Hezee neg nim durmeer ni yum hiij amidardag bolno oo, Mongol noyodin shunalig bi guitseej diilehgui ni gej Manjiin haan tolgoi segserch bsan gedeg ni unen bh

Зочин
Зочин
12 сар 15, 2021 20:08

Tsu3

Зочин
Зочин
12 сар 15, 2021 20:10

Хаянхярваа муу новш

Зочин
Зочин
12 сар 15, 2021 21:31

Сэтгүүлч нь мөнгө авах гээд л зохиол бичээд бгаа юм байх даа мөнгө нь дууссаан хө ккк худлаа юм бичээд л чааваас

Зочин
Зочин
12 сар 16, 2021 02:23

Монголчууд бидэнд маш их ашигтай төсөл юмаа
Хэрэгжих бүрэн боломжтой. Энэ төслийг хувьдаа
орлогын эх үүсгэвэр болгох сонирхолтой бүлэглэ-
лүүдийн хоорондийн тэмцэлээс л ш�##�тга�##�аж
хэрэгжихгүй өдий хүрлээ . Энэ асуудлаар ёстой
шүгэл үлээж , учрын олж ард түмэнд хэрэгтэй энэ
төслийг яар�##�тай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Ж.Нямдаваа

Gar holiug ni zailuulaa
Gar holiug ni zailuulaa
12 сар 16, 2021 06:53

EMGLd gar holuud ni idoo ch bgaa. Gankhuu, Khayangiin gar holuudiig z##luulbal taarna.

Холбоотой мэдээ

Back to top button