Ярилцлага

Nissan Juke автомашин сугалаагаар хожсон Б.Байгаль-Эрдэнэ: Ойтой хүүгээрээ сугалаа сугалуулаад азтан боллоо

Ховд аймгийн Буянт сумын иргэн Б.Байгаль-Эрдэнэ автомашины хонжвор бүхий сугалаанд оролцож супер азтан болж Nissan Juke автомашинтай болжээ. Азтан залуутай товч ярилцлаа.

-Та өөрийгөө танилцуулаач. Бас азтан болсон тухайгаа...?

- За би Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол улсын алдарт уяач Д.Батхүү гэж хүний  залуу сумын алдарт уяач Б.Байгаль-Эрдэнэ гэдэг хүн байна. Буянт сумынхаа Соёлын төвд галчаар ажилладаг. 12 дугаар сарын 12-нд суман дээр сугалаа зарж байсан. “Ендоотой үдэш” гээд. Машины хонжвортой сугалаа гээд өмнөхөн нь манай хоёр залуу ярьж байсан юм.  Тэгээд залуугаараа /ойтой хүүгээрээ/сугалуулсан чинь есөн ширхэг сугалаа атгаад гаргаад ирсэн. Тэгэхээр нь тэр чигт нь авчихсан. Орой нь сугалааны азтан тодруулах үйл ажиллагаа соёлын төвд болоод эхнэртэйгээ очоод ард зогсож байтал ес дэх сугалааг дуудсан. Машин хожсондоо маш их баяртай байна. Сугалаа шударга болсонд баярлаж байна.

-Ямар маркийн машин хожсон бэ? Хүүгээ яаж баярлуулав?

-Миний хүү нэг ойтой . Бат-Эрдэм гэдэг. Хүүгээрээ их бахархсан. Nissan Juke машинаа гардаж аваад шууд эхнэр хүүхэдтэйгээ хөдөө аавындаа очоод ирсэн. 

-Өмнө нь та ямар машинтай байсан бэ?

-Портер машинтай байсан. 12 дугаар сарын 12-ноос хойш азын машинаа унаж байна. Нутгийн маань тааралдсан хүн болгон баяр хүргээд сэтгэл дүүрэн сайхан байна. Шударга сугалаа зохион байгуулсан  хүмүүст баярлалаа.

- Хүүгээ есөн сугалаа атгаад гаргаад ирэхэд танд ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Залуудаа хайр хүрээд нэгийг нь 20 мянган төгрөгөөр худалдаж авсан. Машин, мотоцикль, хашаа, хазаар, бугуйл гээд хөдөөний бидэнд дандаа хэрэгтэй хонжвортой байсан нь ч бас нөлөөлсөн л байх.

-Танд баярлалаа.   

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button