ЭДИЙН ЗАСАГ

Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс 2.1 тэрбум ам.доллароор өсжээ

Улсын нийт гадаад өр 2021 оны эхний есөн сард 33.3 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 2.1 (6.8 хувь) тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 361.8 (1.1 хувь) сая ам.доллароор тус тус өссөн байна. 2.1 тэрбум ам.доллар гэдэг нь ойролцоогоор 6 их наяд төгрөг юм.

Нийт гадаад өрийн 36.4 хувь буюу 12.1 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг, 26.4 хувь буюу 8.8 тэрбум ам.доллар нь бусад салбарынх, 25.4 хувь буюу 8.4 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх, 6.8 хувь буюу 2.3 тэрбум ам.доллар нь Төв банкных, 5.0 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна.

Улсын нийт гадаад өр өмнөх оны мөн үеэс өсөхөд шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээллэг 942.8 (8.4 хувь) сая ам.доллар, бусад салбарынх 766.9 (9.6 хувь) сая ам.доллар, Засгийн газрынх 396.9 (4.9 хувь) сая ам.доллар, Төв банкных 118.1 (5.5 хувь) сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Харин Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 97.4 (5.5 хувь) сая ам.доллароор буурчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button