Нийгмийн
Өнөөдөр ковидын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй

ЭМЯ-наас коронавируст халдварын өнгөрсөн 24 цагийн шинэчлэгдсэн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Манай улсад шинээр 262 халдвар илэрсэн байна. Харин ковидын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй аж.
Халдварын тохиол буурч, нас баралт цөөрсөн нь иргэд амны хаалтаа сайн зүүж байгаатай шууд холбоотой. Тиймээс ард иргэд энэ эрчээрээ амны хаалтаа зүүсээр байхыг уриалаад буй.
Бүртгэгдсэн халдваруудын 158 нь Нийслэл Улаанбаатар хотоос илэрсэн бол 100 нь орон нутагт аж. Мөн гадаадын улсаас нислэгээр ирсэн иргэдээс зургаан халдвар илэрсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.