Нийгмийн

АМГАЛАН АМАРЖИХ: Хүүхэд эндсэн асуудлаар мэдээлэл өгөх боломжгүй

Амгалан амаржих газар наймдугаар сарын 30-нд дөнгөж төрсөн нярай эндсэн талаар бид өмнө мэдээлсэн. Нярайн ар гэрийн зүгээс манай сайтад ярилцлага өгсөн бөгөөд бид ярилцлагын мөрөөр “Амгалан” амаржих газраас хэргийн талаар тодруулахаар ажилласан боловч тэд эрс татгалзлаа.

Тодруулбал,

Өчигдөр /2019.09.04/ Амгалан амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ганболдтой холбогдох гэсэн ч тэрээр өдөржин утсаа авсангүй. Иймд бид эмнэлгийн ажилтны зөвлөснөөр эмнэлэг дээр нь зорьж очиход жижүүр нь үүднээс оруулахгүй “Ээлжнээсээ буусан тул уулзах боломжгүй” хэмээн цааргалав. Гэвч С.Ганболд нь үнэхээр ээлжнээсээ буусан, эзгүй эсэх нь эргэлзээтэй. Түүнтэй уулзах гэсэн өөр хүмүүс ч “Энд хүлээж байгаарай гэсэн” гээд зогсож байхтай таарав.

Мэдээлэл авах өөр гарц боломж тодруулан, эмнэлгийн чанарын албаны дарга н.Хангалтай холбогдоход тэрбээр “Даргатайгаа зөвлөлдөж байж, маргааш яриа өгье” гэсэн ч өнөө өглөө /2019.09.05/ “Хэрэг шалгагдаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button