Нийгмийн

С.Эрдэнэбат: АТГ-аас иргэний гомдлын дагуу гэж ажил дээр нэгжлэг хийсэн

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн  Анхдугаар хурал энэ сарын 19-нд болсон. Уг хуралдаанаар тус холбооны удирдлагын баг бүрэлдэхүүнийг сольжээ. Тухайлбал МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ажлаа өгч оронд нь тус холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбатыг томилсон байна.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Амгаланбаатар шинээр сонгогдсон ерөнхийлөгч С.Эрдэнэбатад байгууллагын гэрчилгээ, тамгыг албан ёсоор өчигдөр /2021.12.20/ хүлээлгэн өгчээ.

Энэ сарын 15,16-нд АТГ-аас МҮЭХ-ны байранд очиж, хоёр даргынх нь өрөөн нэгжлэг хийж, шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл АТГ-аас ямар шалтгаанаар нэгжлэг хийсэн талаар МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас тодруулахад "Иргэний гомдлоор шалгаж байна гэж ажил дээр хүрч ирээд нэгжлэг хийсэн. Шалгаж байгаа юм гэсэн. Тэмцэл хийж, хүмүүсийн эрх ашгийн төлөө тэмцэж байгаа учраас элэв хууль хяналтын байгууллагын дарамт ирж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button