МҮЭХ: Ирэх онд 6 хувиар цалин хөлс нэмэх нь хангалтгүй байна
МҮЭХ-ноос эрчим хүчний үнийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаа талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.
Тус мэдэгдэлдээ, "Монгол улсын засгийн газраас уихд өргөн барьсан төсөлтэй холбоотойгоор УИХ болон Засгийн газарт санал шаардлага хүргүүлж байна.
Өнгөрсөн долоодугаар сарын 8-нд манай холбооноос засгийн газарт санал хүргүүлсэн. Энэхүү саналыг засгийн газар УИХ-д өргөн барихдаа бидний саналыг хүлээж төдийлөн хүлээж аваагүй юм.
Иргэд энэ удаагийн засгийн газарт нэлээн хүлээлттэй байсан гэж хэлмээр байна. Манай улс анх удаа парламентын 126 гишүүнтэй болсон. Мөн хамтарсан засгийн газар байгуулж хүн рүүгээ, иргэдрүүгээ чиглэсэн эдийн засгаа бодсон хууль тогтоомж гаргаж, шийдвэрүүдийг гаргана гэж найдсан.
МҮЭХ-оос 2025 оны төсөвт Засгийн газарт цалин хөлсний доод хэмжээг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх санал хүргүүлсэн. Гэтэл дөнгөж 6 хувийн нэмэгдэл үзүүлэхээр болсон. Бидний харж байгаагаар энэ бол нэмэгдэл биш. Инфляцийг нөхөж байгаа хэрэг юм. Иймээс манай холбооноос "Цалин хөлсийг бодитой нэмэгдүүл" гэсэн шаардлагыг хүргүүлж байна. Өнгөрсөн сонгуулийн утаа арилаагүй байна. Бүгд мөрийн хөтөлбөртөө хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлнэ гэж байсан ч энэ нь биелэлээ олоогүй юм.
Нэмээд хэлэхэд, манай улсын ядуурлын түвшин 27.1 хувьтай байна. Үүнээс харахад, бид бага багаар ядуурал руу орж байна. Үүнийгээ дагаад боловсон ажиллах хүчнүүд гадаадыг зорьж байгаа юм. Иймээс бид ажилчдынхаа цалингийн хэмжээг нэмэх төсөв батлуулах санал тавьсан.
Харин дараагийн шаардлага бол цахилгаан эрчим хүчний үнийг нэмэгдүүлэх дээр эсэргүүцсэн санал юм. Манай холбоо эрчим хүчний салбарын реформыг дэмжинэ. Гэхдээ өндөр дүнгээр нэмж байгааг цаг ямагт эсэргүүцнэ.
Эсэргээрээ эрчим хүчний салбарын үнийн нэмэгдүүлэлтийг шат дараатай уян хатан нэмэгдүүлэхийг бол дэмжиж ажиллана.
Мөн аж ахуй нэгж байгууллагуудыг төрөөс дэмжих хэрэгтэй. Эрчим хүчний үнийг нэмэхэд л ЖДҮ байгууллага тогтвортой оршин тогтнох эсэх нь ганхана. Мөн төсвийн ил тод байдлыг хангах хэрэгтэй байна. Том мөнгөн дүн байгаагаас өөр зүйлийн талаар бид мэдэхгүй байна. Монгол улсын аудитор ажлаа хийхгүй байна. Манай улсад Шилэн Цогоо гэдэг хүн л төсвийн талаар мэдээллийг иргэдэд өгч байна. Цаашлаад ард түмэнд нээлттэйгээр төсвийн талаарх сонсгол хийх хэрэгтэй" гэлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ИХ ДОРОМЖЛОЛ БАСАМЖЛАЛЫГ ДАВЖ ГАРАХ ТЭНХЭЭ ХАЙРЛААЧ БУРХААН ТОО БОДОЦГООЁ БИ БОЛ УЛСДАА ЗОХИХ ЁСООРОО АЖИЛЛАЖ БАЙГААД ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН МАНААЧ БАЙСАН ХӨГШӨӨН МИНИЙ ТЭТГЭВЭР САРЫН 600 МЯНГА ШҮҮ ТЭГЭЭД 6 ХУВИАР НЭМЭХЭЭР 636 БОЛОХНЭЭ ЁСТОЙ АЙМААР НЭМЛЭЭ ЕВРОПООР ЗУГААЛЬЯ ГАНЦ САЙХАН ЛЕКСУС 600 АВЧ УНАХААС ХАЙРТ НАМ ЗАСАГТАА БАЯРАЛЛАА СӨГДӨН МӨРГӨЖ ТА НАРЫХАА ТӨЛӨӨ ЗУЛЫН ГОЛ БОЛОН ГЭРЭЛТМОЙ БАЯРАЛЛАА
бөас танай нэг чам шиг донгио юм эрдэнэбат билүү чам шиг донгиорч донгиорч амандаа маань мэгзэм уншаад бгаамуу яагаан?? солиорч солиорч чив чимээгүй нэг солиоотй короля юу ч дуугардаггүй сүүлд нгь яав гэсэн чинь МАНын тагнуулын нохой байсан их хур�##�д гишүүн болсан та энэ замыг нь бас сонгоцнуу за тэгээд амандаа гувтгаад бай гувтнаад бай
Төгрөгийн ханш ч улам л ул болоод улны иргэдийн тоо ч улам их болоод байх юм даа!!! Ядаж МАН- эрчим хүчний мафиуудаа бодохоосоо өмнө ард иргэдийн амьдр�##�ын ахуйг бодмоор !!! Цахилгаан дулааны бодит өртгийг эхлээд гаргчихаа!!! Дараа нь бодитоор үнээ нэм!!!
Би бол өгч байв�##� боллоо гэж үзэж байна.
6 хувь инээдэм Жавхлан гуай та идсэн туршлагатай хүний хувьд тархи чинь ажиллахгүй байна. Тархи нь эрүүл шударга хүнд ажлаа өгчих
татвар үнэ нэмсэн шигээ ц�##�ингаа адилхан хувиар нэмж байх хэрэгтэй
Та нар дүр эсгээд, тэмцсэн шаардсан нэр зүүгээд орхих биш тэмцлээ үр дүнд хүргэж сурмаар байна. Бодитой, үндэслэлтэй шаардлага тавьб�##� биелэх л ёстой