ДЭЛХИЙНИЙГЭМ

ДЭМБ коронавирусийн арав дахь вакциныг хүлээн зөвшөөрөв

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ АНУ-ын эм зүйн концерн “Новавакс” /Novavax/-ын боловсруулсан коронавирусийн эсрэг арав дахь вакцин болох “Нуваксовид” /Nuvaxovid/-ийг яаралтай хэрэглэхийг зөвшөөрлөө гэж тус байгууллагын цахим хуудсанд мэдээлжээ.

“ДЭМБ Европын эмийн агентлагийн үнэлгээ, зөвшөөрлийн дараа “Нуваксовид”-ийн яаралтай тусламжийн эмийн бүртгэлийг гаргасан” гэж мэдэгдэлд дурджээ.

Вакцинжуулалтын бүрэн тунг хийлгэхийн тулд тэдгээр эмийг хоёр тунгаар хэрэглэх шаардлагатай бөгөөд цельсийн 2-8 градусын температурт хадгалах горимтой юм байна.

Эл вакциныг 18-аас дээш насныханд хэрэглэх аж. АНУ, Мексик, Их Британид хийсэн судалгаагаар “Нуваксовид” вакцин нь ойролцоогоор 90 хувийн үр дүнтэй гэгдэж байгаа юм.

Үүнээс өмнө, яаралтай хэрэглэх эмийн жагсаалтад “Модерна” /Modernа/, “Файзер” /Pfizer/, “Johnson&Johnson” компанид харьяалагддаг “Janssen” компанийн гарган авсан коронавирусний вакцин, “АстраЗенека” /AstraZeneca/, БНХАУ-ын “Синофарм”, “Синовак” /Sinopharm, Sinovac/, Энэтхэгийн “Коваксин”, “Ковишиилд”, “Ковавакс” /Covaxin, Covishield, Covovax/ зэрэг вакцинууд багтсан.

(Эх сурвалж: Canews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button