Ярилцлага

Д.Зоригт: Циркчид хоёр жил барилга дээр ажиллаж, жолооч хийж амь зуулаа

“Аса” циркийн хувьчлалын асуудал өнгөрсөн жил томоохон сэдэв болон дэгдсэн ч үр дүн гараагүй. Өдгөө циркийн дотоод засал үнсэн товрого шиг хэвээр, циркчид нь амьдрахын эрхээр гадаадад гарчээ. Энэ асуудлаар олонтой дуу хоолойгоо өргөдөг, найруулагч Д.Зоригтыг шинэ оны өмнө урьж, товчхон ярилцлаа.

-Одоо та яг ямар ажил эрхэлж байна вэ. ТББ-ын ажлаа үргэлжлүүлж байгаа юу?

-Циркээ л хийж байна. “Аса” цирк хувьчлагдах хүртэл би тэнд уран сайхны удирдаач, ерөнхий найруулагчаар ажиллаж байсан. Ингээд хувьчлагдахад манай баг Д.Дагвадоржийн багт ялагдаад л, би гарч “Шинэ цирк төв” ТББ-аа байгуулсан. Энд маань уран нугаралтын нэг студи бий. Дэргэд нь циркийн зарим төрлөөр хүмүүс бэлдэж байна. Дотоод болон гадаадын тэмцээн уралдаанд уран бүтээлчдийг бэлдэж, явуулаад 15 дахь жилдээ ажиллаж байна.

-Циркийн уран бүтээлчдийг дасгалжуулахын тулд стандартад нийцсэн байр, байшин хэрэгтэй шүү дээ?

-“Аса”  циркийн байр циркийн бүх төрлийн үзүүлбэрийг бэлдэхэд тохирсон зориулалтын цор ганц байр л даа. 1931 оноос эхлээд Зөвлөлтийн циркчид Монголд ирж тоглосоор энд циркийн урлаг хөгжих эхлэл тавигдсан. Бараг цам харайхаас өөр бүжиг, тоглолт үзээгүй улс Оросын циркчдийг хараад үнэхээр алмайрсан байх л даа. Ингээд 1940 онд хойноос 10 гаруй багш ирж, Дашчойлон хийдийн хажуу талын дуганг циркийн сургууль болгоод сургуулилж эхэлж байлаа. 1971 он хүртэл энэ дуган манай циркийн урлагийн төв болж байсан.

Ерөнхийдөө Монголын циркийн түүхийг дөрвөн хэсэгт хувааж болно. Эхний хэсэгт, Оросууд Монголд ирж тоглосон буюу цирк хөгжих үр хөврөл нь бүрэлдсэн үе. Хоёр дахид нь, 1941 оноос хойш 30 жил бөөрөнхий дугандаа сургуулилж, бэлдсэн он жилүүд. Гурав дахь хэсэгт, 1971 онд төв цирк ашиглалтад орсноос хувьчлагдах хүртэл. Энэ үед үндсэндээ оргилдоо хүрсэн гэж үзэж болно. Циркийн ямар л төрөл байна, бүгдийг бид хийх боломжтой болсон, хийж ч байсан. Сүүлд нь, хувьчлагдсанаас хойших он жилүүд гэж ангилж болно.

-Та ТББ-ынхаа үйл ажиллагааг ямар байранд хийж байгаа юм бэ?

-Ер нь “Аса” циркийг анх циркийн урлагийг өшөө хөгжүүлнэ, адаглаад уран бүтээлчид нь 1 сая төгрөгийн цалинтай байсан бол 2 сая болгоно гэж ярьсаар хувьчилж авсан л даа. Гэвч үндсэндээ сүүлийн 15 жил манай циркийн урлаг хөгжих биш ухарчихсан. Байр савны л асуудлаас болоод том том агаарын, илбийн үзүүлбэрүүд огт хийгдэх боломжгүй болчихсон нь гол. Тийм учраас 80 жил хөгжчихсөн циркийн урлаг олон хамтлаг, продакшн болж салаад ердөө жижиг тайзны хэлбэр лүү шилжсэн.

Би нэг жишээ татаж ярья л даа. 1971 онд Вернадскад манеж нь дөрөв, тав солигддог, мөс, ус болдог цирк ашиглалтад орж байсан. Яг манай цирктэй зэрэгцээд гэсэн үг шүү дээ. Энэ жил Вернадскийн цирк 50 жилийн ойгоо тэмдэглэж байна. Бидэнд 50 жилийн ойгоо тэмдэглэх цирк ч алга, хөгжил нь ч тэр хэрээрээ ухарчихсан. Юу гэхээр, “Аса” циркээ дагаад манайд циркийн бүх л том үзүүлбэрүүд жигд хөгждөг байсан бол одоо акробат, уран нугаралт гээд хоёр, гуравхан төрөлд л агшиж, татагдчихаад байна.

Товчхондоо одоо дахиад тэгээс эхлэх хэрэгтэй болчихлоо. Улсын бодлогыг дагуух нэг том цирк заавал хэрэгтэй байна. Асашёорюү аварга 15 сая төгрөг аваад уран бүтээлчдийг бэлтгэл хийлгэдэг байсан бол одоо бүх манежийг нь нураачихсан. Бэлтгэл хийх ч боломжгүй болсон. Б.Золбаяр гэж залуу үсрэхэд өндөр зайтай танхим барьсан. Хүүхдүүд одоо тэнд бэлтгэл хийж байна. Энэ их сонин хандлага байгаа биз. “Болж л байвал хаана ч юмаа хийсэн яах вэ дээ” гэсэн байдлаар циркчдэд хандаж байна.

-Гол нь энд ажил олдохгүй болохоор тэд гадаадын орныг зорьж, эх орныхоо нэрийг гаргаж байна. Ер нь хэдэн циркийн уран бүтээлч гадаадад ажиллаж байгаа талаар судалгаа байдаг уу?

-2007 онд цирк хувьчлагдах хүртэл 150-иад уран бүтээлч байлаа. Одоо хаана зах зээл байна, чаддаг мэддэг юм нь хэрэгцээтэй байна тийшээ л явцгааж байгаа. Одоо манай акробатчид орос, солонгосчуудыг хол давсан. Монголын нугаралт бол шилдэг, дэлхийн том том усан онгоц, шоу цэнгээний газар мандаж байгаа. Монголын циркчид гадаадад амжилт гаргаад байгаа юм шиг боловч энэ нь хэдхэн төрөлд.

Өмнө нь бид “Үүрийн цолмон”, “Сансрыг эзэлсэн нь” зэрэг орон зайг эзэлсэн томоохон үзүүлбэрүүд хийдэг байсан, одоо больсон. Амьтны сургалттай үзүүлбэрүүд бол бүр устсан. Акробатик, тэнцвэр, нугаралтын төрлийн үзүүлбэрүүд л хуучны инерцээрээ явж байна. Үүний зэрэгцээ, дэлхийн томоохон циркүүдийг урьж авчирч тоглуулаад, түүнээсээ өөрсдөө суралцаад явдаг байсан хөтөлбөрүүд бас устсан.

Францад Буглионы цирк гэж бий, 1857 онд ашиглалтад орсон. Байр сав нь одоо ч хэвээр, Францын циркийн урлагийн түүхийг гэрчлэгч. Тэр бол Буглион гэж хүний хувийн өмч, өдгөө. Гэхдээ тэнд циркийн үзүүлбэрүүд байнга хийгдсээр, улам хөгжсөөр байгаа. Францын нүүр царай л даа. Үүнийх нь ард төрийн уян хатан, зөв бодлого явж байгаа. Гэтэл бид байгаа ганц байраа ингээд өгчихсөн, харамсалтай. Циркчид гэр оронгүй хүүхдүүд шиг 15 жил явж байна.

-Циркийн урлагийг сонгох шинэ залуу үеийнхэн цөөрч байна уу, эсвэл?

-“Өвлийн өвгөн” гэж ярихаар хүүхдүүдэд өчнөөн үе дамжсан домог ойлголт шууд буудаг даа. Түүн шиг 4, 5 настай хүүхдийг циркийн үзүүлбэрт дагуулаад очиход оюун санаанд нь тэсрэлт болдог. Хүнийг хоёр хөл дээрээ явдаг гэж боддог байсан бол хоёр гар дээрээ яваад. Шувууг л нисдэг гэж боддог байсан бол хүмүүс нисээд. Арслан бар хүний өмнө муур шиг суунгууд оюун санаан дотор гайхамшиг бүтдэг. Үүнийг дагаад өөрийн биеэр гайхамшгийг бүтээх хүсэл өөрийн мэдэлгүй төрдөг.

Өнөөдөр уран бүтээлчдэд акробат хийгээд юм уу нугараад байвал гадаад руу гарчих юм байна, амьдарчих юм байна гэсэн бодол төрдөг болчихсон. Уг нь энд тэндхийн хамтлаг, продакшн бүрийн дэргэд 20-30 уран бүтээлч бий. Тэднийг нэгтгэх нэг төв хэрэгтэй байна.

Чи түрүүнд асуусан, гадаадын орнуудад хэчнээн монгол циркч тоглож байна вэ гэж. 300 гаруй уран бүтээлч гадаадад байна. Зах зээл нь байгаа учраас ер тийшээ явах л сонирхолтой байдаг. Энэ урлагаар Монголдоо төгслөө гэхэд албан ёсны цалинтай ажил мэдээж угтахгүй. Гэвч циркийн ангид хүүхдүүд аваад л, төгсгөөд л байдаг. Мөнгө зараад л. Гэтэл бэлтгэл хийх ч, тоглох ч байр нь байхгүй. Ийм сонин парадокс.  

-“Монголын циркчид дэлхийд нэрээ цуурайтууллаа” гэсэн мэдээ үе үе сонсогдоод байдаг учраас төр засаг ч, ард иргэд ч “Болоод байгаа юм байна” гэж мухраар боддог юм болов уу. Яагаад хэлж ярьсаар байхад юу ч өөрчлөгддөггүй, хэн ч хөдөлдөггүй юм бол?

-Би энд тэнд хүмүүстэй уулзаад явахаар бүгд л халагладаг. “Циркчид хуучин ийм байсан, одоо ийм болчихлоо, Зоригоо” гэж. Үнэндээ болоод л яваад байвал бугшсан гол асуудлаа дуугарч чаддаггүй араншин бидэнд бий. Ноднин Монголын циркчид 80 жилийн ойгоо нүүдлийн майханд тэмдэглэсэн. Тэр үед “Пүү, паа” гэж харцгааж л байсан. Асуудлыг дээр, дооргүй мэдэж байгаа мөртлөө зоригтой хөдөлнө гэж байхгүй. Нэг хэсэг давлагаалж байгаад л орхино. Төр засаг солигдоод л, өмнө нь ярьж байсан зүйл устчихдаг. “Монголын бүх баялгийг хэдхэн гэр бүл хуваан эзэмшиж байна” гэдэг шиг, урлаг соёлын бодлогыг ер хөөс шиг л авч явж байна.

Д.Мөнх-Эрдэнэ гэж залуу буруу зөрүү яриад байгаа ч цирк дотроос лайв хийгээд, дрон нисгээд харууллаа. Үүнийг бүгд мэдэж байгаа. Мөртлөө тэд одоо хаа газрын сэтгүүлчтэй уулзвал “Байр сав ярихгүй шүү” гэдэг. Мафи маягийн зүйлээс айдаг болчихсон юм уу гэж сүүлдээ боож байна. Хэн ч юм хэлж чаддаггүй.

2007 онд Д.Дагвадорж циркийг хувьчилсны дараа тоглолт хийж, стадион тойроод “Монголын цирк мандан бадрахын эхлэл тавигдлаа” гэцгээж явсан. Энэ бичлэг нь одоо надад байдаг юм. Гэтэл өнөөдөр юун мандан бадрах, бөмбөг дэлбэлчихсэн мэт болчихсон. Гол нь манай циркийн хөгжил хэдхэн төрөлд боогдчихсонд л харамсаж явдаг юм. Нүдэн дээр нь бүхэл бүтэн салбар дампуурч байхад 16 жил хараад суулаа. Залуу уран бүтээлчдийн өөрсдийгөө том том төрөлд сорих боломж үгүй болсоор буйд л харамсаж явдаг.

Ёстой чиний хэлдгээр, циркчид өөрөө өөрсдийгөө болгоод яваа учраас хэн ч анхаардаггүй. Энд гурван сар бэлдээд л гадаадад очиход сарын 1500 ам.долларын цалин авна шүү дээ. Ингээд харахаад бид гадаадад циркчдийг нь бэлдэж өгдөг сайхан бааз л болчихсон. Нөгөө талаар, 20 уран нугараач гадагшаа гарлаа гэж бодоход 10 нь хүний бэр болчихдог. Одоо АНУ, Австрали, Шинэ Зеланд, Японд зөндөө монгол уран нугараач бий. Бид эндээ нэгдэж, хүчирхэгжиж байхын оронд амьдрахын эрхээр гадаадуудад юмыг нь хийж өгөөд л явж байна.

-Та их удаан энэ асуудлаар цуцалтгүй ярьдаг, дуугардаг хүн. Асуудлыг сөхөхөөр эргээд дарамт, шахалттай учирсан  тохиолдол гарч байсан уу?

-Хувьчлалын үед би ч бахирч байсан л даа. Ганцаараа бахирахын дээдээд бахирсан. Гагцхүү бид хүний нүүрийг хараад суухаараа өөр болчихдог. Нэгдэж чаддаггүй. Хувьчлалд нийт дөрвөн баг орсон шүү дээ. Гэтэл нэг хэсэгт нь юм амлаад, нэг хэсэгт нь наана цаана гэж байгаад тарамдаж хаясан. Эрх мэдэл бүхий хүмүүсийг нь Японд авчирч ирээд л, жүжиг тавьчихсан байхгүй юу. Тэгээд л дуугүй яваад байдаг. Ганц нэг хүн дангаараа бахираад юу ч болдоггүй, солиотой нэр л зүүдэг.

-Амьтантай томоохон үзүүлбэрүүд хийгдэхээ больсон. Сургасан байсан хэдэн амьтад нь одоо хаана байдаг юм бол?

-“Хэдэн” биш ээ. Хувьчлал хийж байх үеэр сонин хэвлэлээр “Үхэх гэж байсан хэдэн тэмээ” гэх зэргээр ярьж, бичдэг байсан. Тийм байгаагүй. 2005 онд ОХУ-аас үүлдрийн найман сайхан үрээ морь авчирч байсан. Тэмээ, баавгай, сармагчин, тагтаа, нохой байсан. Сарлагнууд ч байсан. Тоглуулах хүн нь байхгүй юм чинь одоо яах вэ.

Үндсэндээ энэ бүхэн тэдэнд хэрэггүй л байхгүй юу. Байшин сав, газарт нь л болж циркийг хувьчилж авсан болохоос циркийн урлагт хайртайдаа, хөгжүүлье гэсэндээ биш л дээ. Орост циркийн найруулагч болоод ирсэн намайг бөхчүүдийг дасгалжуул, энэ салбарыг хөгжүүл гэж албан тушаалд тохохгүй биз дээ. Түүн шиг, “Чи их сайхан бөх байна. Циркийн урлагийг хөгжүүлээд аль” гээд циркийг өгчихснөөс ялгаагүй юм болсон л доо, муйхраар яривал. Хувьчлагдсаны дараа тэнд хэдэн сайхан найруулагч үлдсэн, хөөгөөд л явуулсан. Барилгыг зарах гэж өчнөөн олон янзаар үзсэн шүү дээ. Эцсийн дүндээ өнөөдөр хэн ч “Циркийг буцаагаад өг” гэж хэлж чаддаггүй байхгүй юу. Хэлээд ч нэмэргүй болчихсон.

-Тэр амьтдыг яасан юм бол, байгальд нь тавиагүй байлтай?

-Буудаад алдаг юм байлгүй. Байгальд тавьчихвал тэд чинь хүн мал бараадна, янз янзын юм болно. Морьдыг нь яасан юм, зарж үрсэн байлгүй. Түүнээс хойш 15 жил өнгөрчихсөн байна.

-Энэ бүхний ард хувь уран бүтээлчдийнх нь өмнөөс харамсдаг тохиолдол байдаг уу. Ажилгүй болоод архинд орсон, гудманд гарсан зэрэг тохиолдлууд?

-Байлгүй яах вэ, зөндөө бий. Цар тахлын хоёр жил гэхэд л хар даа. Гадагшаа явъя гэсэн ч хил хаалттай учраас барилга дээр юм зөөгөөд л, машин бариад л, хувиараа гуанз ажиллууллаад л амьдарцгааж байхыг би харсан. Сая хил нээгдэнгүүт эхнээсээ гадагшаа яваад эхэллээ.

Циркийн урлагийг жинхэнээр нь хөгжүүлье гэвэл орон зай, байр байшин хэрэгтэй. Бид сая циркийн урлагийн 80 жилийн ойн видео контент хийлээ. Спорт цогцолборт манеж засаж, гэрэл зоож байгаад бичлэг хийсэн. Шинэ оны өмнө үзэгчдийн хүртээл болно. Ш.Цогтхүү гэж сайхан циркийн жүжигчин “Өлзийт” хорооололд хөөрхөн бөмбөгөр морин цирк барьчихсан байгаа. Дараа жил тэнд тоглож эхэлнэ. Б.Золбаяр маань өндөр спорт заал барьчихсан тул үсэрдэг үзүүлбэрийнхэн бэлтгэлээ хийж байна. Өчигдөр циркийнхэн шинэ жилээ тэмдэглэлээ. Ийм маягаар аргацаагаад л явж байна.  

-Олон жил яриад та цөхөрсөн байх. Гэхдээ яг ямар тодорхой гарцыг шийдэл болгож харж явдаг вэ?

-Аавтай л болмоор байна. Өнөөдөр хүнтэй суучихаад маргааш салаад явдаг аав биш.

Дэлхийгээр нэг тарсан бүх циркчдийг цуглуулж авчраад, гэрт нь оруулъя. Бид тэр байрыг булаацалдаад байх албагүй. Богд Зонховагийн хөшөө барьж болж байгаа юм чинь, газрыг нь төр олгоод, менежментийг нь хувьд өгч ч болно биз дээ. Төр засагт алдаа гарч болно, түүнийгээ засах, залруулах хэрэгтэй. Том орон зай хамарсан үзүүлбэрээ бэлддэг зориулалтын байртай л болчихвол хөгжил аяндаа сэргэдэ ирнэ.

Алматагийн цирк хувьчлагдаад, дотор нь автомашины худалдаа хийдэг болчихсон байсан. Харин Ерөнхийлөгч Н.Назарбаев мэдээд, “Нөхөн төлбөрийг нь өгөөд, буцаагаад цирк болго, сарын дотор шийд” гэж үүрэг өгсөн. Ингээд сарын дотор тэнд эргээд цирк тоглож, хүүхэд багачуудын инээдээр халгиж байлаа. Тэгээд болоогүй , шинэ Астана хотдоо дахиад цирк бариулсан. Мундаг аавтай эх орон ийм байна.

Дээр, дооргүй бахираад 15 жил болж байхад нэг ч Ерөнхийлөгч дуугарсангүй. Эсвэл биднийг тэнүүлчин, нүүдэлчин яваг гэж боддог юм уу. Заавал Улаанбаатарт байх ч албагүй, халхын хавтгайн хаана ч хамаагүй бариад өгч болно шүү дээ. Энэ бүхний эцэст би дотроо, “Бид нэгдэж чадсангүй дээ” гэж боддог л юм. Бор шар хоногоо болгож яваа хүн аятай л хэмнэлээр циркийнхэн амьдарч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 24, 2021 08:32

mongol tsirkiig ugui hiisen teneg m#lnuudda hariutslaga tootsoochee

Зочин
Зочин
12 сар 24, 2021 08:33

yamar saihan urlagiig ta nar ingej sunuusun mongol uls neeree

Зочин
Зочин
12 сар 24, 2021 08:38

циркийг ингэж сөнөөх нь хэнд ашигтайг л бид олж мэдэх хэрэгтэй ардах эзэн нь хэн бэ.

Зочин
Зочин
12 сар 24, 2021 08:43

одоо угаасаа бүх чадвартай циркчид нь гадаадад тоглолтын багт ороод явцгаасан энд үлдсэн хэд нь чадваргүй л юмнууд байгаа

Зочин
Зочин
12 сар 24, 2021 08:45

haraal idsen har ahan duusees ni avaachee tsirkee

Зочин
Зочин
12 сар 24, 2021 08:47

tsagiin saihand eh orondoo goy goy tsirkiin uzuulbertei toglolt uzdeg bailaa odoo ch ter urguund mini heden shaldan y####n l ergeldeh boljdee

Зочин
Зочин
12 сар 24, 2021 08:51

buhel baisan saihan zuilsee ustgaad ugaasa duusj baiga bizde mongol uls chine tsirkite dotooddoo uildvertei saihan uls baisan

Зочин
Зочин
12 сар 24, 2021 09:16

mongol tsirkee bid avrah heregtei

Иргэн
Иргэн
12 сар 24, 2021 09:43

Муруй амтай Сугар гэж нэг цаддаггүй хөгшин хулгайч ТӨХ-ы дарга байх үед циркийг тэр хөлдүү толгойт Дагвадоржид менежментийн хувьчл�##� нэрээр өгсөн.Одоо үр дүнг нь монголчууд харж байна.Түүнээс хойш өчнөөн жил болж байхад гэрээний үүргээ зөрчиж циркийг сөнөөж байхад манай холбогдох �##�бан туша�##�тнууд үг дуугарч шаардлага тавилгүй харж суусан нь гэмт хэрэг биш юм уу.Хөлдүү толгойтуудаас хэдий болтол айж улсын эрх ашгийг хохироох юм.Одоо тэр Бадар-Ууганаас эмнэлгийн байрыг хурааж ав.Амжилт гарг�##�аа гээд ханг�##�ттай урамшуулж тэтгэсэн.Гэмт хэрэг хийж ард түмний баялгийг хулгайлах эрх олгож болохгүй.

Зочин
Зочин
12 сар 24, 2021 11:25

Хүний шун�##� аа гэж бүхэл бүтэн нэг зуун шахуу хөгжсөн урлагийг з�##�гих хэмжээний аймаах юм аа. Гэвч хийсэн булхай гэмийнхээ хариуг өөрсдөө амсах өдөр ирэх л байх даа

drn
drn
12 сар 24, 2021 12:37

Sugar nutgarhaj asa.d unegui ugchee . tuuniig enhbayr met sohor shunaltuud demjij .Tugiin ued bl yu yrih ve? asa gedeg chin buur deeshee yvsan ue odoo bl ter zonhov monhov geed bgaa munguu l ene tsirkiig demjij hugjuuleh ajild negen ger buliig burduuleh uilsed zoriulah ymsan l gej bodogdood bgaa ym ! uund l erunhiilegch maani zorigloosoi!!!

eej
eej
12 сар 24, 2021 12:39

cirk goy shuu.baga bhd alialagch Ceeye Lativ gd l uzj ineej usan cirkiig sonirhoj odoichudiig gaihaj olon ulsiin cirkchdig baharhaltaigaar uzj blaadaa.sumoch avaad iren taran hiileedee

Иргэн
Иргэн
12 сар 24, 2021 20:53

Хөлдүү толгойнуудад хууль гэж байдгийг харуулж мэдрүүлээч.Гэмт хэрэг үйлдчихсэн бэлэн баримттайгаа байна шдээ.Иймэрхүү идэж баахаас өөр улс оронд нэмэргүй гахайнуудыг бүү өөгшүүл.Түрүүч нь хүн �##�ж байна.Шоронд нь хийж танхайрв�##� тусгай хэрэгсэл багажаа ашиглаад номхруулж байгаач..Юунд нь айгаад байдаг юм бэ.
.

Зочиг
Зочиг
12 сар 24, 2021 22:46

Зоригт чи тийм сайн нйруулагч,циркчин юмуу хамгийн адгийн зантай амьтан чи ямар уран донгоддог юм бэ.Чи хэрэв авсан бол ардын хүүхдүүдийг �##�аг үзэж араатан зангаа ёстой нэг 9 тийш нь цацаж хаях амьтан байсан шүү .Сайн циркчидыг бараг чиний наад ааш авир ёс суртахууны догодол чинь үгүй хийчихсэн байсан шүү.Дагвадорж циркийн барилгыг авахаас өмнө чи циркийн хамгийн сайн жинхэнэ гайхамшиг болсон жүжигчид зураач, ажилчдыгхүмүүсийг гаргаад явуулчихаа биздээ бүү уран донгод чам шиг юм хэзээч хамт олныг удирдаж чадахгүй

Зочин
Зочин
12 сар 25, 2021 11:29

АСА-н буянаар циркчид хос мэргэжилтэй болжээ.

Nyamdorj
Nyamdorj
12 сар 26, 2021 00:18

Ene hvn.vnheer zuv helj vnheer tuushtai hvn shvv sain medne Huh tengeriin tsirk Yopon ulsad bvren hemjeegeer nairuulan tavij nom gargaj Erin ankhnii Контемпрари toglolt hursh 3toglolt Usnii tsirk ОХУ aas Mongolchuuddaa estoi l neg gaishiruulan avj irj vzvvlej mun toochood baival barahgvi yum hiijee Ta mini buyntai nairuulagch shvv

Зочин
Зочин
12 сар 27, 2021 10:34

Одоо нэг шинэ газар газар өгөөд дахиад шинээр барьчихмаар байнаа. Хүссэн барилгаа их л хурдан барьдаг юм байна лээ.

Холбоотой мэдээ

Back to top button