НийгмийнЯрилцлага

Монголын шилдэг багш Д.Мөнхбаатар: Шагналынхаа мөнгөөр байрны зээлээ төлж, сайн үйл хийнэ

“Би оюутны дөрвөн жилд хотод дасаагүй хүн. Ёстой нэг зорьж, зүтгэсээр байгаад нутагтаа буцаж очин, багшаар ажилд орж байлаа. Мандал сумандаа ажиллаж, амьдрах л хамгийн сайхан. Төв суурин бараадъя, хотод юм уу аймгийн төвд ажиллая, амьдаръя гэж огт боддоггүй.

“Би багш” уралдааны шагнал болох 100 сая төгрөгөөр байрны зээлээ төлнө. Мөн эл нэвтрүүлгийн шилдэг 20-д үлдсэн багш нарт тус бүрд нь сая төгрөг өгнө. Түүнийхээ 10 саяар нь хамтдаа сайн үйл хийнэ” гээд инээмсэглэх түүнийг Д.Мөнхбаатар гэдэг.

БШУЯ, “Боловсрол суваг” телевизтэй хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулсан Монгол Улсын шилдэг багшийг шалгаруулах “Би багш” нэвтрүүлэгт тэрбээр хөдөө орон нутгаас тэр тусмаа буйдхан сумаас оролцоод түрүүлсэн юм. Орон нутагт сайхан амьдрах, амжилт гаргах боломжтойг үлгэрлэн, 100 сая төгрөгөөр шагнуулсан Д.Мөнхбаатар Сэлэнгэ аймгийн Мандал сумын дөрөвдүгээр сургуулийн газар зүй, биологийн багш.

“Би багш” уралдааны анхны дугаарт мөн Мандал сумын гуравдугаар сургуулийн багш Ц.Аюуш түрүүлсэн. Нэг аймаг тэгээд бүр нэг сумын хоёр багш улсын хэмжээний том уралдаанд дараалан түрүүлсэн нь содон амжилт. Д.Мөнхбаатар багштай утсаар холбогдон, ярилцлаа.

АЛИВАА ЗҮЙЛД ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭВЭЛ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТДЭГИЙГ МЭДЭРЛЭЭ

-Та одоо нутагтаа оччихсон байгаа юм билээ. “Би багш” нэвтрүүлэгт түрүүлээд л шууд Сэлэнгэ рүүгээ буцсан юм уу?

-Тэгсэн. Юуны өмнө нутагтаа ирчихсэн байгаа надаас ярилцлага авах сан гээд чин сэтгэл гарган, холбогдсон “Eguur.mn” сайтын хамт олонд баярлалаа. Улсын хэмжээний том уралдаанд түрүүлж, Монголынхоо шилдэг багш болсондоо баяртай байна. Би боловсролын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа. Хүн аливаа зүйлд хоёргүй сэтгэлээр уйгагүй зүтгэж, хөдөлмөрлөвөл үр шимийг нь хүртдэгийг өөрийн биеэр мэдэрлээ.

Надаас илүү туршлагатай, чадвартай багш Монголд олон бий. Багш нарын нэг төлөөлөл нь л бий. Энэ уралдаанд түрүүлснийхээ үүрэг, хариуцлагыг ухамсарлах их чухал.

Би ганцаараа хэзээ ч энэ амжилтад хүрэхгүй байсан. Сургуулийн маань удирдлага, хамт олон, гэр бүл, ханийн минь дэмжлэг, хичээл зүтгэл энэ амжилтад их нөлөөлж, хөшүүрэг болсон юм шүү. Нутгийн минь уул, ус, сургуулийн хамт олон, шавь нар, гэр бүл минь намайг түшлээ.

 “Би багш” нэвтрүүлгийн сүүлчийн дугаарын бичлэг хийгдэн, шагналаа аваад маргааш нь шууд нутагтаа ирлээ.

-Та энэ уралдааны анхныхад нь өрсөлдөж байсан уу?

-“Би багш” уралдааныг 2019 онд хийхдээ зөвхөн бага ангийн багш нарын дунд зохион байгуулсан. Тиймээс оролцох боломж надад төдийгүй бүх мэргэжлийн багш нарт байгаагүй. Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд болсон хоёр дахь удаагийн уралдаанд бүх багш нар оролцох боломжтой байснаараа онцлогтой. “Би багш” уралдаанд би анх удаа өрсөлдөөд түрүүллээ.

2019 онд анхны дугаар гарахад нь үзээд надад сонирхолтой санагдсан. Энэ удаа бүртгүүлэхдээ “Эхний 20 багшид үлдчих болов уу” гэж өөрийгөө таамаглаж байлаа.

Сэлэнгэ аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн Алтантуяа багш энэ уралдаанд оролцохыг надад зөвлөсөн юм. Манай сургуулийн удирдлага, багш нар мөн “Мөнхбаатар багш энэ уралдаанд заавал оролцоорой. Та чадна аа” гэж намайг дэмжлээ. Тэгээд л оролцсон.

“Би багш” уралдаанд улсын хэмжээнд 400 гаруй багш материалаа илгээсэн юм билээ. Тэнд аймаг, сум, дүүрэг харгалзахгүйгээр 20 багшийг шалгаруулж, сүүлчийн шатанд өрсөлдүүлсэн.

ТҮРҮҮЛЭХ ТАЛААР ОГТ БОДООГҮЙ

-Шилдэг 20-д Сэлэнгэ аймгаас танаас өөр багш шалгарсан уу?

-Шалгараагүй.

-Мэргэжлийнхээ дагуу телевизийн нэвтрүүлэгт өрсөлдөх ямар байв. Уралдааны аль хэсэг хамгийн өрсөлдөөнтэй, хэцүү байв?

-Үнэнийг хэлэхэд Сэлэнгээс очихдоо 20-д шалгарсан багш нар хоорондоо өрсөлдөнө гэж бодож байлаа, анхандаа. Таньдаг цөөнгүй багш шалгарсныг нэвтрүүлэг эхлэхэд мэдсэн. Нэвтрүүлгийн даалгаврыг гүйцэтгэх үед л бид хоорондоо өрсөлдсөн. Бусад үед найз, нөхөд, хамтрагч байлаа.

“Би багш” уралдаанд оролцож байхад надад нэг зүйл үнэхээр гоё санагдсан. “Түрүүлэх сэн. Ялагч болох юм сан” гэсэн бодол бүх багшид байгаагүй. Багшийн ажлын онцлог, давуу тал, энэ мэргэжлийн жаргал, зовлонг эл нэвтрүүлгээр дамжуулж харуулах, бусдад ойлгуулах хүсэл бүгдэнд нь байлаа.

-Тэгэхээр танд ч мөн түрүүлэх бус багш мэргэжлийн онцлог, давуу талыг нь бусдад харуулах, ойлгуулах чухал байсан гэсэн үг үү?

-Тийм ээ. “Би түрүүлэх сэн” гэж нэг ч удаа бодоогүй. Ялагч болох эсэх надад тийм ч чухал байгаагүй. Түрүүлэхийн төлөө огт шунаагүй. Би залуу хүн. Надад сурах, өөрийгөө хөгжүүлэх зүйл маш их бий. Зүгээр л даалгавар бүрийг чанартай гүйцэтгэн, өөрийгөө хөгжүүлэх чухал байлаа. Улсын хэмжээний ийм том нэвтрүүлэгт аймгаа төлөөлөн өрсөлдсөн болохоор дугаар бүр, даалгавар бүхэн хариуцлагатай байсан. Алдах, шантрах эрх надад байгаагүй.

Шилдэг дөрөвт үлдсэн багш нарын хөрөг нэвтрүүлгийг хийж өгсөн юм. Тэр нэвтрүүлгийг хийлгэсэн, Монголын бүхий л багш нарын амьдрал, жаргал, зовлонг өөрөөрөө дамжуулж харуулсандаа олзуурхаж байна. Нэг ч болтугай залуу багш “Ажилдаа үнэхээр чин сэтгэлээсээ хандан, хоёргүй сэтгэлээр зүтгэж чадвал ийм амжилтад хүрэх боломжтой” гэж үлгэрлэн, урам авбал тэгээд л болно. Энэ л надад чухал.

НАМАЙГ ТҮРҮҮЛЛЭЭ ГЭЖ ЗАРЛАХАД АЛЬ БОЛОХ СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ БАРЬЖ, ТАЙВАН БАЙХЫГ ХИЧЭЭЛЭЭ

-“Би түрүүлчих болов уу” гэсэн багцаа, итгэл танд хэр их байв?

-“Би багш” нэвтрүүлгийн үеэр нийт 12 орчим даалгавар гүйцэтгүүлсэн. Тэдгээрээс дөрөвт нь түрүүлж, нэг удаа хоёрдугаар байрт шалгарсан. Тийм болохоор “Түрүүлж магадгүй” гэсэн багцаа надад байсан. Явцын үнэлгээ харьцангүй өндөр байх гэж бодож байлаа.

-Л.Энх-Амгалан сайд “Би багш” нэвтрүүлэгт Д.Мөнхбаатар түрүүллээ” гэх мөчид юу бодогдож байв. Ямар мэдрэмж төрсөн бэ?

-“Би багш” нэвтрүүлэг улс орон даяар гарсан. Багшийн ёс зүй их чухал. Тиймээс сэтгэл хөдлөлөө сайн барьж, ил гаргахгүй, аль болох тайван байхыг хичээлээ. Энэ нэвтрүүлэгт түрүүлснээс хойш одоо ч хүмүүс надад баяр хүргэсээр байна. Түрүүлэнгүүтээ нутаг руугаа хурдан буцъя, гэртээ харья гэж яарлаа.

Намайг нутагтаа ирэнгүүт манай нутгийн удирдлага, хамт олон, гэр бүл минь “Мандал” хаалган дээр мөнгөн аягатай сүүтэй угтахад сэтгэл их хөдөллөө.  

Манай нутагт Ноён гэдэг нэртэй сайхан хайрхан бий. Г.Эрхэмбаяр аварга наадмын өмнө гарч, хийморио сэргээдэг буянтай уул. Би энэ нэвтрүүлэгт оролцохоосоо өмнө, шилдэг дөрөвт үлдсэнийхээ дараа Ноён ууланд гарч, залбирсан. Ноён уул минь намайг ивээж, түшлээ гэж бэлгэшээж сууна.

-“Би багш” шоуны анхны дугаарт Сэлэнгэ аймгийн Мандал сумын багш Ц.Аюуш түрүүлсэн. Нэг аймгийн нэг сумын хоёр багш дараалан түрүүлсэн нь содон тохиолдол. Танай аймаг, сумын сургуулийн сургалтын чанар, чансааг илтгэж буйн илрэл болов уу?

-Ц.Аюуш багшийнхаа амжилтыг үргэлжлүүлж, хоёр дахь нэвтрүүлэгт нь түрүүлсэндээ баяртай байна. Манай сургууль энэ жил амжилтаар дүүрэн байгаа. Багш нарын эрдэм шинжилгээний улсын хуралд би сургуулийнхаа зургаан багшийн хамт оролцоод түрүүлсэн. Оны төгсгөлд “Би багш”-д түрүүлж, энэ жил улсдаа хоёр удаа тэргүүллээ.

Манай сургууль байгуулагдаад таван жил болж байгаа. Захирал Нарангэрэл, сургалтын менежер Цэнд-Аюуш нарын удирдлагууд маань багш нараа, хамт олноо их дэмждэг. Хамтын хүч чухал гэдгийг манай хамт олон чухалчилдаг.

ШАГНАЛЫНХАА МӨНГӨӨР БАЙРНЫ ЗЭЭЛЭЭ ТӨЛНӨ

-Шагналынхаа 100 сая төгрөгөөр юу хийхээ төлөвлөж амжсан уу?

-Хүмүүс энэ талаар их сонирхож байна. Одоохондоо би хараахан аваагүй байгаа. Оны өмнө юм уу дараа миний дансанд орох байх.

-Хэрвээ таны дансанд орвол юу хийх вэ?

-“Би багш” уралдааны шилдэг 20-д үлдсэн багш нар нэг зүйлийг тохирсон юм. Түрүүлсэн багш нь бусдадаа сая, сая төгрөг өгье гэж. Багш нар маань 500.000 төгрөгийг нь хувьдаа зарцуулаад, талыг нь нийлүүлээд сайн үйл хийхээр тохирсон.

20 багшийн 500.000 нийлээд 10 сая төгрөг болно. Үүгээр нийгмийн сайн сайхны төлөө сайн үйл хийн, бусдадаа үлгэрлэнэ. Тэгэхээр биднээр дамжуулж Монголын бүх багш нар энэ сайн үйлийг хийж байгаа гэсэн үг.

-Яг юу хийхээ төлөвлөсөн үү?

 -Хараахан төлөвлөж амжаагүй байна. “Би багш” нэвтрүүлгийн шилдэг 20-д үлдсэн багш нартайгаа ярилцаж байгаад шийднэ.

-Та зээлтэй юү?

-Би хөдөө орон нутгийн жирийн нэг багш. Байрны зээлтэй. Шагналынхаа мөнгөөр зээлээ дарах боломж бүрдлээ.

Би эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Эхнэр минь багш мэргэжилтэй. Амьдрахын эрхэнд, ярилцаж байгаад хань минь 2018 онд ажлаасаа гарсан, одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Би өглөө, гараад л орой харина. Гэр бүлдээ гаргах зав хомс. Хань минь л намайг ойлгож, дэмждэгийн хүчинд өдий зэрэгтэй явна.

Сэлэнгэ аймгийн удирдлага маргааш (өнөөдөр) намайг хүлээж авна гэсэн. Аймгийнхаа төв рүү өнөөдөр явах гээд юмаа бэлдэж сууна. “Би багш” нэвтрүүлгийг зохион байгуулсан БШУЯ, “Боловсрол телевиз”, Мандал сумын удирдлага, Нарангэрэл захиралтай дөрөвдүгээр сургуулийн хамт олон, гэр бүлдээ, ханьдаа  их баярлалаа.

НАЙМДУГААР АНГИД БАЙХДАА БАГШ БОЛОХООР ШИЙДСЭН

-Багш болох таны багын мөрөөдөл байв уу. Эсвэл хэн нэгний зөвлөсний дагуу энэ мэргэжлийг сонгосон уу?

-Би наймдугаар ангид сурч байхдаа багш болохоор шийдэж байлаа. Тухайн үед Наранчимэг гэдэг газар зүйн, Энхбаатар гэдэг биологийн багш байсан. Хоёр багшийнхаа удирдлагад бэлдээд 2007 онд МУБИС-ийн газар зүй, биологийн ангид элссэн. Хоёр багшийнхаа аль, алиныг нь гомдоохгүй гэсэндээ, нөгөө талаар өөрийнхөө хүсэл, сонирхлын дагуу тэр ангид орсон юм. Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан надад хүссэн сургуульдаа орох боломж байв. Багш болох хүсэлдээ хөтлөгдөөд МУБИС-д орсон.

Их сургуулиа төгссөнийхөө дараа Мандал сумын Хэрх тосгоны сургуулиас ажлын гараагаа эхлүүлсэн. Их сургуулиа төгсөж ирээд би тэнд долоон жил ажилласан. Одоо ажиллаж буй дөрөвдүгээр сургууль маань шинээр байгуулагдсан.

БАГШ МЭРГЭЖЛИЙГ БИ БАМБАРТАЙ ЗҮЙРЛЭНЭ

-Багш мэргэжлийн хамгийн сайхан нь бас хүндрэл, бэрхшээлтэй нь юу вэ?

-Өглөө ажилдаа очоод, анги руугаа ороход хүүхдүүдийн гэрэлтсэн харц, халуун дулаан уур амьсгал угтах хамгийн сайхан. Ирээдүйн монгол хүнийг, бие хүнийг бэлдэж, хүмүүжүүлж, төлөвшүүлдгээрээ багш мэргэжил онцлогтой.

Өөр мэргэжлээр жишээ татахад, эмч дээр дан зовсон, шаналсан, аврал эрсэн хүмүүс ирдэг. Сурч, хөгжих хүсэл тэмүүлэл, эрмэлзэл дүүрэн шавь нартайгаа өдөржин бужигнаад өнжих шиг жаргал гэж юу байх вэ. Багшийн мэргэжлийг би бамбартай зүйрлэнэ.

Мэдээж аливаа зүйл хоёр талтай. Өнөө цагт багш нарын цалин ямар байгаа билээ. Захын нэг газрын үйлчлэгчээс бага цалин авч байгаа. Эрэгтэй багш нарын нуруун дээр амьдрал нь явдаг. 700-800 мянган төгрөгийн цалин амьдралд нь хангалттай хүрэлцэхгүй. Мундаг, мундаг багш нар амьдрахын эрхэнд ажлаасаа гарч буйд эмзэглэдэг.

АЙМГИЙН ЮМ УУ ХОТЫН СУРГУУЛИАС НАДАД АЖЛЫН САНАЛ ТАВЬБАЛ ЗӨВШӨӨРӨХГҮЙ

–Сүүлийн үед хөдөө орон нутагт ажиллаж, амьдрах сонирхолтой залуус цөөрөөд байх шиг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Би оюутан байх дөрвөн жилийн хугацаанд хотод дасаагүй. “Сургуулиа төгсөөд нутагтаа л ажиллана” гэж бодож, зорьсоор Мандалдаа ирж байлаа. Одоо аймгийн төвд ч юм уу хотод ажиллая, төв суурин бараадах бодол огт байдаггүй.

Хөдөө орон нутагт амьдрах, ажилллах сайхан. Олон давуу талтай. Их сайхан тайван амгалан амьдардаг шүү дээ. Улаанбаатар хотод стресс ихтэй. Замын түгжрэлээс авхуулаад бухимдах юм их бий. Хөдөө тийм юм байхгүй.

-Монголын шилдэг багш болсон таныг цөөнгүй сургууль сонирхож байгаа нь мэдээж. Хотын юм уу Сэлэнгийн төвийн сургууль танд ажлын санал тавьбал зөвшөөрөх үү?

-Зөвшөөрөхгүй байх аа. Мандал сумандаа ажиллаж, амьдрах л хамгийн сайхан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

enhamgalan said ch uneheer bolowsroliin toloo torson hum ymdaa Muisiin ner hundiig sergeeheer Mvistei vzeltsej ogson odoo bagsh naraa demjij uramshuulj bgan vneheer baharhal torj bn

Зочин
Зочин

bayr hurgey

Зочин
Зочин

bagsh naraa demjsen mundag vil ajillagaa hiij bga enh-amgalan saidad bayrlalaa uneheer aarhal torj bn shuuu

Зочин
Зочин

баяр хүргэе ямар ч мундаг юм

Зочин
Зочин

Багш нараа дэмжсэн ийм мундаг ажил хийсэнд баярл�##�аа.

tumenjargal
tumenjargal

Олимпын бамбар шиг бүхнийг дагуулж баярлуулж жаргуулсан дүрэлзсэн мөрөөдөлтэй з�##�уу багшдаа баяр хүргэе.Зорьсондоо хүрэх болтугай

Зочин
Зочин

Баяр хүргэе. Үнэхээр бахархаж байна з�##�уусаараа. Байрны зээлийн хүү нь банкны хадг�##�амжийн хүүгээс бага бол зээлээ битгий төлөөрэй, бага хүүтэй урт хугацааны зээлийг урьдчилж төлдөггүй гэж эдийн засагчид зөвлөдөг үнэхээр үнэн шүү, ялангуяа манай монгол төгрөгийн ханш үргэлж унаж байдаг.

Зочин
Зочин

Х�##�уун баяр хүргэе. Шилдэг байж чадлаа... Багшдаа дахин баяр хүргэе.

Багш
Багш

Баяр хүргэе. Багш бүрийн сэтгэлийг нээсэн сайхан ярилцлага өгсөн бна. Манд�##�даа л ажиллараарай.

Зочин
Зочин

Баяр хүргэе!

Энхбат
Энхбат

Мундаг бна ЭНХ-АМГАЛАН сайд т�##�архлаа илэрхийлье

bagsh
bagsh

Баяр хүргэе????????????????????????????????????

Зочин
Зочин

Сайнуу би ч гэсэн Энхбаатар багший шавь байсан мундаг шүү .Биологи ордог их сайн багш

Зочин
Зочин

Сайн багш хэрнээ бас сайн хүн юм. Ярилцлагаас нь илт мэдрэгдэж байна. Бусдыг их хүндэтгэдэг, хүнтэй эвтэй нийцтэй ажилладаг, уламжл�##�т ёс заншилаа дээдэлдэг, эгэл жирийн сайхан багш байна. Цаашдын ажилд нь амжилт хүсье. Олон мянган хүүхдийн сайн багш нь хэвээрээ байж, тэдэнд сурах арга барил эзэмшүүлж, хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй, тэрнийхээ төлөө мэрийдэг, ажилсаг, хөдөлмөрч иргэн болоход нь бамбар мэт нөлөөлөөрэй.

Зочин
Зочин

Миний сургуулийн багш багш даа маш. Их баяр хүргэеээ ????❤️‍????

Зочин
Зочин

Энэ хүүд жинхэнэ " хувьсг�##�ч " ёсны х�##�уун баяр хүргэе . Энэ багшийн үзэл санаагаар бол Сэлэнгэчүүд ер нь өнгөтэй агаад өөдрөг байгаа юм биш үү , Эрхэмбаяр аваргаас хойш . Сонголтоо ч гайгүй хийчих шиг болсон \ Эрдэнэбат Жарг�##�тулгыг эс тооцвол\ , хэзээнээс нааш их хөлийн газар юм чинь өмнөд - хойтохын өнгө төрх байлгүй яах вэ , монгол гэсэн сэтгэл л байв�##� тэр аяхав ... .
Хүүд зөвлөхөд ," сэтгэл байв�##� сэгсэг цагаан богдод ч амьдр�##� бий " гэдэг - чиний сэтгэл чинь ЗӨВ , үйл хэрэг чинь БАГШ хүн мөн байна . Энэ ур�##�дааннд оролцсон бүх хүмүүс - онцлон тэр 20 багш -д баяр хүргэе . Танарын " түрүүлсэн нь бусаддаа сая төгрөг өгье " гэдэг шийдэл онцгой бөгөөд гайхамшигтай байна . Шун�##�тнуудын толгойд " ахиж шун�##�дах " - аа л бодно уу гэхээс " өгөх " санаа төрдөггүй юм . Тэр битгий хэл бөхчүүд , дуучдад ч ийм бодол орж ирдэггүй сана , энэ бол зөвхөн " багш хүнд " л заяагдм�##� ухаан ... Чи зорилогоосоо бүү ухраарай , харин өөрийгээ хөгжүүл - хөгжүүл гэдэг маань улам боловсор - эрдэмж гэсэн үг шүү дээ . Чиний төгссөн сургуульд Гомбын Данзан \ Сэлэнгэ \ гэж нэрт биологич , бас Гомбын Дүвжир \ нутаг з�##�гаа \ гэж �##�дарт арктик судлаач эрдэмтэд байсан юм , тэднийхээ ширийг хатаа . Бас Шаамарын Шагдар гэж чиний нутгийн �##�дартай ургам�##� зүйч байв даа . Боловсролоо хөгжүүлж - мэргэжилээ цэцэглүүлэхэд заав�##� хахууль өгч - цаг �##�даж " эрдэмтэн " болох гэх �##�багүй ээ , зорилго - бүтээл хоёр чинь аяандаа эрдэмтэн - баш болгох нь цаг , хугацааны асууд�##� .
За тэгээд , манай шун�##�тнууд \ ялангуяа МАН \ нэр хүнд - олон мянган шавь нар , тэдний эцэг эхийн " сонголтыг " бодохоор зарим эрхтэн нь шархираад эхлэнэ дээ , " шун�##� " гэдэг вакзингүй вирус ажээ , тэр цаг дор Жарг�##�тулгын Эрдэнэбат " ахыгаа " саначихаж байхад илүүдэхгүй ...

Холбоотой мэдээ

Back to top button