Бээжингийн Өвлийн олимп-2022ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

АНУ 2022 оны Бээжингийн Олимпод 18 дипломатчийг илгээж магадгүй

АНУ БНХАУ-ын эсрэг улс төрийн бойкот зарласан ч 2022 оны Бээжингийн Өвлийн олимпын наадмаар 18 дипломатчдаа илгээхээр төлөвлөж байна хэмээн “South China Morning Post” мэдээллээ.

Одоогийн байдлаар АНУ-ын 18 дипломатч аль хэдийн БНХАУ-ын виз мэдүүлсэн гэсэн мэдээлэл байна. Тэдгээр дипломатчид Өвлийн олимпод оролцох АНУ-ын баг тамирчдад консулын болон дипломат хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх төлөвтэй байгаа аж. Гэсэн ч, Америкийн эрх баригчид Хятадын эсрэг зарласан  дипломат бойкотоо цуцлахыг төлөвлөөгүй хэвээр байна.

Өмнөх үйл явдлыг эргэн сануулахад, өмнө нь АНУ БНХАУ-ыг хүний эрхийг ноцтой зөрчсөн гэх хэд хэдэн үндэслэлээр албан ёсоор улс төрийн бойкот зарласан.

2022 оны Өвлийн олимп хоёрдугаар сарын 4-20-ны хооронд болно. БНХАУ ийнхүү Өвлийн болон Зуны олимпын наадмыг /2008/ зохион байгуулсан анхны хотоор шалгарч байгааг онцлох нь зүйтэй болов уу.

(Эх сурвалж: New York Times)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x