Нийгмийн

Н.Учрал: Эмнэлгийн орон дээрх өдрүүд саяхан боловч өнөөдөр хүндэт өргөмжлөл гардах хувь заяандаа талархъя

УИХ-ын гишүүн Н.Учрал УИХ-ын даргаас хүндэт өргөмжлөл гарджээ. Тэрбээр баярын сэтгэгдлээ хэлэхдээ "Амьдрал баян юмаа. Өнгөрсөн жилийн энэ өдөр эмнэлэгийн орон дээр ухаангүй байсан миний хувьд өнөөдөр УИХ-ын даргаасаа хүндэт өргөмжлөл хүртэж зогсохдоо итгэж үл ядан хувь заяандаа баярлаж сууна. Төрийн минь сүлд өршөөж түмэн олныхоо итгэл дэмжлэг сүүн цагаан сэтгэл дор эрхэм дотны гэр бүл, ээж аав, эхнэр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн шинэ оноо угтаж буйдаа сэтгэл өндөр байна.

Хэдий хэсэг хугацаанд ажлаа хийж чадаагүй ч алдсан хугацаагаа нөхөх гэж шаргуу ажилласны үр дүнд Нийтийн мэдээллийн хууль, Хувь хүний мэдээллийг хамгаалах хууль, Цахим гарын үсгийн хууль, Кибер аюулгүй байдлын хууль, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хууль зэрэг хуулийн төслүүдийн ажлын хэсгийг ахлаж батлуулсаныг маань үнэлэн хүндэт өргөмжлөлөөр шагнасныг өндөр хариуцлага гэж хүлээж авч ирэх жил илүү ихийг бүтээх урмаар тэтгэгдлээ. Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-12-31 20:03

Medehguiee.Ene HUN MONGOLCHUUDIIN huvid NUEND HARAGDAJ, CHIHEND SONSOGDOHOOR yawar GAVIYA hiisniig MEDEHGUI BNA. OSOLDOHGUI "UNUU MARGAASHGUI UNEN" ni TUSLAMJ BNA UU gedgiig SONSOJ BSAN YAW BNA. HEND CH HEREGGUI IIM YAWIIG BICHIJ BAIDAG, IH L MUNGU TUIJ DE.

Холбоотой мэдээ

Back to top button