
Эх сурвалжийн мэдээлснээр “КОВИД-19”-ийн халдвар Антарктид /Өмнөд туйл/ дахь Бельгийн судалгааны станцад илэрч, ажилтнуудын гуравны хоёр нь халдвар авсан байна. Туйлын судлаачид коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байсан гэнэ.
Тодруулбал, Антарктидын станцын 25 ажилтны 16 нь коронавирусийн халдвар авсан ба халдвар авсан бүх ажилтнуудад халдварын ямар нэгэн ноцтой шинж тэмдэг илрээгүй байна.
Станцыг тусгаарласан ба судлаачдын туршилт судалгаа ийнхүү тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.