ДЭЛХИЙМэдээНИЙГЭМ

Онгоцны жорлонд хүүхдээ төрүүлээд хогийн саванд хаяжээ

Энэтхэгийн далайн баруун урд зүгт Мадагаскараас ойролцоогоор 870 километрийн зайд орших арлын Маврики улсын нисэх онгоцны буудлын ажилтнууд жорлонгийн хогийн савнаас хаягдсан дөнгөж төрсөн нярай олсон байна.

Онгоцонд хүүхдээ төрүүлчхээд нярайг хогийн сав руу хаясан байж болзошгүй Мадагаскарын иргэн 20 настай эмэгтэйг сэжиглэн баривчилсан байна.

Мадагаскараас ирсэн “Air Mauritius” онгоц энэ сарын 1-нд “Sir Seewoosagur Ramgoolam” олон улсын нисэх онгоцны буудалд газардсан аж.

Нисэх буудлын ажилтнууд онгоцыг гаалийн хяналтад оруулахаар шалгаж байх үеэр нярайг олсон байна.

Ажилтнууд нярайг яаралтай улсын эмнэлэгт хүргэжээ. Хүүг өөрийнх нь хүүхэд биш гэж няцаасан хүүхдийн эхийг сэжигтнээр татаж, эрүүл мэндийн үзлэгт хамруулснаар дөнгөж амаржсан болохыг нь тогтоожээ. Үүний дараа харгис эмэгтэйг эмнэлэгт цагдаагийн хяналттай үлдээсэн байна. Эх болон нярайн биеийн байдал сайн байгаа гэж эх сурвалж онцлов.

Маврикид хоёр жилийн хугацаагаар ажиллах зөвшөөрөлтэй ирсэн Малагаси эмэгтэйг эмнэлгээс гарсных нь дараа цагдаа нар байцаалт авч, нярай хүүхдээ санаатай хаясан хэргээр яллах аж.

(Эх сурвалж: ВВС)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x