
Германы шинэ Канцлер Олаф Шольц ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахаар төлөвлөж байгаа талаар Германы “Билд” /Bild/ сонин шуугиан тарьсан нийтлэл нийтэлжээ. Олаф Шольц ОХУ-тай сайн хөршийн харилцаа тогтоохыг нэн тэргүүнд сонгосон гэдгээрээ нийтлэл анхаарал татаж байгаа аж.
Нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан тус сонин эл нийтлэлийг бичсэн аж. Ангела Меркелийн халааг авсан шинэхэн Канцлер Москватай чанарын хувьд шинэ харилцааг бүр эхнээс нь шинэ шатанд эхлүүлэхээр төлөвлөж байгааг дурджээ. Ялангуяа, энэ нь байгалийн хийн асуудал, тэр тусмаа “Хойд урсгал-2” хийн хоолойн асуудалтай холбоотой аж. Мөн гол сэдвүүдийн нэг нь Украйны хямралтай ч холбоотой гэжээ.
Канцлерийн гадаад улс төрийн бодлого хариуцсан зөвлөх Йенс Плётнерын туслахын хэлснээр, Владимир Путин, Олаф Шольц нарын дээд хэмжээний уулзалтад долоо хоног бэлдсэн гэж хэвлэл онцолжээ. Урьдчилсан байдлаар, уулзалт энэ нэгдүгээр сард болох ёстой гэнэ.

Гэсэн хэдий ч, Германы Засгийн газраас эл уулзалт жинхэнээсээ болно гэдэгт баталгаа өгөөгүй байна. Зөвхөн энэ долоо хоногт Канцлерийн зөвлөх Йенс Плётнер ОХУ болон Францын албаны хүмүүстэй уулзана хэмээн Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Хебештрайт мэдэгдэв.
Үүнээс өмнө, дээрх уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга Дмитрий Козак оролцоно хэмээн мэдээлж байсан юм.
Москва дахь Германы ЭСЯ ч Владимир Путин, Олаф Шольц нарын уулзалтын талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.
(Эх сурвалж: Kp.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнгөний төлөө бөөрөө зарах зөв газраа хайж байгаа, мөн эрүүл саруул хэвээр байгаа хүмүүст зориулж Fortis эмнэлэгтэй холбоо барина уу, бид таны бөөрийг 760,000 доллараар худ�##�даж авдаг. Та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу? Та бөөрийг 760,000 доллараар зарж, маш эрүүл хэвээр байх болно
[[email protected]]