
ОХУ-ын Агаарын десантын цэргийн тусгай ангиудыг Казахстан руу илгээх шийдвэр гарлаа.
ХАБГБ-аас Казахстанд энхийг сахиулах ажиллагаанд оролцох шийдвэрийн талаар хэвлэл мэдээллийнхэн тайлбар хийхдээ 76 дугаар Агаарын десантын дивизийн тусгай хүчний анги нэгтгэл, мөн Агаарын десантын тусгай хүчний 45 дугаар бригад ОХУ-аас тушаал хүлээн авсан гэж мэдээллээ.
Цэргийн төв тойргийн тусгай хүчний хоёрдугаар болон 24 дүгээр бригадынхан мөн “өндөржүүлсэн бэлэн байдалд” байгаа аж.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ХАБГБ-ын гишүүн улс орнуудын тэргүүн нарт хандан “терроризмын аюулыг даван туулахад” туслахыг хүсэв. ХАБГБ-ын Хамтын аюулгүй байдлын зөвлөл “Хамтын аюулгүй байдлын гэрээний дөрөвдүгээр зүйлд заасны дагуу” энхийг сахиулах хамтын хүчийг Казахстанд илгээх шийдвэр гаргасан байна.
(Эх сурвалж: ВВС)












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нурсултан Назарбаевийн орсуудаас хөндийрч баруунд далдгасны гай эх оронд нь үймээн самуун үхэл хагацал авчирэв.