ДЭЛХИЙНИЙГЭМ

Казахстаны үймээний дүйвээнээр ураны үнэ найман хувиар өсөв

Казахстанд үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаалын улмаас ураны үнэ олон улсын худалдааны платформ дээр даруй найман хувиар өсжээ. Энэ талаар “Блүүмберг” /Bloomberg/ мэдээллийн агентлаг олон улсын цөмийн түлшний зах зээлийн судалгаа, шинжилгээний тэргүүлэгч компани “UxC”-ийн мэдээллээс иш татан мэдээлжээ.

“UxC” компанийн мэдээлснээр, олон улсын зах зээл дээрх ураны үнэ нэг өдрийн дотор 8 орчим хувиар өсөж, нэг фунт нь 42 ам.доллараас 45.25 ам.доллар болтлоо өссөн аж.

Казахстан улс дэлхийн ураны нийлүүлэлтийн 40 орчим хувийг бүрдүүлдэг гэдгийг “Блүүмберг” онцлов. Казахстаны байгалийн уран олборлогч “Казатомпром” компанийн хувьцаа Лондонгийн хөрөнгийн бирж дээр 8.8 хувиар унасан талаар өмнө нь мэдээлж байв.

“UxC” компанийн ерөнхийлөгч Жонатан Хинз “Хэрэв нийлүүлэлттэй холбоотой тодорхойгүй байдал үүсч, тэр байтугай ойрын хугацаанд өөрчлөлт гарсан тохиолдолд уран эзэмшигчид уранаа арилжихыг эрмэлзэхгүй байх хандлага ажиглагдсан” хэмээв.

(Эх сурвалж: Bloomberg)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
1 сар 6, 2022 11:51

Казахстаний турхир�##�тын цаана Америкин нэгдсэн улс байгаа энэ бол Америкчуудын хийж байу ажил�##�лагаа яг ард иргэд төр засагтай хооронд нь мөргөлдүүлж тус бүс нутагт дахь Америкийн ашиг сонирхол цаашлаад түшиц бааз болгох зорилготойгоор Украйн ч ялгаагүй мөн адил Украний ерөнхийлөгч Зелинский бол Америкийн ашиг сонирхолд бүрэн автсан этгээд бүр ард иргэдийнхээ эсрэг шүү

Холбоотой мэдээ

Back to top button