Нийгмийн

Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төсөлтэй хамтран ажиллана

Өнөөдөр АХБ-ны “Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн хөтөлбөр” техник, туслалцааны төслийн Зөвлөх багийн дэд ахлагч Ш.Энхцэцэг, Вэбэд суурилсан газрын зураглалын мэргэжилтэн П.Алтанцэцэг нартай Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын холбогдох албан тушаалтнууд уулзаж, санал солилцлоо.
Энэхүү төсөл нь Монгол Улсад хамгийн дээгүүр эрэмбэлэгддэг хот төлөвлөлт, хот байгуулалт, орон зайн цогц төлөвлөгөө болох “Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл”-ийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Уг төсөл таван бүрэлдэхүүн хэсгийг багтаасан болно.

Үүнд:

  1. Аймгийн хөгжлийн чиг баримжаа,
    21 aймаг тус бүрт нутаг дэвсгэрийн дүн шинжилгээ, хөгжлийн хөдөлгөх хүч, өрсөлдөх давуу байдал, стратегийн алсын хараа, хот суурины тогтолцоо болон үйл ажиллагааны хөтөлбөр багтана.
  2. Үндэсний цогц стратеги, бодлогыг Жайка байгууллагатай хамтран боловсруулах
    Үүнд үндэсний болон бүс нутгийн түвшинд ХАНСХЕТ-д зориулсан Жайка байгууллагын чиг хандлагад нийцсэн бүс нутгийн хөгжлийн ерөнхий бүтэц бэлтгэл ажил орно.
  3. Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, дагалдах дүрэм, журам боловсруулах;
  4. Вебэд суурилсан зураглал болон аймгийн и-атлас гүйцэтгэх.
    Энэхүү түүл нь ХАНСХЕТ-д зориулсан БХБЯ, ГЗБГЗЗГ, ҮСХ (1212.mn), БСШУЯ, ЭМЯ, БОМТ болон бусад эх сурвалжийн одоо байгаа мэдээллийн санг нэгтгэх, нутаг дэвсгэр, эдийн засгийн динамикт дүн шинжилгээ хийх боломжийг олгоно. Үндсэндээ БХБЯ, БХТ болон ГЗБГЗЗГ, мөн аймгуудын захиргаа, ҮХГ, бусад яам, агентлаг (ЭМЯ, БСШУЯ, БОАЖЯ г.м.), олон улсын хандивлагч байгууллагууд, зөвлөхүүд, хувийн хэвшил хэрэглэгч нь байх юм.
  5. Хот төлөвлөлт болон хот байгуулалтын чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн зохицуулалт;
    ХАНСХЕТ нь 2019 оны 8 дугаар сард эхэлсэн бөгөөд 2022 оны 6 дугаар сард дуусах төлөвлөгөөтэй байна. Ковид цар тахлын улмаас 2019 оны 12 дугаар сараас хойш 2021 оны 10 сар хүртэл олон улсын зөвлөхүүд орон нутгийн томилолт, аймаг, сумдын газар дээрх судалгааг хийх боломжгүй болсон. Үндэсний зөвлөхүүд аймаг, сумдын газар дээрх судалгааг нийт 21 аймгийн 100 гаруй сумдад хийж гүйцэтгээд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button