НИЙГЭМ

АНХААР: Ханш нээх өдөр талийгаачдын газарт очдоггүй

Ханш нээх өдөр ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэн хорхой шавьж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай ажээ. Харин монголчууд энэ өдөр буян хийж ном хуруулснаар хийсэн буян арвижин дэлгэрч эд баялгаар элбэг, эрүүл саруул байна хэмээн бэлэгшээдэг.

Мөн ханш нээх өдөр Монголчуудын хувьд өөд болсон хайртай дотны хүмүүсээ дурсан санах бурхан бологсоддоо эргэж, хүндэтгэл үзүүлэх өдөр болгон өнгөрүүлдэг. Тэгвэл Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд 2019 онд өгсөн ярилцлагадаа ханш нээх өдөр бурхан болоочийн газрыг эргэдэггүй хэмээн хэлжээ. Тэрбээр:

"Монгол хүн ариун бус гэж үздэг учир өнгөрөгсдийн газарт очдоггүй. Учир нь энэ нь итгэл бишрэл, орчин цагийн шинжлэх ухааны ойлголттой нийцэж байна гэж боддог. Монголчууд эрт цагт бурхан болоочдыг ил тавьж нутаглуулдаг байсан. Энэ нь өөрөө аль болох амьтан хооллож буян үйлдэхийг зорьдог байсантай холбоотой. Тиймээс ч очиж эргээд байдаггүй. Бидний өвөг дээдэс, настан буурлууд өнгөрөгсдийн газарт очих дургүй  ч хүндэтгэдэг байсан. Нутаглуулж байсан газрын ойр орчимд явахдаа мориноосоо бууж хүндэлдэг байж. Эсвэл мориныхоо зүүн дөрөөг мулталж, нутаглуулсан зүг рүү нь хардаггүй гэх мэт уламжлал байсан. Тиймээс биш жил бүр эргэж тойрдоггүй. Энэ бол монголчуудын ёс биш. Дэлхийн улс орнуудад байдаг ёс заншил болгоныг дагах юм бол утгаа алдана.Иймд сүсэгтэн олон ямар түүхэн эх сурвалжаас гаралтай юм, үзэл онолын тухай судлах хэрэгтэй. Ерөнхийдөө аль ч цаг үед буян хийж байвал сайн юм” гэсэн байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Санал нийлэхгүй байна
Санал нийлэхгүй байна
2021-04-04 21:27

Хайртай хүмүүсийнхээ байгаа газар очиж юу нь болохгүй байгаа юм бэ ? Шууд булаад мартаад явдаг нь та�##�агддаггүй. Хүнд амьдр�##�д нь очмоор үе байна. Тиймээс европчууд шиг очиж ярих юм байв�##� ярьж цаг өнгөрөөмөөр байв�##� өнгөрөөж байсан нь үлдсэнийхээ буюу өөрийнхөө сэтгэлийг засахад тус нэмэр болох байх гэж боддог. Манай монголчуудын энэ уламжл�##� ёстой та�##�агддаггүй. Булаад л хаяна. Тэгэхэд бусад орныхон байнга эргэж тойрч тэр бүү хэл газрыг нь тордож арчилдаг. Үр удам нь байхгүй мэт. Хүн үлдээгүй бол хамаагүй, гэвч хүмүүс байсаар байхад ... Ямар өөр хүний газар дээр очих гэж байгаа биш, �######�шгүй энэ хорвоо дээр чиний төлөө юм хийсэн эсвэл цусан болон өөр ямар нэг чух�##� холбоотой болоод очиж байгаа биз дээ? Очиж байх нь зарим хүний уй гашуугаа давахад тус�##�ж магадгүй. Би нэг з�##�ууг паркад уйлаад утсаар ярьж байхыг сонссон. Элэг эмтэрмээр сонсогдож байсан. Тэр хүнд ганцаараа уйлах газар хэрэгтэй.

Зочин
Зочин
2021-04-04 21:31

Тэр хүүхдийг эд нар ээжийнхээ газар дээр очих гээд байхад очуулахгүй байсан гээд гадаадынхан шүүмжилдэг. Хөөрхий яагаад ээжийгээ үдэж болдоггүй юм бэ ? Амьдр�##�д нь ганц л олдох боломж. Очсоноор хүүхэд байдлаа бүрэн ойлгож үдэж ирээдүйд өөр бодолтой бэлтгэлтэй орох ч юм бил үү !

Холбоотой мэдээ

Back to top button