УЛС ТӨР

ТОЙМ: Омикроны “үнэн”-д ялагдаж, ТАЗ-өөрөө тоглосон долоо хоног

Шинэ оны эхний долоо хоногт өрнөсөн улс төрийн хүрээн дэх үйл явдлуудын тоймыг хүргэе.

НЭГ: ОМИКРОН ХУВИЛБАР ИЛЭРСЭН БАЙСНЫГ ЗАРЛАВ

Өнгөрөгч оны сүүлээс эхлээд коронавирусийн Омикрон хувилбар Монголд орж ирэх үү гэдэг асуудал олны анхаарлыг татах болсон. Тус хувилбар нь халдварлах чадвараар өндөр ч илрэх шинж тэмдэг нь хөнгөн, эдгэрэх хугацаа нь богино байгааг ДЭМБ-аас онцолж байв. Гэвч хамгийн гол сэдэв нь, эрх баригчид зүгээр л “Тийм, тийм хүмүүсээс Омикрон илэрчихлээ шүү” гээд хэлчихээс удаан хугацаанд цааргалсанд байгаа юм.

Харин бүр илрээд, эдгэсэн хойно нь ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан ам нээв. Нөгөө тохиолдлууд нь тусгаарлалтаас ч гарчихсан, эдгэрчихсэн. Өмнөд Суданаас ирсэн 10 энхийг сахиулагч болон бусад хүнээс, нийт 12 Омикрон хувилбарыг баталгаажуулж авчээ. Ц.Билэгтсайханы хэлж буйгаар гадаадаас ирсэн хүмүүст түүврийн аргаар хувилбарын тандалт хийсэн бөгөөд энэ хүрээнд ийн 12 халдвар бүртгэж авсан байна.

Сонин нь, эрх баригчид Омикрон хувилбар дээр ихээхэн дүлж, дүлэгнэв. Хамгийн эхлээд оны өмнө, Омикрон дөнгөж дэгдэж эхэлсний дараа “Бид дотооддоо илрүүлж чадна, асуудалгүй. PCR шинжилгээнд суурилсан аргаар илрүүлнэ” гэж байсан. Гэтэл удалгүй “PCR маань найдваргүй арга. Яг баталгаажуулахад дор хаяж 14 хоног хэрэгтэй. Бас зарим сорьцоо Япон руу явуулна” хэмээх болсон.

Уг нь PCR шинжилгээгээр S генийн алдагдал буюу Омикрон хувилбарын магадлалтай тохиолдлыг илрүүлэх бүрэн боломжтой, ХӨСҮТ ч илрүүлээд байсан. Гэвч энэ талаар огт дуугарахгүй явсаар өнгөрөгч долоо хоногт Эрүүл мэндийн сайд сэтгүүлчтэй муур хулгана болон хөөцөлдөх үедээ үг унагаж, маргааш нь ХӨСҮТ-ийн захирал албан ёсоор мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын лхагва гарагийн Засгийн газрын хуралдааны дараа гарч ирээд хийсэн мэдээлэл дэх зарим агуулга бусад эх сурвалжуудтай таарахгүй байсан тул бид нягтлан шалгах замаар  таамаглал дэвшүүлсэн өгүүлэл бичсэн билээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн айлчлалын багаас Омикрон хувилбар илэрсэн ч түүнийг нууж, энхийг сахиулагчдаас илэрсэн болгох гэж байна уу гэх өнцөг дэвшүүлсэн юм.

Ямартай ч эхэндээ “Асуудалгүй” гэж байсан улс сүүлдээ Омикрон хувилбарыг дотоодоо баталгаатай илрүүлж чадахгүй, эргэлзээтэй гэсэн агуулгаар дуугарах болж, дүлэгнэсээр үнэнд гүйцэгдэн, зарлалаа. Үүнтэй холбогдуулаад олон нийтэд вакцины дөрөвдүгээр тун хийж эхлэх шийдвэр гараад буй.

ХОЁР: ЗАСГИЙН ГАЗАР НЬ ТАЗ-ӨӨРӨӨ ТОГЛОВ

Он гарахаас дөнгөж өмнө, арванхоёрдугаар сарын 30-нд Төрийн албаны зөвлөлөөс тогтоол гаргаж, Ковидын хуульд дулдуйдан сонгон шалгаруулалтгүй томилогдсон бүх төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөхөөр болоод байлаа. Үүнд яамдын ТНБД, агентлагийн дарга нар ч багтана гэж ТАЗ-өөс тодруулахад сүржин мэдэгдээд байв.

Гэвч Засгийн газар сонгон шалгаруулалтгүй томилсон хүмүүсээ явуулах биш, бүр дахиад сэлгэн томилов. Өөрөөр хэлбэл ТАЗ гэдэг нэгжийг юман чинээ ч тоодоггүйгээ батлав. ТАЗ нь харин одоо дуугарах ч өнцөггүй болчихлоо.

Тодруулбал, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ Ковидын хуулийн хугацаанд сонгон шалгаруулалтгүй томилогдсон хүмүүсийн нэг. Гэвч түүнийг шинээр байгуулах Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилчихсон.

Цаашлаад Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалыг мөн Эдийн засаг, хөгжлийн яамны ТНБД-аар томилсон бөгөөд тэд хоёул төрийн албанд 16 жил ажиллаагүй. Иймд ТНБД болох хууль зүйн үндэслэл байхгүй.

Нөгөө талд Сангийн сайд Б.Жавхлан, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нарыг эл шинэ яамдын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгүүлэхээр болсон. Хуульд ингэж болно гэсэн заалт байхгүй. Одоо нэг УИХ-ын гишүүн хоёр яамны сайдаар, тодруулбал гурван ажлыг зэрэг хийх нь л дээ.

Хаврын улс төр ерөөс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “давхар дээл”-тэй УИХ-ын гишүүдийн тоог нэмэхэд чиглэнэ. Ингэж аваад тэд шинэ хоёр яамаа УИХ-ын гишүүнээр, парламент дотроос томилохоор зэхэж буй. Тэр хүртлээ мөн л хууль зөрчсөн, “Түр хугацаанд” гэдэг үгээр халхавчилсан ийм ажиллагаа хийв.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:

Улс төрчид, эрх баригчид шинэ оныг үнэнд гүйцэгдсэн, эцсээ хүртэл гүрийгээд зарласан болон хууль зөрчсөн, яг өөрсдийнхөөрөө “хүчиндэж” болгосон хоёр өнгө төрхтэйгөөр эхлүүллээ. Эсрэгцсэн өнгө төрх. Дараагийн сонгууль болоход хоёрхон жил үлдээд байхад МАН хаан заан шиг авирладгаа түр татаж, хууль журмаа мөрдөж, ард түмний амьдралыг бодох цаг хэдий нь ирсэн.

Ковидын хуулиа хүртэл сунгаж, Үндсэн хуульд хүртэл нэмэлт өөрчлөлт хийхээр улайрч, “Шинэ сэргэлтийн бодлого” гэж айхавтар романтик төлөвлөгөө зарлаж суугаа МАН-ын засаглал мөнхөд үргэлжлэхгүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
С.Баатар
С.Баатар
2022-01-08 11:22

Хөөе Оюун-эрдэнээ наад хуучин харилцаа холбооны газарт чинь 16-аас доошгүй олон жил ажилласан ажлаа 10 хуруу шигээ мэддэг чадвартай боловсролтой �##�бан хаагч олон байгаа шүү дээ. Тэднээс сонгон ш�##�гаруулж томилоочээ. Нэг гадаадаар баахан тэнэсэн мөнгө з�##�ьтай хүүхний юунд болоод байгаа юм бэ? Хөгжлийн яамны хувьд ч адил. Наад Батжарг�##� гэх нөхрөөс чинь илүү мэргэшсэн олон жил ажилласан хүн бас одон л байгаа шүү дээ. Оюун эрдэнэ мтнь наад хоёр хүнээ яар�##�тай чөлөөл. Энэ хоёр з�##�уу ч гэсэн бас ичих булчтрхайтай баймаар. Ажлаа мэргэжильнээс хийж байж дэвшдэг юм.

Зочин
Зочин
2022-01-08 15:01

Ай хөөрхий яана даа данхан толгойтой хүүхэд ээ айн?

Мэндгэрэл
Мэндгэрэл
2022-01-08 22:23

УИХ гишүүн өмнөх ажлаа л хийх гэж сонгогчдын сан�##� авч сонгогдсон. Гэтэл "давхар дээлтэй" сайд байх ямар ч үндэслэлгүй. Учир нь УИХ засгийн газрын төсвийг бат�##�ж, гүйцэтгэлийг хянадаг. Гэтэл хянагч нь "давхар" гүйцэтгэгчээр ажиллана гэж юу байхав дээ? УИХ-ын "аугаа" гишүүд минь! УИХ-ын гишүүн хууль батлах, санаачилах, хянах ажлаа л хий! Засгийн газрын гишүүн "сайд" нь гүйцэтгэх ажлаа хий! Битгий хольж, хутгаж "тэнэгт"-ээрэй дээ! Ийм байдлаасаа "76 үхэр" нэр хочтой болоод байна та нар минь!!!

Зочин
Зочин
2022-01-09 03:14

Оюук гуай ч энэ хар хүүхнээсээ болж улам л нэр хүндгүй боллоо. Энэ хүүхэн нь eрөнхий сайдын өрөөнд нь эхнэр шиг нь л орж гарч сэлгүүцсэн хүн байдаг гэж байгаа

Зочин
Зочин
2022-01-09 13:07

Хэт олонхидоо эрдэж дураараа дургицгааж байнаа.Бүр цагаандаа гарч нуудгайгаа хүртэл өндөр �##�банд томилж байгаа юм бишүү.

Мянхай
Мянхай
2022-01-09 14:15

Улс төрчид, эрх баригчид шинэ оныг үнэнд гүйцэгдсэн, эцсээ хүртэл гүрийгээд зарласан болон хууль зөрчсөн, яг өөрсдийнхөөрөө “хүчиндэж” болгосон хоёр өнгө төрхтэйгөөр эхлүүллээ. Эсрэгцсэн өнгө төрх. Дараагийн сонгууль болоход хоёрхон жил үлдээд байхад МАН хаан заан шиг авирладгаа түр татаж, хууль журмаа мөрдөж, ард түмний амьдр�##�ыг бодох цаг хэдий нь ирсэн.

Холбоотой мэдээ

Back to top button