СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гал алдсаны улмаас гурван иргэн орон гэргүй боллоо
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 20 дугаар хорооны “Могойт дэнж”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 07-ны өдрийн 09:15 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 13 км зам туулан 09:28 цагт очиход иргэн О-ийн 6×12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 16 дугаар хорооны 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 07-ны өдрийн 22:53 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 22:57 цагт очиход иргэн С-ийн эзэмшлийн 5×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. есдүгээр хорооны 12 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 08-ны өдрийн 02:42 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 02:50 цагт очиход иргэн А-ийн 6×7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.