Нийгэм мэдээ

Дугаарын хязгаарлалт үргэлжлүүлэх эсэх саналаа зөвхөн ганц автомашинтай иргэдээс ав!

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай "Иргэд цаашид ч тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцохыг дэмжиж байгаа" гээд хэлчихжээ.

Долоо хоногийн дараа дуусах гэж байгаа дугаарын хязгаарлалтыг сунгана гэсэн үг үү? Иргэд дэмжиж байгааг яг хэрхэн хэмжиж байна вэ? Энэ нийт автомашинтай иргэдийн эрхийг зөрчиж байна уу? гэх мэт олон асуулт урган гарч байна.

Энд нийтээрээ түгжирснээс нэг, нэг өдрөөр ээлжилж хөдөлгөөнд оролцъё гэсэн ерөнхий зарчим үйлчилж байдаг. Замын түгжрэл харьцангуй буурдаг нь ч бас худлаа биш ээ. Гэхдээ нийгэмд шийдэл ингээд л тогтчихдоггүй.

Учир нь өмчийн эрх гэж ойлголт байна. Өдөр бүр, хэрэгцээ шаардлагатай удаа бүрдээ унаж хэрэглэх гэж хүн өр зээл тавиад ч бай хамаагүй автомашин худалдаж авдаг. Түүнийгээ хэзээ, яаж унах нь тухайн хүний эрх чөлөө, өмчөө захиран зарцуудах шийдвэр.

Энэ эрхэд төр халдаж болох уу. Хурааж авахгүй ч хоёр хоногт нэг л удаа хөдөлгөөнд оролцоно гэдгий нь хязгаарлахын тулд ямар эрх зүйн зохицуулалт үйлчлэх юм бэ? Хэсэг хугацаанд хэрэгжүүлээд больдог учир дугаарын хязгаарлалтыг хууль эрх зүйн үүднээс хөндөх нь цөөн.

Хоёрт, "Иргэд дэмжлээ" гэдэг нь юу гэсэн утгатай вэ. Санал асуулга явууллаа, түүнд яг өөрөө авмомашинтай иргэд оролцож байна уу. Хамгийн гол эрх нь зөрчигдөж, боогдож байгаа өмчийн эзэд өөрсдөө санал асуулга бөглөдөг үү? Тэдний дуу хоолой мөн үү? Эсвэл машингүй, угаас тэгш, сондгой алинаар явах өөрт падгүй, түгжрэлгүй л байвал дээр гэж боддог хүмүүс тэнд санал өгчихөөд байна уу?

Манай сайт Фэйсбүүк хуудастаа "Дугаарын хязгаарлалт үргэлжлүүлэхийг дэмжих үү?" гэж санал асуухад өнгөрсөн шөнийн байдлаар 196 хүн тийм, 151 нь үгүй хэмээн хариулжээ.

Санал асуулгыг жишээ нь зөвхөн жолооч нараас авах хэрэгтэй. Жолооч нарын олонх дэмжсэн бол сая өөр хэрэг, бодит үндэслэл.

Түүнчлэн 2-3 машинтай өрх бол замын хөдөлгөөнд өдөр бүр оролцож болоод, чадаад л байна. Үүнийг өмчтэй байх эрх, өмчөө захиран зарцуулах эрх чөлөө гэж үзэх үү? Атал нэг автомашинтай хүнд энэ ойлголт яагаад хэрэгжихгүй байна вэ гэсэн маргаан үүснэ.

Иймд дугаарын хязгаарлалт түгжрэл бууруулах үндсэн шийдэл биш гэдгийг дээр дооргүй ойлгож буй хойно иргэдийн эрхийг үргэлжлүүлэн зөрчөөд байх уу, иргэд ч зөрчүүлээд дасах уу, энэ зөв үү гэдгийг сайтар бодолцмоор байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хотын иргэн
Хотын иргэн

Бүгдээрээ таг бөглөрч алингаа алдаж байснаас нэг өнжөөд явах нь хамаагүй дээр биш үү.

Иргэн
Иргэн

Тэгш сондгойгоор явдаггүй юмаа гэхэд замын хөдөлгөөний дүрэмээ ягштал биелүүлдэг болговол түгжрэл 10-20% буурна шүү дээ арай л дэндүү бүдүүлэг харанхуй оролцож түгжрэл үүсгэж байгаа шүү!!! Сайн торго бас дахин торго ингэж байж Монголчууд замын хөдөлгөөний соёлтой болно!!! Улс төрчидөд Непалын хувьсгал, Улны жолооч нарт өндөр торгууль!!!

Монгол мал
Монгол мал

Дэмжиж бна. Нэг өдөр автобусаар явахад харин ч бас амар бна, төгжрөл байхгүй. Энэ хэдэн өдөр хүн болгон харсан, хэнээс бол төгжрөл үсээд бна. Хөдөөнөөс ирсэн ,ажил хийхгүй, залхуу иргэд хаалтуур хийхээс өөр юм мэдэхгүй хүмүүсээс болдог.

Эрбо
Эрбо

Төгжрөл гэх шиг. Хэлээ гүйцэд сур аа вьетнам тролл минь

Иргэнзочин
Иргэнзочин

Зарим нь түгжрээд утас ухаад гудамжинд өдрийг өнгөрөөх сонирхолтой юм нэг л их эрх ярьсан хүмүүс энэ санал өгөөд байгаа хүмүүсийг бараг эмгэн ажилгүй гэрийнхэн хүүхэд өгөөд байгаа юм шиг хэлэх нь буруу байхаа руль мушгиж яваа иргэд өгдөг баталгаатай

Зочин
Зочин

Зөв тэгш сондгойгоор явахаа үргэлжлүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Ер нь утасаа ухаад их явж өгөхгүй өөрсөнөө түгжрил үүсгэж байна тэгш сондгойгоор явох нь зөвөө цааш үргэлжлүүльё дэмжиж байна.

Зочинзочин
Зочинзочин

Улаанбаатарчууд маань дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхээр нэгдэж буйд таатай байна.

Зочин
Зочин

Би ганц машинтай. Гэхдээ түгжээ байхгүй сайхан байна. Нэг өдөр автобусаар явахад болж байна

Зочин
Зочин

Хязгаарлалтыг дэмжиж байна.1р эгнээгээ автобусанда сайн тавьж өг

уншигч
уншигч

Дүрэм зөрчиж аваарь осол гаргадаг жолооч нарын эрхийг хасаад, ямар ч мэдээлэл өгөлгүй гэнэт зам хааж засвар хийдэг энэ тэнэг үйлдлүүдээ болиод, төв болон тойрог доторх олон гэрлэн дохионы зогсолтоо цөөлчихвөл уул нь түгжирэл багасана. Гэхдээ хотын удирдлагад энийг шийдэх сэтгэл байхгүй, тархины сэтгэх чадвар нь ч хүрэхгүй, иргэдийн эрхэнд хадлаж бол харин чадна яагаад гэвэл манай ард түмэн хонь шиг номхон, өмнө нь коммунистууд өвөг дээдсийг хядаад хаячихсан, хүүхдүүдийг шорон гяндан хавчилгаар хашраачихсан

Зочин
Зочин

Demjnee tegsh sondhoig

Зочин
Зочин

хязгаарлалтыг ЗОГСОО.

Зочин
Зочин

Би 3 машинтай дугаар хязгаарлалтаа үргэлжлүүл. Зөвхөн баячууд нь л явая

Зочин
Зочин

mnaih 2mashintai en noloolhgv bljil bn

Зочин
Зочин

Дэмжихгүй байна.

Зочин
Зочин

Нямбаатарын машинтай хужаа нар их байгаа шүү дээ.

Зочин
Зочин

Зөвшөөрөхгүй

Зочин
Зочин
Reply to  Зочин

Зөвшөөрч байна балай юм шиг зам дээр 4-5 цаг зогсож байхаар ...

Навчаа
Навчаа

Хүн болгоны амьдраал өөр өөр шүү малнуудаа

Болдоо
Болдоо

Дахиж 1 машин авахаас

Зочин
Зочин

Санал өгсөн хүмүүс ихэнх нь машингүй хүмүүс шүү дээ.

Зочин
Зочин

Машингүй хүн нь санал өгөх эрхгүй юу

zochin
zochin

ДЭМЖИХГҮЙ 1000 ХЭДЭН ХУЛГАЙЧУУДАА ХЭДЭН ХЭДЭН МАШИНИЙН ЦӨӨЛЖ 1 БОЛГООЧ

Зочин
Зочин

Замын хураамж, татвар хоёроо 50 хувь багасгаад ямарч гацаа ТҮГЖИРЭЛГҮЙ явж чадвал болохгүй ч юм бишээ...

Зочин
Зочин

Дэмжинэ

0007
0007

Төрийн сэнтийд Заларч буй Занданшатар Нямбаатар мэтийн хоосон толгойтнууд болсон болоогүй лам бөө дээр очоод явдаг юм билэ тэрны оронд хоосон толгойгоо оюунаар цэнэглэж Ард иргэдээ юм л бол ялласан торгосон шийтгэсэн бодлогоо яаралтай өөрчил сөхрөх цаг чинэ ойрхон ирсэн гэдэгийг Чингэсийн Удамт Өвүг Дээд эс ийнхээ угаас хэлчхье.Монгол улсаа хөжүүлнэ Монгол хүний төлөө гэж боддог юм бол-Монгол иргэн бүрт 7гаа газар олго Монгол иргэн бүрт 5хошуу мал хувиарла хот чинэ тэлээд хотийн нэмнээ багсах бусу,хуйл бусаар олгосон газар дээр баригдсан баас шиг олон шаваруудаа Өвгүүдийн Сүнс буухаас наана цэгцлэж чадхуу та нар?!.

0007
0007

Төрийн сэнтийд заларч буй усан толгойтнууд сонсцгоо юм л бол иргэнээ ялласан торгосон шийтгэсэн мөгөний төлөө увиагүй бодлогоо зогсоо! Монгол иргэн бүрт 7гаа газар олго Монгол иргэн бүрт гэр олго Тэр санхүү та нарын кхармаанд байгаа, Монгол иргэн бүрт 5хошуу мал хувиарла хот чинэ тэлээд хотийн нэмнээ багсах бусу ,Өвүг Дээд Эс үүдийн Сүнс буухаас наана Нийслэлд шамбааралдсан хуйл бусаар олгосон газар дээр баригдсан баас шиг шаваруудаа цэгцлэж яадхуу?!!!.

Зочин
Зочин

Автобусаар зорчигч бүх хүн,оюутан сурагчид,бас хөгшид бүгд саналаа өгөөрэй.машинтангууд дулаан тохитой сууж байхад бид хөлөө хөштөл зогсож гараа бадайртал бариулаас зуурч эцэст нь ажил сургуулиасаа хоцордог бол машинтай иргэд түгжирсэн ч гэсэн хаалганаас хаалганд сүн гээд л хүрдэг биз.

Данжинсүрэн
Данжинсүрэн

Одоо бүр утгаа алдлаа.Анх тэгш сондгойрсон явуулж эхлэхэд ямар байлаа одоо ямар байна.Наад төрд шургалсан авилгачид чинь аль хэдийн нойморын бизнесс хийгээд эхэлчихлээ,цаашдаа улам ихэснэ.Тэгэхээр хязгаарлалт нэмэр байхгүй болж эхэллээ.

Зочин
Зочин

Айл бүр 2 машинтай болохыг шаардаж шахаж бгаа хэлбэр гэж ойлгох уу. Ашиглатыг нь хязгаарлаж бгаа бол хураамжуудаа бас 2 дахин багасгах уу

Зочин
Зочин

Ганц машинтай хүмүүсийн эрх яриад байх юм. Оюутан залуус, сургуулийн сурагчид / ахлах, дунд ангийн/ , сурагчид , ахмадууд, машингүй айл өрхийн эрхийг яах гэж бна? Өдөржин түгжрэх сонирхолтой хүмүүс бас байх юмаа. Нийтийн тээврийг л түгжрэлгүй явуулчих. Ойрын өдрүүдэд түгжрэлгүй ажил төрөлтэй хүмүүс цаг алдахгүй сайхан бнөө. Харин амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтгүй бвал зүгээр байх гэж иргэнийхээ хувьд саналаа бичлээ

Зочин
Зочин

дэжиж бна тэгш сондгойгоор нь...

Зочин
Зочин

Машинтай машингүй бүх хүнээс асуух ёстой асуудал гэж үзэж бна

Зочинз
Зочинз

Энэ авилгач хулгаачуудл өөрсөндөө таарсан бүгд олон машинтай болхооор бүх өдөр явна машины үнэ өснө

малчин
малчин

ганц муу машинтай ядуусаа л дарамтлах гэж бна 2-3 машинтай баячууд чөлөөтэй явна ядуус хохироод үлдэнэ байнга ийм шийдвэр гаргаж ирсэн МАН хулгайч хөрөнгөтөний нам!

Zochin
Zochin

Одоо хүйтрэхээр нялх нойтон хүүхдээ яаж цэцэрлэг, сургуульд зөөх юм. Солиороод байгаарай Хааж болохоос өөр юм сэтгэж чадахгүй новшууд

Зочин
Зочин

Хязгаарлалт хэрэггүй, үеэ өнгөрөөсөн зохицуулалт шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button