Япон эмч нар 356 грамм жинтэй дутуу төрсөн нярайд зүрхний мэс засал амжилттай хийжээ
Японы Шизүока мужийн Хүүхдийн эмнэлэг 356 грамм жинтэй дутуу төрсөн нярайд зүрх судасны мэс засал хийж, нярай мэс заслаас амжилттай эдгэрсэн гэж мэдэгджээ. Охин өнгөрсөн жилийн аравдугаар сард жирэмсний 25 долоо хоногтоо яаралтай кесар хагалгаагаар төрсөн байна. Охин гол судасны нарийсалтай байсан тул 19 хоногтой байхад нь эмч нар катерераар дамжуулж гол судсыг тэлэх стент тавьжээ. Өмнө нь гол судас тэлэх стент тавих хагалгааг ийм бага жинтэй төрсөн нярайд хийж байгаагүй аж.
Үүний дараа охин таван сартай болж, биеийн жин нь 2.3 кг хүрэхэд стентийг тэлэх дахин нэг хагалгаанд орж, амжилттай эдгэрсэн байна. Охин эмнэлгээс долоон сартай болоод гарчээ. Арваннэгэн сартай болоход охин дахин нэг удаа хагалгаанд орж, өсөлт нь хэвийн явагдах боломжтой болсон байна. Шизүокагийн Хүүхдийн эмнэлгийн Зүрх судасны тасгийн эрхлэгч Шибүяа Аканэ “Ийм бяцхан нярайг ч аврах боломжтой нь батлагдсан тул энэ тохиолдол ижил төстэй өвчнөөр шаналж буй хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхэнд том найдвар авчирлаа” гэж хэлжээ.
Эх сурвалж: Maeil Business













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.