ББСБ-уудын зээлийн сарын хүүг 4.5 хувиас хэтрүүлэхгүй

Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагуудын /ББСБ/ зээлийн хүүг сарын 4.5 хувиас хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Шийдвэр өнөөдрөөс буюу 2026 оны аравдугаар сарын 21-нээс хэрэгжиж эхэлж байна.
Хяналт шалгалтаар аппликейшнээр дамжуулан зээл олгодог зарим байгууллага Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан сарын 4.5 хувийн хүүгийн дээд хэмжээнээс хэтэрсэн хүүтэй зээл олгож байсан нь илэрчээ.
Мөн ББСБ-ууд зээл олгох болон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах бүрдээ холбогдох мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бодит цагийн горимоор шуурхай нийлүүлэхээр болов.
Зээлийн хүүгийн дээд хэмжээг зөрчсөн байгууллагад хуульд заасны дагуу хариуцлага тооцох бөгөөд шаардлагатай тохиолдолд үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Түүнчлэн зээлтэй холбоотой нэмэлт шимтгэл, хураамжийг зохицуулах хууль, журмын өөрчлөлтийг боловсруулж байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.