НИЙГЭМНийгэм мэдээ

Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана

Нийслэлийн өвөлжилтөд зориулж тусгай зориулалтын машин тоног, төхөөрөмж, техникийн бэлэн байдлыг хангаж давс, бодисын нөөцийг бүрдүүлжээ.

Тодруулбал халтиргаа гулгааны үед цас хайлуулах давс 10,016 тонн, бодис 6,140 тонныг нөөцөлсөн байна. Харин нэмж 1,000 тонн давс, 1,500 тонн бодис худалдаж авахаар тендер зарласан гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв. Техникийн хувьд давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машины бэлэн байдлыг хангажээ.

Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зориулалтын машин гээд нэг хачин хачин юм Сумьяа бузарын үед авсан байл уу ?!

Холбоотой мэдээ

Back to top button