
Казахстаны нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ХАБГБ-аас тусламж хүссэний дагуу энхийг сахиулагчид тус улсад ирээд байгаа юм. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нөхцөл байдал улам даамжирч, хяналтаас нэгэнт гарсан тул цэргүүдийг жагсагчид руу ямар ч сануулгагүйгээр гал нээх зөвшөөрөл өгсөн.
Гэвч эмх замбараагүй байдал газар авч 26 зэвсэгт этгээд болон хамгаалалтын 18 ажилтан амь үрэгдээд буй. Харин 748 энгийн иргэн шархадсанаас 44 нь амиа алджээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.