Нийгмийн

Үнэмлэхний оронд иргэний бүртгэлийн дугаар хэрэглэнэ

Регистрийн дугаарыг халахгүйгээр иргэний бүртгэлийн дугаар хэрэглээнд нэвтрүүлэхээр болсныг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар /УБЕГ/-аас мэдээлэв. Тодруулбал, тухайн иргэний төрсөн болон бүртгүүлсэн газар, төрсөн огноо, хүйс зэрэг хувийн мэдээллийг агуулсан тул мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг хангах зорилгоор иргэний бүртгэлийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлэх аж. 

Мөн иргэний үнэмлэхийн оронд QR код уншуулж, 12 орон бүхий иргэний бүртгэлийн дугаараа мэдэх боломжтой. Тус газраас мэдээлснээр, хүн бүрт иргэний бүртгэлийн дугаар олгожээ. Энэ нь улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий үл давхардах, өөрчлөгдөхгүй тоо аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button