ДЭЛХИЙНИЙГЭМ

Чинхай мужид газар хөдөлж Цагаан хэрэм цуурчээ

БНХАУ-ын Чинхай мужид хүчтэй газар хөдлөлт болохоос өмнө маш тод гэрэл цацрав. Энэ үзэгдлийг тус мужид бямба гараг /2022.01.08/-т болсон газар хөдлөлтийн үеэр хяналтын камерт бичигдсэн талаар Хятадын “CGTN” телевиз мэдээлэв.

Оршин суугчдын видео бичлэгийн дор нийтэлсэн сэтгэгдлүүдэд байшин дээр суурилуулсан хяналтын камер нь гэрэл цацарсан газраас хол зайд трансформатор өртөж дэлбэрсэн байх магадлалтай гэжээ.

Гэрэл цацрав уу үгүй юу газар хүчтэй хөдөлж, чичиргээ нь барилга байшингуудад богино хугацаанд мэдрэгдсэн гэнэ.

Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв /EMSC/-ийн мэдээлснээр, газар хөдлөлт 6.3 баллын хүчтэй байжээ. Харин орон нутгийн газар хөдлөлт судлаачдын мэдээлснээр 6.9 баллын хүчтэй газар хөдлөлт болсон гэж мэдээлэв.

Газар хөдлөлт тус улсын баруун хойд хэсгийн хүн ам сийрэг суурьшсан газарт болсон ч чичиргээ зарим томоохон хотын оршин суугчдад хүртэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас есөн хүн бэртэж гэмтсэн ба тэдний найм нь эмнэлгээс гарчээ.

“Global Times” сонинд мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас Хятадын алдарт Цагаан хэрмийн хоёр метр орчим урттай хэсэгт ан цав гарч,  цуурсан аж.

Газар хөдлөлт болсон мужийн хэмжээнд нийт 5,831 хүн газар хөдлөлтийн нөлөөнд өртөж, 16 өрхийн 65 иргэн гэр оронгүй болсон ба тэднийг нүүлгэн шилжүүлсэн ажээ.

Нийт 217 байшин барилгад ноцтой хохирол учирч, мөн зам гүүр, ус дамжуулах шугам хоолойн зарим хэсэгт их бага хэмжээний эвдрэл гарсан байна.

Газар хөдлөлтийн дараа аврах ажиллагаанд таван мянга гаруй хүн, 1,100 гаруй тээврийн хэрэгсэл хамрагдаж байгаа ажээ.

(Эх сурвалж: CGTN)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-10 11:57

Хөх Монголын хөх цэргүүд тэнгэрээс бууж ирэн нурааж дээ

Зочин
Зочин
2022-01-10 14:31
Reply to  Зочин

Битгий мэдрэлт

mendee
mendee
2022-01-10 12:28

gazar hodol vu tsomiin zevseg tursh vu

иргэн
иргэн
2022-01-12 13:23

Хятадын хувьд энэ бол муу совин

Холбоотой мэдээ

Back to top button