
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мягмар гарагт тус улсын Парламентын доод танхимд илтгэл тавих үеэрээ Казахстаны шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг танилцуулав.
Хамгийн анхаарал татсан зүйл бол Токаев хэд хэдэн үүрэг өглөө. Тэрбээр улс орныхоо нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд “Казахстаны ард түмэн” хэмээх олон нийтийн сан байгуулахыг үүрэг болгов. Эл санд Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын үед хөлжиж баяжсан бизнес эрхлэгчдийг хөрөнгө мөнгийг цуглуулахыг уриаллаа.
Үүнтэй холбоотойгоор Токаев хилийн чанадад хуурамч гүйлгээ хийх замаар Казахстанаас мөнгөний урсгал гаргах эрсдэлтэй хэмээн үзэв. Тиймээс Үндэсний банкинд Санхүүгийн хяналтын агентлагтай хамтран “бүх гүйлгээнд тодорхой ажиглалт, хяналт тавин ажиллахыг” даалгав. Үүний хүрээнд Казахстаны хэд хэдэн банк, сангуудыг шалгах аж.

Тэрбээр мөн Елбасы буюу “Үндэстний удирдагч” гэгддэг Н.Назаербаевын нэрийг дурдаж, чухамхүү Н.Назарбаевын “ач гавъяа”-гаар улс оронд нь дэлхийн хэмжээнд ч өрсөлдөхүйц хэт чинээлэг давхарга бий болсон гэлээ. Тэдгээр зүй бусаар баяжсан нөхдийг Казахстаны ард түмэнд өгөх ёстойгоо өгөх цаг нь болсон гэв.
Касым-Жомарт Токаевыг Н.Назарбаевын “гарын хүн” хэмээн нэрлэдэг ч энэ удаад тэрбээр Н.Назаребаевыг нэрийг цохон онцолж, анх удаагаа шүүмжиллээ.
(Эх сурвалж: Reuters)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
medeej Nazarbaeviin humuus deed tuvshind ih bgaa gehed ih zorig gargasan bna,gesen ch Putinii hamgaalalt bj medeh l uym Tokaeviin ard
Энэ уриаг харин манай эрх баригчид хэлэх ёстой юм байна, хулгайлсан мөнгөө ард түмэнд нь буцааж өг яг сум шиг шув шулуухан айхтар үг байна. Зүрхэнд тус ч байна шүү
Энэ уриаг харин манай эрх баригчид хэлэх ёстой юм байна, хулгайлсан мөнгөө ард түмэнд нь буцааж өг яг сум шиг шув шулуухан айхтар үг байна. Зүрхэнд тус ч байна шүү