ДЭЛХИЙНИЙГЭМ

БНХАУ Гуантанамогийн шоронгоо нэн даруй хаахыг АНУ-д уриалав

БНХАУ-ын ГХЯ Гуантанамогийн шоронгоо нэн даруй хаахыг АНУ-д уриаллаа.

Гуантанамогийн шоронг нэн даруй хааж, хоригдлуудыг эрүүдэн шүүж, тамлан зовоосон хүмүүсийг хэн ч байсан шүүхийн өмнө шударгаар шүүхийг АНУ-д уриалсан талаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин лхагва гараг /2022.01.12/-т хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Үүнээс өмнө Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан институт болон Хүний ​​эрхийн газар АНУ-ын эрх баригчдад хандан Гуантанамо дахь Тагнуулын Төв Газрын шоронг аль болох хурдан хаахыг  уриалж байсан.

2021 онд Гуантанамогийн шоронгоос нэг хоригдлыг шилжүүлж, дахин хоёр хоригдлыг суллахаар бэлтгэж буйг харуулж, шоронг хаахаар амласан АНУ-ын Засаг захиргааг Ардчилсан институт болон Хүний ​​эрхийн газар сайшаасан.

“АНУ-ын байгуулсан нууц шоронгууд дэлхий дээр олон байдаг нь үнэн зүйл. Гуантанамогийн шорон бол тэдгээр “мөсөн уулсын” зөвхөн орой нь юм. Гуантанамогийн шорон шиг америкийн “хар шоронгууд” бол АНУ-ын хүний ​​эрхийн гэмт хэргийн талаар байнга сануулж байдаг” хэмээн Ван Вэнбин хэлэв.

Тэрбээр хэлэхдээ, “АНУ өөрийн үйлдлээ эргэн харж, Гуантанамогийн болон дэлхий даяар байгуулсан нууц шоронгуудаа нэн даруй хааж, дур зоргоороо баривчлах, хоригдлуудтай зүй бус харьцах болон бусад харгислал, хэрцгий үйлдлүүдээ таслан зогсоож, хохирогчдоос уучлалт гуйж, тэдэнд нөхөн төлбөр төлөх ёстой. Гэм буруугүй иргэдэд ял тулгасан, эрүүдэн шүүсэн, зөвшөөрөл өгсөн хүмүүсийг шүүхэд өгөх ёстой” хэмээв.  

Гуантанамо дахь олон улсын террористуудын эсрэг гэгддэг шоронг 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа байгуулсан түүхтэй. ЕАБХАБ, НҮБ-ын шинжээчид зэрэг олон улсын хэд хэдэн байгууллагын төлөөлөгчид Гуантанамо дахь шоронд олон хоригдол шүүх, мөрдөн байцаалтгүйгээр хилсээр хоригдож, эрүүдэн шүүгдэж байгаа тул АНУ-ын шинэ Засаг захиргааг эл шоронг нэн даруй хаахыг шаардсан.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама арав гаруй жилийн өмнө Гуантанамогийн шоронг хаах зарлигт гарын үсэг зурсан ч АНУ-ын Конгресс шоронг татан буулгах ажлыг санхүүжүүлэхээс татгалзсан тул Барак Обамагийн зарлиг хэрэгжээгүй юм.

Харин түүний залгамжлагч Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдоод Барак Обамагийн зарлигийг албан ёсоор цуцалсан байдаг. Мөн Гуантанамогийн шоронд дахин шинээр хоригдлууд нээгдээгүй гэлцдэг.

Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа шоронг хаах хүсэлтэй байгаа ч чухам хэзээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байгаа аж.

Одоогийн байдлаар Гуантанамогийн шоронд 39 хоригдол хоригдож байгаа гэсэн мэдээлэл байгаа ба тэдний 27 нь албан ёсоор хууль шүүхийн ямар ч үндэслэлгүйгээр 15-20 жил хоригдож байна хэмээн Ардчилсан институт болон Хүний ​​эрхийн газар мэдэгдэлдээ дурджээ.

(Эх сурвалж: Global Times)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-01-14 15:23

ХАР ХЯТАДУУД ӨВӨР МОНГОЛ, ШИНЖААНЫГ ТЭР ЧИГТ НЬ ШОРОН БОЛГОЧИХООД ЮУ ХУЦНА ВЭ

Холбоотой мэдээ

Back to top button