НийгмийнСПОРТ

Зодог тайлж, UFC-г сонгосон М.Уранцэцэгийн бахдам амжилтууд

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт М.Уранцэцэг өчигдөр албан ёсоор зодог тайлж буйгаа зарласан билээ. Хөдөлмөрийн баатар цолны найраа өчигдөр хийсэн тэрбээр холимог тулааны спорт руу шилжин, UFC-д хүч сорихоор шийдсэнээ хэлсэн юм.

Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаагийн шавь, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат М.Уранцэцэгийн их спортоор гаргасан бахдам амжилтуудыг сонирхуулъя.

-М.Уранцэцэг 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны цуврал тэмцээнүүд (Mастерс, Их дуулга, гран при)-ээс хамгийн олон буюу 11 алт, 11 мөнгө, 23 хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтаараа 2020 онд Гиннесийн дээд амжилт тогтоосон юм. Энэ нь монгол жүдочийн амжилтын “Гиннесийн ном”-д бүртгэсэн анхны тохиолдол.

-2013 онд ДАШТ-ээс алтан медаль хүртэн, дэлхийн аваргад түрүүлсэн Монголын анхны эмэгтэй жүдоч болсон

-Өнгөрсөн жил Токиогийн олимпын өмнө ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртсэн.

Ингэснээр ДАШТ-ээс дөрвөн медаль (2013 онд алт, 2017 онд мөнгө, 2019, 2021 онд хүрэл) авсан төдийгүй алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаасан анхны монгол жүдоч болсон

-“Токио-2020” олимпоос хүрэл медаль авсан. Ингэснээр олимпын медалиар энгэрээ мялаасан Монголын гурав дахь эмэгтэй бөх, хоёр дахь эмэгтэй жүдоч болсон юм. Түүнээс өмнө Монголын эмэгтэй бөхчүүдээс Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг (чөлөөт бөх), Д.Сумъяа (жүдо) нар олимпоос медаль хүртсэн юм.

-Олимпоос хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй жүдоч

-Олимп, ДАШТ-ий таван медальтай анхны монгол жүдоч

-М.Уранцэцэг Монголын 2021 оны шилдгийн шилдэг тамирчнаар тодорсон

-Азийн наадмын алт (2014), хүрэл (2018) медальтай

-Азийн АШТ-ий зургаан медаль (хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл)-тай

-Нэр хүнд, чансаагаараа олимп, ДАШТ-ий эрэмбэлэгддэг “World masters” тэмцээний нэг алт, хоёр хүрэл медальтай

-“Их дуулга” тэмцээнээс долоон алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль авсан

-Гран при тэмцээнээс таван алт, таван мөнгө, найман хүрэл медаль хүртсэн

-Универсиадын нэг мөнгө, нэг хүрэл медальтай

-Дэлхийн тулааны наадмын нэг хүрэл медальтай.

Ингэснээр олимп, ДАШТ, олон улсын тэмцээнээс нийт 56 медаль хүртэн, бахдам амжилтаараа монгол түмнээ үргэлж баярлуулсаар ирсэн Монголын шилдэг жүдоч юм. Одоо тэрбээр эл бахдам амжилтаа холимог тулааны спортоор үргэлжлүүлж, дэлхийн шилдгүүдтэй жүдогийн дэвжээнд бус UFC-ийн дэвжээнд өрсөлдөх нь. Амжилт хүсье.

М.Уранцэцэгийг 2019 онд ДАШТ-ээс гурав дахь медалиа хүртэхэд нь хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
ЗочинЗочинЗочин Цэргийн заан Дандзандорж
2022-01-16 11:45

Үржилдээ үтэр түргэн идэвхтэй орж үрийн зулай үнэрлэсэн чинь дээр байх оо.

Зочин
Зочин
2022-01-16 11:49

Наад нөхөр чинь хатаж үхлээ Баатар аа! Сайхан хүү бн лээ ш дээ. Алдарт эхийн 1 р одонгийн эх болоорой. Амжилт

зочин
зочин
2022-01-16 12:35

Одоо болио бүүр одоо зодолдоод авч болохгүй хаяж болохгүй тэнэг авгай болохоор шийдээ юу.Үр хүүхэд гэж боддоггүй ямар сонин хүн бэ??? Аймаар ч юм шиг

Зочин
Зочин
2022-01-17 12:51

Одоо юу дутлаа гэж зодоон руу орно вэ? Үр хүүхэдтэй болохоо бодсон нь дээрээ. Монгол төрийн хайрыг даах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-01-17 20:10

Одоо цус нөжөө гарт�##� зодолдох нь дутуу юу. Нөхрөө бодоочээ. Ямар амиа бодсон хүүхэн бэ. Нөхрийг нь их өрөвдсөн шүү.

Холбоотой мэдээ

Back to top button