Нийгмийн

Өөрийгөө ялсан Б.Даваасүрэн улсын аварга болов

“Чойронгоо” сошиал хуудас онцолж, манай сайт ярилцлага авсан Б.Даваасүрэнгийн амьдралын түүх, нуруугаа бэртээсэн, хөлөө тайруулсан гээд сорилт, саад бэрхшээл бүхнийг шантарч гудайгаагүй, “Яах вэ” гэж аргаа барьж, бөхийгөөгүйгээр нь олон хүн бахархсан билээ.

Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг тэрбээр” Миний эхний зорилго удахгүй болох УАШТ-д түрүүлэх. Тэгээд дараа нь паралимпийн эрх авах бүр цаашлаад “Парис-2024”-ийн дэвжээнд Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлэх” гэж байв.

Тэгвэл Б.Даваасүрэн улсын аварга болж, эхний зорилгодоо хүрчээ. Өчигдөр болсон тэргэнцэртэй туялзуур сэлэмний улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд тэрбээр түрүүлж, Дэлхийн цомд өрсөлдөх эрх авав.

Б.Даваасүрэн аваргын төлөөх тоглолтод Б.Жигмэддоржийг ялсан бол хүрэл медалийг Б.Гантулга, А.Дөлгөөн нар хүртлээ.

Эмэгтэйчүүдийн ангилалд Д.Цолмон алт, Ч.Тунгалагтуяа мөнгө, Б.Гантуяа, С.Оюундарь нар хүрэл медаль авав.

Б.Даваасүрэнтэй хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Saraa
Saraa
2022-01-17 11:37

Bayr hurgiy

Back to top button