УЛС ТӨР

Х.Болорчулуун: БОАЖ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргыг улс төржүүлж халсан нь буруу

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийг томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд БОАЖ-ын яамны удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж байна. Уг нь үнэн чанартаа утаа бууруулах, түлшний асуудал Эрчим хүчний яамны ажил шүү дээ. Эрчим хүчний яамныхан хариуцлага хүлээхгүй, ард нь нуугдаад үлдчихлээ. Хуучин У.Хүрэлсүх Ерөнхий сайд байх үед Даваасүрэн сайд байсан. Хоёрын хоёр сайжруулсан түлшний үйлдвэр богино хугацаанд байгуулан, нийслэлд хангах ажлыг зохион байгуулаад ажиллаж байсан. Гэтэл хяналт нь суларсан уу яасан, агаар минь өөр болоогүй. Энэ жил утаа эрс өөр болсон.

БОАЖ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргыг сольсонд гайхаж байна. Төрийн нарийн бичгийн дарга шууд утгаараа өөр үүрэг хариуцлагатай хүн. Улс төржсөн байдлаар Ганболдыг халсан нь буруу” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 18, 2022 16:04

ТНБД хариуцлагыг хамт хүлээх ёстой.Болорчулуун хошного хол очиж хуц.

Зочин
Зочин
1 сар 19, 2022 10:14

Энэ Болорчулуун их эвгүй дотуур санаатай хорчин хүн

Холбоотой мэдээ

Back to top button