УЛС ТӨР

"Зарим хүн намайг поп гэдэг. Ш.Раднаасэдийг барахгүй юм байна"

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Надад асуулт гэх юм уу, санал гэх юм уу нэг зүйл байна. “Бурхан гуйсан ч миний Монголын газар нутгаас бүү өг” гэдэг зарчим ингээд үгүй болж байна. Монгол Улсын газар нутаг гадаадын иргэдийн гарт орох эрсдэл үүслээ. Одоо Монголын газар гадаадын хэчнээн иргэдийн нэр дээр байгаа бол. 10.000 лав давсан байх. Хэдхэн банк, хариуцлагагүй компанид газраа алдсан хүмүүсийн эрхийг хамгаалахын тулд тусгаар тогтнолдоо халдах нь зөв юм уу. Үүнийг би асуумаар байна.

Одоо барилгын жижиг компани үлдэхгүй. Хөрөнгө компаниуд л үлдээд бусад арчигдах эрсдэл бий боллоо. Иймэрхүү зүйлийг бодолцож, судалж байж энэ хуулийг батлах хэрэгтэй. Гадаадын иргэнд газар өмчлүүлэх нөхцлийг бүрдүүллээ. Эх оронч гэх үү. Эх орноосоо урвагч гэх үү. Би үнэнийг чинь л хэлж байна, Б.Энхбаяр аа” гэв.

Үүнд хууль санаачлагч Б.Энхбаяр хариулахдаа “Зарим нөхөд минь намайг “Чи их поп байна шүү” гээд байдаг юм. Би энэ асуудалд Ш.Раднаасэд шиг попорч чадахгүй юм байна. Түүнийг барахгүй юм байна. Би чинь эх орноо худалдагч, цаазаар авбал таарах нөхөр юм байна шүү дээ. Ш.Раднаасэд дарга хуулийн “А” үсгээ мэдэж байгаа юу. Би санаачилсан хуулиндаа “Дундын хэрэгцээнд эзэмшүүлнэ” гэж оруулж ирсэн. Эзэмшилд зөвхөн Монгол Улсын иргэнд яригддаг. Гадаадын иргэдэд газрыг зөвхөн ашиглуулдаг. Үндсэн хуулинд бичээтэй бий. Би ашиглуулах тухай энэ хуулинд нэг ч өгүүлбэр оруулаагүй. Зөвхөн “Эзэмшүүлнэ” гэж байгаа биз дээ.  Энэ юу яриад байгаа юм бэ. Эзэмших, ашиглах хоёроо ялгадаггүй юм уу. Тэгчихээд попор л доо” гэв.

Үүний хариуд Ш.Раднаасэд “Энэ ямар сүртэй юм бэ. Нийтийн орон сууц өмчлөх эрх гадаадын иргэнд байгаа биз дээ. Тэр иргэн чинь дамжаад нийтийн эзэмшлийн газраа өмчлөх гээд байгаа юм биш үү. Би наад өмчлөх, эзэмших хоёрыг чинь бусдаас илүү мэдээд байна шүү дээ.

Өнөөдрийн байдлаар 3196 иргэн орон сууц өмчилсөн байна. 2996 нь орон сууц, бусад үйлчилгээний зориулалттай үйлдвэр, үйлчилгээтэй. Орон сууц өмчлөх эрх гадаадын иргэдэд шилжихээр дагаад хязгааргүй эрх шилжээд байна. Энийг ярихаар урдаас мушгиад өөр юм яриад байх юм. Хариулт авахгүй ээ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-18 18:40

Энхбаяр элбэгдоржийн эзэмшил электрадын, цаашлаад эрдэнэбилэг хятадуудын өмнөөс ярьж бн

Зочин
Зочин
2022-01-18 19:34

Энхбаяр гишүүн чинь сэтгэл мэдрэлийн өвчтэй. юм биш үү Нэг гишүүн асуулт асуусан төлөө хашгираад портод байна шүү Сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлмээр юм байна шүү Занданшатар даргаа

Зочин
Зочин
2022-01-19 14:14

газрын тухай хуулийг түргэн шийдвэрлэж болохгүй маш нухацтай үг бүрээр нь хэлэлцэх хэрэгтэй дээ газар гэж бусад оронд ямар их үнэ цэнэтэй багйаа билээ гишүүдийн хооронд маргах асууд�##� юу ч биш монголчууд ихэнх нь 07 га газраа аваагүй л байгаа шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button