НийгмийнУЛС ТӨР

Ш.Адьшаа: Гадаадынханд газар эзэмшүүлэх, хэдхэн том компанийн эрх ашгийг хамгаалсан хуулийг дэмжихгүй

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Энэ хуулийн би дэмжихгүй. Их гайхалтай оруулж ирлээ. Газрын газар нь Газрын тухай багц хуулийг оруулж ирсэн. Б.Энхбаяр нарын гишүүд гадныханд газар эзэмшүүлэх, жижиг бизнес эрхлэгчдийг нам дарах, хэдхэн том компаний эрх ашгийг хамгаалсан хууль оруулж ирж, хэлэлцүүлж буйд харамсалтай байна.

Хэдхэн сарын өмнө Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль орж ирсэн. Яг энэнтэй адилхан хууль. Гадаадынхан Монгол Улсад амьдрах зөвшөөрлийг 50.000 ам.доллароор оруулах хууль оруулж ирээд юу болсон билээ. Өнөөдөр Б.Энхбаяр гишүүн өөр хувилбараар оруулж ирлээ. Раднаасэд гишүүний ярьж байгаа үнэн шүү дээ.

Газрын хэн өмчлөх, өмчилж болохгүй Үндсэн хуулинд заасан. Гэтэл өнөөдөр энэ хуулиар Үндсэн хуулиа, тусгаар тогтнолоо уландаа гишгэх юм уу. Энэ хуулиа татах хэрэгтэй. Энэ хуулийг дэмжих ямар ч боломжгүй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нандигжав
Нандигжав
2022-01-18 20:31

Адьшаа зөв ярилаа

Холбоотой мэдээ

Back to top button