НИЙГЭМ

Б.Идэр-Одын тэтгэлэг авсан эсээ: Аавыгаа ослоор өөд болсныг мэдсэн минь намайг нисэхийн инженер болгосон

Б.Идэр-Од АНУ-ын Канзасын Их Сургуульд, Нисэхийн инженерийн мэргэжлээр суралцсан. Ингэхдээ 100 хувийн тэтгэлэг хүртэж байв. Харин тэтгэлэг горилохдоо бичиж байсан англи хэл дээрх эсээгээ тэр фэйсбүүк хуудастаа нийтэлсэн байна. Эсээг орчуулан хүргэе.


Би аавыгаа мэдэхгүй. Хамгийн сүүлийн удаа түүнд тэврүүлэхэд дөнгөж гурван сартай байв. Сүүлчийн нислэгтээ явахын өмнөх шөнө тэр намайг яг л салах ёс гүйцэтгэж байгаа мэт хачин чанга тэврээд, Мөрөн голын эргээр хэдэн цагаар алхсан гэж ээж дурсдаг юм.

Хүүхэд насаа түүний онгоц жолооддог, барилддаг, дуулдаг, зурдаг байсан тухай, бас шар онгоцны нь тухай сонсож өнгөрөөсөн дөө. Монголын хойд нутаг дахь жижигхэн хотынхоо тэнгэрт онгоц нисэхийг харах бүрдээ би “Хөөх, шар онгоц!” гэж дуу алддаг байж билээ. Зуны царцаа шаргих шиг дуутай тэр шидэт онгоцонд суучихлаа, нислэгийн багийн нэг хэсэг болчихлоо гэж заримдаа зүүдэлдэг байлаа.

Хожим нь миний дурласан хүчирхэг, хамгийн шидтэй тэр машин л аавыг түнэр харанхуй руу авч одсоныг ухаарсан юм. Тэр мөчид мөрөөдөл минь өөрчлөгдчихсөн. Онгоцыг аюулгүй газардуулж, нисгэгчдийг нь үргэлж гэрт нь хариулдаг хүн болохыг мөрөөдөх болсон. Тийм ээ, одоо ч би ингэж мөрөөддөг.

Хамгийн анх уншсан номоо “Монголын нууц товчоо”-гоор санадаг юм. Үнэндээ Чингис хааны амьдрал, түүхэн урт үйл явдлуудын тухай ном боловч ээжийн надад тайлбарладаг байснаар, хамгийн гайхамшигтай үлгэр шиг л бодогддог байж дээ.

Ээж энэ номыг уншиж өгдөг болоход би гуравхан настай байлаа. Хэдэн жилийн дотор нэжгээд удаа бүтнээр нь уншиж өгсөн. Есөн нас хүрмэгц минь ээж “Миний хүүгийн мөрөөдөл юу вэ?” гэж асуув. Харин би мөрөөдлөө ярьж зориглосонгүй.

Тэгэхэд ээж “Чингис хаан есөн настай мөртлөө хэдий нь дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байгуулах тухай мөрөөдөж байж шүү дээ. Миний хүү, том мөрөөдөхөөс хэзээ ч битгий ай” хэмээсэн юм. Энэ үг намайг чухам одоог хүртэл урам зоригоор цэнэглэж байгаа.

12 нас хүрээд шинжлэх ухаанд илүү шимтэх болов. Гэрийнхээ ойр, 40-р сургуульд сурдаг байлаа. Сургууль маань Улаанбаатар хотын Баянгол дүүрэг дэх, Зөвлөлтийн үед барьсан олон орон сууцнуудын дунд байрлана.

Нэг өдөр ангийн найз бид хоёр математик, физикийн сургалтаараа тэргүүлдэг 11-р сургууль элсэлтийн шалгалт авах гэж байгааг дууллаа. Шалгалтын хураамж 5 ам.доллартай тэнцэж байв. Ээжид тэр сургуульд ормоор, шалгалтыг нь өгч үзмээр буйгаа хэлэхэд орой мишээсээр, хураамжийн мөнгө барьчихсан ирж билээ. Элсэлтийн шалгалт нэлээд хүнд, хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд 600 хүүхэд  бүртгүүлснээс тавдугаар ангийн 70 хүүхэд тэнцсэн юм.

Хамгийн эхэнд жагсаагүй ч тэр айхавтар шалгалтад тэнцэж, байдаг л нэг сургуулийн би тэндхийн сурагч болох нь тэр. Ээж жаахан санаа зовж байсан нь ч  амжилт гаргахад минь нөлөөлсөн байх.

Манайх машингүй, автобусны буудал хол. Шугамын автобуснаас хоцрохгүйн тулд нэлээд урт замыг гүйж туулах хэрэг гарав. Гэрээсээ шинэ сургууль хүртэл бараг нэг цаг явж хүрнэ. Өвөл 16.00 цаг гээд харанхуй болчихно, агаарын хэм -30, замдаа эвгүй, эрсдэлтэй хорооллоор дайрч өнгөрнө. Миний амьдралын хамгийн чанга цаг үе болж үлдэж дээ. Гэхдээ намайг шинэ сургуулийн багш нар, ангийн хүүхдүүд өдөөж, урагшлуулж байлаа. Би шинжлэх ухааны хичээлүүддээ, ялангуяа физиктээ жинхэнэ хорхойтон сурагч байв.  

Ээжийг сургуулиа төгсөх үеэр Калифорнид хэсэг байх боломж тохиосон маань 2003 онд билээ. Анх удаа NASA-гийн шаттл станц, АНУ-ын Агаарын хүчний шоуг нүдээр үзсэн минь тэр. “Foresight Institute”-ийн нанотехнологийн семинарт ч суусан юм.

АНУ-д өнгөрүүлсэн тэр цаг хугацаа үнэхээр онцгой адал туршлага болсон. Америкт очиж үзэхээсээ өмнө би ирээдүйн тухай бүдэг бадагхан төсөөлөлтэй, физикийн сайн дүнтэй, “Амжилт гаргана даа” гэсэн итгэлтэй л нэгэн байв.

Харин NASA-г нүдээр үзээд, Цахиурын хөндийн гайхамшигт технологийн ертөнцөд хөл тавиад мөрөөдөл минь бодит болох, биелэх боломжтой юм шиг санагдсан.

Миний төрсөн өдрөөр ээж нэг ном бэлэглэсэн юм. “How Stuff Works” гэсэн нэртэй. Компьютер дээр эсээ бичиж буй яг энэ үед ном ширээн дээр маань харагдаж байна.

Би шинэ, шинэлэг технологийн тухай унших дуртай. Юмс яаж ажилладгийг харах, ойлгох их сонирхолтой. Шинэ технологи нэвтрүүлж, тэр дундаа онгоцыг илүү аюулгүй болгон инженерчилж байна гэж мөрөөдөх ямар сайхан гээч.

Ингээд харахад, би онгоцны аюулгүй ажиллагаанд чиглэсэн төхөөрөмж бүтээх туйлын хүсэлтэй нэгэн. Хэзээ ч харж байгаагүй, ор мэдэхгүй аавыгаа 22-хон насандаа онгоцны ослоор нас барсныг ойлгосон тэр мөчөөс хойш би ингэж мөрөөдсөөр ирсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ard
Ard
2022-01-19 13:31

Saihan eejtei shu chi.Amhilt

Зочин
Зочин
2022-01-19 14:20

Мэргэжлээрээ яагаад ажиллахгүй байна вэ. Сурсан мэдсэнээ ажил дээр гаргах хэрэгтэй шүүдээ.

удам
удам
2022-01-19 14:23

22 насандаа үр удмаа үлдээгээд одсон нь бас учиртаи Түүнии саихан хүүг төрүүлж саихан хүн болгож өсгөсөн ээж нь гавьяатаи Яг л аав дүрээрээ юм баина Өнөр өтгөн аил баигаараи

Яллагч
Яллагч
2022-01-19 14:47

Худлаа мөрөөдөх ч жаахн тиим шүү..дүү хүү. Одоо тэгээд яг юү хдэг хүн бэ та. Зүгээрл нэг хошин шог ярьсан шоучин блсон юм бшүү.

Саагий
Саагий
2022-01-19 15:29

Мөрөөдсөн мэргэжилээ эзэмшээд эх орондоо ирээд тэр мэргэжилээрээ ажилсан бол мөрөөдөл биелжээ гэхсэн харамс####тай нь одоо бол худлаа шааж өрөвдүүлэх тактик хэрэглэн тэтэгэлэг аван сургуульд сурчээ л гэх байна

Haramsaltai
Haramsaltai
2022-01-19 16:27

Ugui tgd ter ter husel muruudluu unuu hurtel bieluuleegui hereg uu Eldviin podcast ene tereer uuriiguu taniulah gej oroldoj baisnaas iluu ih heregtei yum hiih bj de

Зочин
Зочин
2022-01-20 01:19

Хүмүүсийг доромжилж суухаар мэргэжлээрээ явсан бол мөрөөдөл чинь биелэх бж дээ з####уу минь

Баярнэмэх
Баярнэмэх
2022-03-02 15:48

Сайн аавын хүү сайхан ээжтэй бас өөрөө Одтой з####уу Хол явна бүхнийг дээрээс нь хардаг юм шиг санагдлаа. Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button
8
0
Would love your thoughts, please comment.x
()
x