Нийгмийн

Дүүжин тээврээр зорчуулахгүй бол төсвийн 22 тэрбумыг олж ир, дарга нар аа

Дүүжин тээвэр мөрөөдсөөр хоёр жилийн нүүр үзлээ бид. Өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сард Хотын дарга С.Амарсайхан /Одоо Шадар сайдын албыг хашиж буй/ Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх төслүүдийг танилцуулж байсан. Энэ үеэр соронзон галт тэрэг, агаарын дүүжин тээвэр зэрэг монголчуудын хувьд шинэ тээврийн хэрэгслүүд  нэвтрүүлэх талаар ярьж, баярлуулж байлаа.

Дүүжин тээврийг 2021 онд ашиглалтад оруулна гэж ярьж байсан мэргэжилтнүүдийн үг ч өнөөдөр хэвлэлийн хуудаснаа үлджээ. 2022 он гарчихаад байхад сураг ч үгүй байгаа эл төслийг одоо С.Амарсайхан өөрөөсөө түлхэх болсон. Тэрбээр “Би ажлаа өгсөн. Хэрэгжих боломжтой төслийг одоогийн удпирдлагууд нь явуулаагүй, царцаасан” гэх мэдээлэл өгдөг.

Харин одоогийн хотын дарга Д.Сумъяабазар энэ талаар асуусан сэтгүүлч бүрийн асуултад тун ч ундууцаж хариулдаг. Түүний хэлдэг үг нь “Дүүжин тээврийг хариуцаж байгаа хүмүүсээс нь асуу. Ямар учраас ийм тээвэр оруулж ирэх болсон юм бэ гэдгийг шийдвэр гаргасан хүмүүсээс нь лавлах хэрэгтэй” гэдэг. Бас л өөрөөсөө түлхдэг. Тэрбээр хэрэгжих боломжгүй төсөл ярьсан өмнөх удирдлагуудын асуудлыг надад битгий наа гэх агуулгаар ханддаг.

2020 оны наймдугаар сард Францын ажил гүйцэтгэгч хоёр компани руу нийт 22 тэрбум  төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн шилэн дансны гүйлгээ ил болж байв. Одоо хамгийн гол нь улсын төсвийн 22 тэрбум төгрөг гадны компани руу шилжчихсэнийг хэн ч анхаарахгүй байгаа юм. Хэрвээ хотын удирдлагууд энэ төслийг хэрэгжүүлэхгүй гэж байгаа бол тэр мөнгийг буцааж авах асуудлаа шийдэх хэрэгтэй. Төсвийн мөнгө уйлдаггүй гэх үгний нэгэн жишээ энэ болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 20, 2022 14:47

Хүүе танайх сэтгэгдэл устгахаа болиоч ичмээр юм бэ хаха

Зочин
Зочин
1 сар 20, 2022 14:48

Хүүе танайх сэтгэгдэл устгахаа болиоч ичмээр юм бэ хаха

Зочин
Зочин
1 сар 20, 2022 14:55

Ийм ичмээр мэдээ хийхээ болиоч сэтгүүлч минь, ядаж олон нийтэд нээлттэй байгаа мэдээ хай.
Улсын төсвөөс мөнгө шилжүүлээгүй. Энэ төслийг Францын ЗГ-ын нэн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж бгаа. Тиймээс хэрэгжүүлэгч нь францын компанууд. Төслийн хүрээнд Францын ЗГ-аас хэрэгжүүлэгч компанууддаа урьдчилгаа өгсөн юм бнлэ. МУ хуулиараа төслийн санхүүжилтийг зарлага т�##�даа бүртгэж явдаг л эд юм бнлээ штэ. Санхүүжилтийн нөхцөл нь 42 жилийн хугацаатай, хүү нь жилиын 0,00078%, эхний 12 жил төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Ганаа
Ганаа
1 сар 20, 2022 18:38
Reply to  Зочин

Хүүе зээлээр ч тэр зээлийг чинь Амарсайхан хулгайч төлөхгүй шүү.

Ганаа
Ганаа
1 сар 20, 2022 18:40

Үүнийг аял�##� жуулчл�##� биш нийтийн тээвэрт яг хаана хаана ашигладаг вэ, мэдэх нэг нь хэлээд өгөөч?

Иргэн
Иргэн
1 сар 20, 2022 18:57

Амарсайхан хотын төв үрүү биш цааш нь эргүүлээд Богд уул уруу явуулдаг болго.

Zochin
Zochin
1 сар 20, 2022 19:06

Zuv sh dee. Odoo ingej khudlaa tusul kheregjyylne gej mungu iddeg neg argatai bolood baigaa. Shal khudlaa baakhan munguur ТЭЗҮ khiilgene geed l ideed suudag. Ter khiilgesen ТЭЗҮ-gee jil bolgon shinechleed l dakhin dakhin mungu khusaad suudag argatai bolson ed nar. Nuguu tusul n' kheregjdeggyi. Tegeed 2-3 jil bolood ter darga yavaad ugnu. Daraagiin khyn ireed dakhiad l ТЭЗҮ geed l khusch ugdug iim neg mungu idekh argatai bolson doi.

Зочин.Ариунаа.
Зочин.Ариунаа.
1 сар 21, 2022 09:36

Тийм шүү.ер нь Монголд дүүжин тээвэр хэрэггүй дээ.Мөнгөө буцааж авах асууд�##�ыг хөндөе.22 тэрбумшдээ.С.Амарсайхөн эхлэлийг нь тавьсан хүэ мэдэж баыгаа.

Зочин
Зочин
1 сар 21, 2022 14:18

Чадахгүй бол больчих худлаа ярьсаар өчнөөн мөнгө с�##�хинд хийслээ эртхэн больж үз

Болд
Болд
1 сар 21, 2022 17:08

Сумъяабазар дандаа асуудлыг шийдэж чадахгүй өөрөөсөө холдуулж бултуулж байдаг зантай хүн. Бурууг бусад руу чихнэ.

Холбоотой мэдээ

Back to top button