УЛС ТӨР

Н.Учрал: Төрийн үйлчилгээ цахимжих технологийн болон эрх зүйн орчин бүрдлээ

Инновац, цахим бодлогын байнгын хороо 2021 оны Улсын Их Хурлын Намрын ээлжит чуулганы хугацааны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

Байнгын хороо Намрын ээлжит чуулганы хугацаанд дангаараа нэг удаа, бусад байнгын хороодтой хамтран долоон удаа хуралдаж, есөн хуулийн төслийг хэлэлцүүлэн батлууллаа.

Нэн тэргүүнд Цахим хөгжлийн дэд бүтцийг тодорхойлох эрх зүйн орчныг бий болгож, таван хуулийн төслийг баталлаа.

Энэ талаар тус байнгын хорооны дарга Н.Учрал албан хуудастаа бичихдээ "Бид дангаараа хуралдахаас илүүтэй, тал бүрээс нь няхуур ярилцаж, хэлэлцэхийг зорьж Хууль зүйн, Эдийн засгийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодтой хамтран хуралдаж шинэ жишгийг нэвтрүүллээ.

Дүгнэн харахад, Алсын Хараа - 2050 хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хүрээнд Цахим засаглал, Цахим үндэстэн болох зорилго нэг алхам урагшилж төрийн үйлчилгээ цахимжих технологийн болоод эрх зүйн орчин бүрдлээ. Одоо бид хуулиа мөрдүүлж, хуулийн хэрэгжилтийг дээд зэргээр хангаж чадвал зорилтдоо хүрэхэд ойрхон байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 21, 2022 06:53

Өнгөрсөн зун цахим үндэстэн болчлоо гээл нүсэр шоу хийгээд байгаагүй билүү. Нөхцөл бүрдлээ ч гэх шиг одоо л цахимжих нөхцөл бүрдэж байгаа юм уу

Е монголиа хэрэглэгч
Е монголиа хэрэглэгч
1 сар 21, 2022 08:43

ЗГ-ын ганц гялтайх ажил нь Е монголиа шүү. Аль нэг байгууллагын үүдийг сахиж ярвайсан дарга хүнд сурт�##�тай мэргэжилтнүүдийн царайг харахгүйгээр төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авилгагүй,хүнд сурт�##�гүй шуурхай авдаг болсонг маш ихээр дэмжиж байгаа шүү. Ажил хийсэнг нь мөн ч их �##�сан даа.захи�##�гат троллуудаараа ЗГ-ын тэргүүнтэй холбоод

Холбоотой мэдээ

Back to top button