ДЭЛХИЙНИЙГЭМ

“Эх оронч саятнууд” бүлгийнхэн хэт баяжсан тул татвараар мөнгөө “цацна”

Өөрсдийгөө “Эх оронч саятнууд” хэмээн өргөмжилдэг дэлхийн хэт баян хэсэг бүлэг хүмүүс Давосын Дэлхийн Эдийн Засгийн Чуулга уулзалтад хандан нээлттэй уриалга илгээжээ. Тэд нийгмийн дээд давхарга буюу хөрөнгө чинээтэй баячуудын төлөх татварыг нэмэгдүүлэх замаар шударга татварын тогтолцоог бий болгохыг уриаллаа.

Давосын Эдийн Засгийн Чуулга уулзалт нэгдүгээр сарын 17-нд эхэлсэн ба энэ удаад онлайнаар зохион байгуулж байгаа ба уламжлал ёсоор дэлхийн улс төр, бизнесийн салбарын удирдагчид оролцож байна.   

  • “Эх оронч саятнууд” гэдэг нь зуу гаруй тэрбумтан, саятнуудаас бүрдсэн дэлхийн толгой баячуудын бүлэг.  

Эл уриалгад “Дисней” компанийн өв залгамжлагч Абигейл Дисней, мөн “Амазон” компанийн анхны хөрөнгө оруулагчдын нэг Ник Ханауэр нар ч нэгдэн гарын үсгээ зурсан аж.

Дэлхийн тэргүүн баячуудын үзэж байгаагаар, олон улсын санхүүгийн системд “итгэлцлийн хямрал” нүүрлэж, тэгш бус байдал энэ асуудлын гол шалтгаануудын нэг болж байгааг дурджээ.

A Wealth Tax Will Slow Down Economic Growth | Citizens Against Government  Waste

“Хэрвээ чуулга уулзалтад оролцогчид баячуудад өндөр татвар ногдуулах энгийн хэрнээ үр дүнтэй арга замыг хүлээн зөвшөөрөх хүртэл дэлхийн ард түмэн дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүрэг амлалт нь хий хоосон “жүжиг” төдий зүйлээс өөрцгүй гэж харсаар байх болно" гэж уриалгад дурджээ.

Коронавируст цар тахлын дараа ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭН БОСГОХ ЗАРДАЛД хэт баян хүмүүсийн хөрөнгө мөнгөний эзлэх хувь одоогийнхоос ХАМААГҮЙ ИХ БАЙХ ЁСТОЙ хэмээн “Эх оронч саятнууд” бүлгийн гишүүд итгэлтэй байгаа ажээ.

Дэлхийн хамгийн баян арван хүний ​​нийт хөрөнгө л гэхэд 2020 оны гуравдугаар сараас хойш хоёр дахин нэмэгджээ.

Их Британийн “Эх оронч саятнууд”-ын “Оксфам” болон бусад ашгийн бус байгууллагуудтай хамтран хийсэн судалгаагаар, таван сая ам.доллароос дээш хөрөнгөтэй баячуудад жил бүр хоёр хувь, 50 сая ам.доллароос дээш хөрөнгөтэй бол гурван хувь, харин тэрбумтнуудад таван хувийн баялгийн татвар ногдуулбал нэмэлтээр 2.5 их наяд ам.доллар хуримтлуулж чадна гэсэн байна.

Энэ мөнгөөр ​​2.3 тэрбум хүнийг ядуурлаас гаргаж, дэлхийн хэмжээнд коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэх боломжтойг онцлов. Мөн орлого багатай улс орнуудад аж төрж буй хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг баталгаажуулахад хангалттай хүрэлцэх хэмжээний мөнгө гэдгийг өгүүлжээ.

“Цар тахал дэгдсэн сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий асар их зовлон зүдгүүрийг туулсан ч бидний ихэнх нь тахлын үеэр өмнөхөөсөө илүү хөлжиж, баяжлаа. Гэлээ ч бидний тун цөөн хэсэг нь татвараа чин шударгаар төлдөг гэдгээ үнэнчээр хэлж чаддаггүй” хэмээн баячууд уриалгадаа бичжээ.

2020 онд АНУ болон бусад зургаан орны олон арван саяын хөрөнгөтэй баячуудын татварыг нэмэгдүүлэх хүсэлтийг өөрийн орны эрх баригчид, Засгийн газарт гаргаад байгаа юм.  

Өнгөрсөн жил “Рёйтерз” /Reuters/ агентлаг 2020 онд тэрбумтнуудын хөрөнгө чинээ огцом өссөн талаар мэдээлж байсан ба энэ үед дэлхий нийт коронавируст цар тахлын улмаас хөл хорионд орж, дэлхийн эдийн засаг Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн муу үзүүлэлт рүү орсон нь саятнуудын бүлэгт ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэсэн.

Энэ нь дэлхийн 130 гаруй улс орны томоохон пүүс компаниудыг татвараас зайлсхийлгэхгүйн тулд дэлхийн хамгийн бага татварын хувь хэмжээг 15 хувиар төлөх хэлэлцээр байгуулахад түлхэц болсон ч гэлээ саятнууд, чинээлэг хүмүүс илүү их хувь нэмэр оруулах шаардлагатай хэвээр байгааг мөн онцолжээ.

“Оксфам” /Oxfam/ байгууллагын энэ долоо хоногт хийсэн судалгаагаар, цар тахалд автсан хоёр жилийн хугацаанд дэлхийн хамгийн баян арван хүний хөрөнгө 1.5 их наяд ам.доллар буюу нэг секундэд 15 мянган доллароор өсжээ.

  • “Оксфам” бол дэлхийн 90 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг 17 байгууллагаас бүрдсэн олон улсын холбоо юм. Холбооны зорилго нь дэлхий дахины ядуурал, түүнтэй холбоотой шударга бус байдлын асуудлыг шийдвэрлэхэд оршино. “Оксфам”-ын бүх төслүүдийн эцсийн зорилго нь хүмүүст олгогдсон эрх, боломжийг нь хэрэгжүүлэх, ахуй амьдралаа өөрөө бие даан удирдах, хийсэн хөдөлмөрийнхөө төлөө зохих цалин урамшуулал авах гэх мэт боломжийг олгох юм.
  • “Оксфам”-ыг 1942 онд Оксфордын Их Сургуулийн хэсэг Квакерууд /найз нөхдийн шашны нийгэмлэг/, нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтдийн баг өлсгөлөнг арилгах Оксфордын хороо нэрээр Их Британийн Оксфорд хотод үүсгэн байгуулсан түүхтэй. “Оксфам” нь өнөөг хүртэл Оксфордод төвтэйгөөр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа юм. “Оксфам” нь Өлсгөлөнг арилгах үндэсний хороог дэмжих зорилгоор байгуулагдсан бүс нутгийн хороодын нэг байсан ба хорооны хамгийн эхний ажил бол холбоотны бүслэлтэд өртсөн хэдий ч нацистуудад эзлэгдэж, өлсгөлөнд нэрвэгдсэн грекийн иргэдэд хүнсний тусламж үзүүлэхийг Их Британийн Засгийн газарт ятгах явдал байсан юм. Их Британиас гадна “Оксфам”-ын анхны хороо 1963 онд Канад улсад мөн байгуулагдсан түүх бий. 1965 онд байгууллага нэрээ “OXFAM” хэмээн товчилж, өөрчилсөн.

Европын цөөхөн хэдэн улс орон болон бүлэгт элсээд удаагүй байгаа Өмнөд Америкийн зарим улс оронд баячууд үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, урлагийн бүтээл гэх мэт хөрөнгөндөө жил бүр татвар төлөх шаардлагагүй байдаг. Энэ нь зөвхөн тэд хөрөнгөө эсхүл хувьцаагаа зарах үед нь л татвар ногдуулдагтай холбоотой.

Дэлхийн банк 2021 онд нийтэлсэн нийтлэлдээ, улс орнуудад байгаа тэгш бус байдлыг бууруулах, “КОВИД-19”-ийн тусламжийн хөтөлбөрөөр шавхагдсан улсын сан хөмрөгийг нөхөх, нийгмийн дунд үүссэн үл итгэх байдлыг арилгахад чиглэсэн баялгийн татварын талаар авч хэлэлцэхийг Давосын Эдийн Засгийн Чуулга уулзалтад оролцож буй дэлхийн улс төрчид, бизнесменүүдэд уриаллаа.

(Эх сурвалж: Reuters; The Guardian)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 21, 2022 08:46

ter hun iluu hudulmurluud zalhuu humuuseesee iluug uguh yostoi gedeg bol unheer teneg uzel bodol shuu

Зочин
Зочин
1 сар 21, 2022 08:54

tegeh ni zuvshdee

Зочин
Зочин
1 сар 21, 2022 09:13

mongold ch bas ingeh heregtei unendee bol zarim ni arai l huuli bus argaar bayjsan

Зочин
Зочин
1 сар 21, 2022 10:01

Цугларсан мөнгөнөөсөө МАНинг байхад бүү өг

Иргэн
Иргэн
1 сар 21, 2022 10:20

Манай улс намын гишүүдээс татвар авах хэрэгтэй байхаа . Тэд ихэд баяжсан шүү.

зочин..
зочин..
1 сар 22, 2022 08:56

Зөвхөн УИХ-н гишүүд дотор 18,3-аас 2,7 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй Д.Өнөрболор, С.Амарсайхан, Ц.Анандбазар гэх мэт 12 хүнийг зарласан. Цаана нь өөр хөрөнгө бас байгаа.Иймд тэдэнд өндөр татвар ногдуулах замаар ядуурлаас гаргах,эдийн засгаа тэлэх,улсаа хөгжүүлэхэд ашиглаж болох юм. Нарийндаа хатаад өөрсдөө дуу гарахгүйл дээ,тэд.

Холбоотой мэдээ

Back to top button