СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ҮЙЛДВЭРЛЭГЧ: "Танайх энэ амт, чанараа битгий алдаарай" гэж үйлчлүүлэгчид захидаг

Eguur.mn сайт “Үйлдвэрлэгч” буландаа үйл ажиллагаа явуулаад гуравхан сар болж буй ч хэдий нь Цагаан сарын буузны олон зуун захиалгад дарагдаад буй “Буузны мангас” брэндийг онцолж байна.

 Буузны махаа ангилан ялгаж, нэгдүгээр зэрэглэлийн үхрийн махыг гараар татаж хийдгээрээ бусад томоохон үйлдвэрүүдээс ялгарах онцлогтой. “Буузны мангас”-ыг иддэг хүмүүс “Танайх энэ амтаа л битгий алдаарай” гэж захидаг болжээ.

Брэндийг үүсгэн байгуулагч Я.Соёл-Эрдэнэ “Дэлгүүрт зарагддаг ихэнх бууз хэт тостой, эсвэл тэмээ, ямааны махны орцтой байдаг тул биднээс “Танайх буузаа 100 хувь үхрийн махаар хийдэг үү, яг гараар татсан уу” гэж маш их лавлаж асуудаг. Бидний гол зорилго бол эрүүл хүнс үйлдвэрлэхийг эрхэмлэдэг тул энэ зарчмаа хэзээ ч алдахгүй ” хэмээж байлаа.

Брэндийн нэр: “Буузны мангас”

Компанийн нэр: “Таван дээд хүнс” ХХК

Гүйцэтгэх захирал: Я.Соёл-Эрдэнэ

Сошиал хуудас: Буузны Мангас

Холбогдох утасны дугаар: 93111160, 93111180


ХӨРӨГЛӨЛ: РЕКЛАМААРАА БИШ АМТААРАА УРИАТАЙ “БУУЗНЫ МАНГАС"

 “Буузны мангас” брэнд нь 2021 оны арваннэгдүгээр сард үүсэн байгуулагдаж, зах зээлд анх худалдаанд гарч эхэлжээ. Үүсгэн байгуулагч Я.Оюунсүрэн, Я.Соёл-Эрдэнэ хоёр эгч дүүс нь өөрсдийн үр хүүхдүүддээ эрүүл хүнсийг сонгохыг хичээдэг боловч худалдаанд байгаа бэлэн бууз, баншны бүтээгдэхүүн нь тэрхүү шаардлагыг хангаж чадахгүй байгаагаас үүдэж энэхүү үйлдвэрээ анх нээж байжээ.

Цаг бол алт болсон өнөө үед бүсгүйчүүд маань гэрийн эзэгтэйн зарим ажлыг хөнгөвчилж, мах татаж, гурил элдэх цаг хугацаагаа гэр бүлийн хайртай хүмүүстэйгээ илүү аз жаргалтайгаар өнгөрүүлэх боломжуудыг эрэлхийлдэг болсон.

Яг энэхүү хэрэгцээнд тохирсон гэрийн буузыг үйлдвэрлэл болгон өргөжүүлж, худалдаанд гаргаснаараа "Буузны мангас" брэнд маш богино хугацаанд олонд танигдаж чаджээ.

Гүйцэтгэх захирал Я.Соёл- Эрдэнэтэй ярилцлаа.

-Сар шинэ дөхөж байгаа энэ үед хамгийн эрэлттэй хүнс бол бууз байдаг. Буузны мангас брэндийнхээ талаар та танилцуулаач?

-“Таван дээд хүнс” ХХК маань үүсэн байгуулагдаж, анхны нэрийн бүтээгдэхүүн болох “Буузны мангас” брэндийг бий болгож бууз банш үйлдвэрлэн худалдаанд гаргаад гуравхан сар болж байна. Хэдий богинохон хугацаа ч гэлээ бүтээгдэхүүн маань хэрэглэгчдийн таашаалд нийцэж, сар шинэ дөхсөн энэ өдрүүдэд бидэнд итгэн цагаан сарын буузаа ихээр захиалж байгаад баяртай байна. Монголчууд сар шинийнхээ идээ ундны амт, өнгө үзэмжээр ирэх жилийнхээ өнгийг шинждэг сайхан уламжлалтай. Ийм сайхан уламжлалт баярын ширээг нь Буузны мангас брэндээрээ чимэх хүндтэй үүргийг хүлээж байгаа болохоор бид бүгд хичээн ажиллаж байна даа.

-Бууз үйлдвэрлэлийн олон брэнд байгаа шүү дээ. “Буузны мангас” юугаараа онцлог юм бэ?

-Нэгдүгээрт, махаа ангилж ялган, нэгдүгээр зэрэглэлийн үхрийн махаар хийдэг. Үйлдвэрлэлийн бүх шат дамжлага 100% гар аргаар хийгддэг болохоор амт чанарын хувьд бид үнэхээр итгэлтэй байдаг. Цаашид ч бид үйлдвэрээ автоматжуулахгүй гэж боддог. Яагаад гэвэл тоног төхөөрөмжөөр хийдэг болох л юм бол манай буузны амт чанар алдагдана.

Хоёрдугаарт, Буузны мангас брэнд хүргэлтийн үйлчилгээтэй. Өнөөдөр хийсэн шинэхэн бууз хэрэглэгчид маргааш нь шууд очдог. Удаан хадгалагддаггүй давуу талтай.

Гуравдугаарт, Эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн орчинд, мэргэжлийн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулсан эзэгтэй нарын “итгэж болохуйц” эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэж байна.

- Буузны мангас брэнд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна бэ?

-Бид 2021 оны арваннэгдүгээр сард брэндээ албан ёсоор үүсгэн байгуулж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлсэн. Манайх одоогоор энгийн бууз, бүхэл үрийн гурилтай бууз, тэжээллэг бууз буюу хүрэн манжин, лууван, бууцайны шүүсээр  баяжуулсан бууз, банш гэсэн нэр төрлөөр худалдаанд гарч байна. 

Энэ сард Цагаан сарын багц буюу үхрийн утсан өвчүү, бууз банш, Сайханы айраг, хүүхдэд зориулсан бэлгийн номтой багц гаргасан байгаа.

-Одоо нийт хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа вэ?

- Манай компани одоогоор үйлдвэрлэлийн хэлтэс, бэлтгэх цех, маркетинг борлуулалтын хэлтэст нийт үндсэн 12 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Одоо ид ачааллын үе тул бэлтгэх цехэд цагийн ажилтнуудыг нэмэлтээр ажиллуулж байгаа.

Буузны мах татаж, гурил элдэж чадахгүй хүн гэж байхгүй. Гэхдээ хоолыг хүн сэтгэлээсээ хийх ёстой гэж би боддог болохоор аль болох ажил хийх чин эрмэлзлэлтэй хүмүүсийг ажилд авдаг. Ажил дээрээ инээд баясалтай хийсэн манай бууз айл бүрд очоод аз жаргалыг түгээнэ шүү дээ.

Хүүхдээ хараад олон жил гэртээ байсан ээжүүд, нас тогтсон эмэгтэйчүүд бол хамгийн сайн тогооч, чадварлаг ажиллах хүчин байж чаддаг. Гэтэл зарим ажлын байруудад ажлын туршлага, өндөр шаардлага тавьдгаас болоод ажилд орж чадахгүй байгаа, хамт олонтой болох хүсэлтэй хүмүүсийг манай үйлдвэр хамгийн таатай ажлын байраар хангадаг.

-Танай бууз зах зээлд хэр танигдаж байна вэ? Цагаан сарын захиалгандаа дарагдаж байна уу?

- Буузны мангас брэнд анх худалдаанд гарч эхэлсэн цагаасаа л маш эрэлттэй байсан. Учир нь нийгмийн хурдтай хөгжлийг дагаж хүмүүс түргэн хугацаанд эрүүл хоол хүнс хэрэглэж цаг заваа хэмнэх зайлшгүй хэрэгцээ гарч байна. Үүнд тохирсон гэртээ хийсэн хоол мэт эрүүл, чанартай, амттай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа учраас маш богино хугацаанд манайх байнгын хэрэглэгч нартай болж чадсан. Манай буузыг амталж үзсэн айл бүхэн ахиж авдаг. Ялангуяа одоо монголчуудын уламжлалт сар шинийн баяр тохиож байгаа болохоор бидний төсөөлснөөс ч их захиалга аваад байна.

-Хэрэглэгчдийнхээ сэтгэгдлээс хуваалцахгүй юү?

-Хүмүүс “Танай бууз яг үхрийн махных уу. Махаа гараар татдаг уу, өөр махны хольцтой юу?” гэж хамгийн их асуудаг. Ингэж асуудаг шалтгаан нь зарим тохиолдолд үнэхээр өөр махны хольцтой, өөх тос ихтэй, эрүүл хооллолтын шаардлага хангахгүй бууз банш байдаг юм билээ. Харин манай бүтээгдэхүүнийг амталж үзсэний дараа хэрэглэгчид “Танай брэнд яг энэ амт чанараа л битгий алдаарай” гэж хамгийн их захиж байгаа. 

-Цаашид гараар махаа татаж, гурилаа элддэг онцлогоо хадгална гэж буй тул үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн чиглэлд ямар бодлого баримтлах нь анхаарал татаж байна?

- Манай брэндийн эрхэм зорилго бол “Эрүүл хүнсийг эх орондоо үйлдвэрлэнэ”. Тиймээс бид тоо хэмжээнээс илүү амт чанараа нэгдүгээрт тавьдаг. Мэдээж байгууллага хүчин чадлаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэхдээ автомат тоног төхөөрөмжөөр биш ажилчдынхаа орон тоог нэмнэ. Монгол улс үйлдвэрлэгч орон байх хэрэгтэй гэдгийг цар тахлын үе улам мэдрүүллээ. Компани олон бүтээгдэхүүн зарж ашигтай ажиллахаас илүү олон хүнийг ажлын байраар хангах нь чухал гэж бид үздэг.

- Танай компанийн цаашдын зорилго, хийхээр төлөвлөж буй ажлууд юу байна вэ

- Манай компанийн нэрний утга нь “Таван дээд хүнс” буюу таван төрлийн идээний дээжийг монголдоо үйлдвэрлэнэ гэсэн алсын зорилготой анх үүсэн байгуулагдсан юм. Энэ зорилгынхоо хүрээнд Буузны мангас брэндээс гадна сүү, сүүн бүтээгдэхүүний шинэ брэнд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол малынхаа ашиг шимийг үндэсний брэнд бүтээгдэхүүн болгож улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах юмсан гэж хичээн ажиллаж байна даа.

Монгол малын мах, сүү, өрөм тарагнаас илүү эрүүл хүнс гэж байхгүй шүү дээ.


“БУУЗНЫ МАНГАС”: РЕКЛАМААРАА БУС АМТААРАА

Я.Соёл-Эрдэнийн өөрийн гарын жор дээр үндэслэж, таван хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь “Буузны мангас”-ын нэгэн амин чанар. Тэд анх эхэлж байсан таван хүний бүрэлдэхүүнтэй гэрэл зургаа авч хадгалсан бөгөөд үйлдвэрээ өргөжүүлсний дараа “Бид анх ингэж эхэлж байж” хэмээн дурсана хэмээж байлаа.

Монголчууд үйлдвэрийн буузнаас татгалзах болсон нь нууц биш. Махны нь чанар, тослогийн хэмжээ, хэт их сонгинотой зэрэг шалтгаанаар татгалзах хэрэглэгчид цөөнгүй болоод буй. Харин “Буузны мангас” эрүүл хүнс түгээх зорилгыг нэн тэргүүнд тавьж, нэг үндсэн жороо алдалгүй, гараар махаа татаж, гурилаа элдсээр байна хэмээж байгаа нь нэгэн ялгарах онцлог ажээ.

Үйл ажиллагаа хариуцсан захирал Я.Соёл-Эрдэнэ “Тэтгэвэртээ гарсан ч юм уу, ажил олддоггүй настай хүмүүсийг бид ажилд авах бодлого баримталж байгаа. Мөн оюутнуудыг ихэнх байгууллага ид ачаалалтай үедээ дайчлаад л больдог бол бид тэдэнд нэг ч гэсэн ажлын байр үүсгэх чиглэлд анхаарч байгаа” гэсэн нь жижиг, дунд бизнес эхлүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд цалин олгогч байх зөвт зорилт тавьсныг нь ч илтгэж байгаа юм.

“Буузны мангас”-ын:

  • Эрхэм зорилго: “Эрүүл хүнсийг эх орондоо үйлдвэрлэнэ”
  • Алсын хараа: “Эрүүл хүнсийг эрхэмлэн, үндэсний соёлыг шингээн үйлдвэрлэнэ”
  • Үнэт зүйлс: “Эрүүл хүнс бол иргэн бүрийн эрүүл мэнд”
  • Уриа үг: “Рекламаараа бус амтаараа”
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Nomin
Nomin
2022-01-25 10:17

Amsaj uzlee geriin buuz shig l goy buuz bn.

Б.Эрдэнэбаяр
Б.Эрдэнэбаяр
2022-01-25 10:25

Эднийхийг харин нэг сонихож үзмээр юм байх чинь ээ

Зочин
Зочин
2022-01-25 11:26

Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэгдээ. хүн хичээгээд хөдөлмөрлөвөл 3хан сарын дотор болдог л юм байна. олон з####ууч маань энэ хүнээс үлгэр жишээ аваасай

Зочин
Зочин
2022-01-26 03:40
Reply to  Зочин

Сайн төлөвлөж бэлдэнэ. Тэрэнд бас цаг орно. Үйл ажиллагаа нь эхлэнгүүтээ л 3 сар.

Уншигч
Уншигч
2022-01-25 18:07

Баяр хүргэе. Авч амт####ж үзнэ ээ.

Зочин
Зочин
2022-01-25 19:20

Цэвэрхэн буузтай газар

Зочин
Зочин
2022-01-25 19:21

Эдийхийг авсан, та####агдсан

Зочин
Зочин
2022-01-25 19:22

Буузгы махаа гараар татдаг уу

Зочин
Зочин
2022-01-25 23:31

goy buuz buuzbnle

Зочин
Зочин
2022-01-26 03:39

1. Хамгийн гол нь маш цэвэрхэн орчинд хийж эрүүл ахуйн стандард мөрдөж байна. Төмөр тавиур ашиглан масктай хүмүүс ажилладаг нь сайн. 2. Автоматжуулсан нь дээр дээ. Гар ажиллагаатай газар хэзээ ч нэг ижил бүтээгдэхүүн байнга хийж чадахгүй. Ядаж гурилаа элдээд, бага зэрэг махыг нь машиндаж холивол гоё. Гараар татсан буузнаас з####хаж байна. Бутарч унаад. 3. Цаашдаа мантуун бууз. саран бууз хийж зараач. Саран бууз хийж зардаг газар ганц ч байдаггүйг гайхдаг. Ялангуяа саран буузанд (з####хуу бууз, ороомог гээд нутаг нутагт янз бүрийн нэртэй) жоохон юм холиод янз бүрийн давхарга нэмээд олон янзаар хийх боломжтой. Саран буузыг богино жижгээр хийж чадв#### ганц бие хүмүүсийн яарсан үед оройн хоол нь. Одоо гадаадынхан багет савлаад хөлдөөгөөд зардаг шиг. Гурав зүсэх хэмжээтэй хийвэл. 4. Гол юм нь мах, ба өөх тосны нэр, хэмжээ мэдээлэл. Тэр нь үнэн байх. Мөн эрүүл хооллодог хүмүүст зориулаад ямар ч өөхгүй махаар жоохон ургамлын тос, бага зэрэг ногоо нунтаглаад холивол. Нэг хэсэг дэлгүүрийн хөлдөөсөн бэлэн ногооноосоо чанаад бяцлаад буузны махандаа хийдэг байсан. Ногоогүй хоол идэхгүйн тулд. Шингэц нь өөр байдаг. Дэлгүүрийн бүх бууз м####ын эсвэл амьтны өөхтэй байдаг. Идэхэд хэцүүгээс гадна зүрх судас бөглөнө. Зураг дээр өөх үү сонгино уу цагаараад харагдаж л байна. Сонгиноо машиндаж хийвэл сонгино иддэггүй хүмүүс мэдэхгүй иднэ. 5. Цаашдаа саран бууз, банш зэрэгт европынхон шиг тослоггүй бяслаг эсвэл монгол бяслаг холиод хийж болно. Бусад үйлдвэрлэгчийг харж байхад савлагааны хэмжээ нь ил тод томоор нүдэнд харагдахаар газар байдаггүй тул хэдэн гр-ыг нь мэдэх гээд хайдаг. Өөхгүй л бол манайхны хоол дажгүй.

Зочин
Зочин
2022-01-26 03:43

Дунд насныхан болон оюутнуудыг дэмжиж байгаа нь та####агдлаа. Оюутнууд нь гэнэт ш####г####т шүүлэг гээд цаг барих боломжгүй болдог. Дунд насныхан яанз бүрийн ш####тгаанаар ажлаас гарсан бол манай нийгэмд эргээд ороход хэцүү нийгэм.

Зочин
Зочин
2022-01-26 03:46

Цагаан идээ боловсруулж зарв#### жижгээр савлаарай. Европынхны аарц шиг аарц хийж зарж чадах уу. Манайхны аарцтай харьцуулахгүй. Цагаан идээнээс эрүүл нь тараг, ааруул, аарц гурав.

Холбоотой мэдээ

Back to top button
12
0
Would love your thoughts, please comment.x
()
x